Дэлхийд алдартай SHERATON зочид буудал Misheel City-д нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

Дэлхийд алдартай SHERATON зочид буудал Misheel City-д нэгдлээ

“Misheel City” төсөл олон улсад үнэлэгдсэн тул дэлхийд алдартай "SHERATON" зочид буудал нэгдэхээр боллоо.

Тав тухын илэрхийлэл Sheraton Hotels and Resorts бол Marriott International компанийн эзэмшил бөгөөд олон улсын хагас тансаг зэрэглэлийн зочид буудлын сүлжээ юм. Энэхүү зочид буудлын салбар Монгол улсад, Хан-Уул дүүргийн 20-р хороо, Мишээл Сити төслийн байрлалд байгуулагдахаар болсон байна.

2020 оны 6-р сарын байдлаар Шератон нь дэлхий даяар Хойд Америк, Африк, Ази Номхон далайн, Төв ба Өмнөд Америк, Европ, Ойрх Дорнод, Карибын тэнгисийн орнуудыг багтаасан 155 мянган өрөө бүхий 446 зочид буудалтай юм.

Энэхүү том сүлжээ зочид буудал Мишээл сити-д албан ёсоор нээгдэхээр болсон нь Монгол улсын аялал жуулчлалын салбарт томоохон дэвшил авчрах 1 алхам болж байна.

Шератон зочид буудлыг сонгон үйлчлүүлж буй жуулчид, бизнес уулзалтанд оролцохоор ирэх зочид төлөөлөгчид Мишээл сити төслийн нэг дээвэрт цугларч Мишээл Вокинг Стрийт, Хаадын цогцолбор, Мишээл ОУ-н Экспо болон Little Venice их дэлгүүр зэрэг үзвэр үйлчилгээг нэг дороос авах боломжтой болно.

Монголын анхны аялал жуулчлалын гудам: Misheel Walking Street

Хаадын цогцолбор

Шинээр барих олон улсын  үзэсгэлэнгийн танхим нь олон улсын стандартад бүрэн нийцсэн Монголын анхны Экспо төв болно.

Little Venice нь Итали улсын Венец хотын төв хэсгийг талбайн төлөвлөлтөндөө буулгаж, нийт 11’000 м2 талбайд 200 орчим бүтик дэлгүүрийг байршуулсан томоохон хэмжээний шоппинг молл юм.

Мишээл сити: 7505-7788

Хаяг: Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Мишээл Сити, Showroom

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж