"Барилгын материал үйлдвэрлэгч үндэсний компаниуд дампуурч байна" | News.MN

"Барилгын материал үйлдвэрлэгч үндэсний компаниуд дампуурч байна"

"Барилгын материал үйлдвэрлэгч үндэсний компаниуд дампуурч байна"

"Барилгын материал үйлдвэрлэгч үндэсний компаниуд дампуурч байна"

Төрийн буруу бодлогын улмаас үндэсний 70 гаруй үйлдвэр хаалгаа барихад хүрсэн талаар "Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо"-ноос өнөөдөр /2021.8.27/ мэдээлэл хийж байна.

Тус холбооны төлөөллүүдийн хэлж буйгаар барилгын материал үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэлүүд дампуурах эрсдэл өндөр болж байна. Засгийн газрын 62 дугаар тогтоолоор сайжруулсан түлшийг нийслэлийн оршин суугчид хэрэглэнэ гэж тусгасан. Технологидоо нүүрс ашиглаж үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн ажил үүнээс болж зогсоход хүрээд байна. Бид төр засгийн бодлогыг дэмжиж гаргаж байгаа. Гэсэн ч гаргасан тушаал, тогтоол шийдвэр нь дараа дараагийн хэрэгжүүлэх ажилтайгаа уялдаа холбоогүй байна. Түүхий нүүрсийг хот руу оруулахгүй гэдэг шийдвэртэй холбоотойгоор бид ШУТИС болон нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтарч судалгаа хийж үзсэн. Баяжуулсан нүүрсийг үйлдвэрлэгч нар хэрэглэх нь зардлын хувьд өндөр. Өнгөрсөн жилийн намраас хойш 73 аж ахуй нэгжийн 12 мянга гаруй ажилчин ажиллах боломжгүй нөхцөл байдалд орсон. Төр засаг Covid-19 үед жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж ажиллана гэсэн атлаа үндэсний үйлдвэрлэгчид зогсонги байдалд орж, дампуурч байна.

Тоосго, блок, хөөсөнцөр гэх мэт барилгын материал үйлдвэрлэдэг компаниуд, махны үйлдвэрүүд нүүрсээ шатааж уур үүсгэж, уураар бүтээгдэхүүнээ боловсруулж гаргадаг. Улаанбаатар хотын бүсэд сайжруулсан шахмал түлшнээс өөр түүхий нүүрсийг оруулж ирэхгүй гэсэн тогтоолоос үүдэлтэйгээр эдгээр үйлдвэрүүд шахмал түлшинд ордог митлинг гэх түүхий эдийг түлэх болсон. Гэвч зуух нь бидний технологид шаардлагатай даралт үүсгэж чадахгүй байна.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түүхий нүүрсийг хот руу оруулахгүй гэсэн шийдвэр гарсны дараа эрдэмтэдтэй уулзаж судлан, шахмал түлшинд орж байгаа түүхий эд митлинг нь агаарын бохирдлыг 50 хувиар бууруулна гэж үзээд үйлдвэрүүд митлингийг түлж эхэлсэн. Шахмал түлшний ард талд 95 хувь нь баяжуулсан нүүрс гэсэн бичигтэй байдаг. Тэрийг үйлдвэрлэгч бид түлж байсан. Гэвч зуух нь бидний технологид шаардлагатай даралт үүсгэж чадахгүй байна. Бид тавдугаар сараас хойш үйлдвэрлэлээ зогсоосон. Барилгын материал хомсдоод байгаа нь үүнээс улбаатай.

Манай холбоонд тоосгоны нийт зургаан үйлдвэр хамаардаг. Өнгөрсөн жил тоосго 180-250 төгрөг байсан бол 420 төгрөг болсон. Блокны үнэ болон барилгын бусад бараа, материалын үнэ ч өссөн. Хэрэв Ерөнхий сайд биднийг хүлээж авч уулзаж, асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахгүй бол талбай дээр суулт зарлаж, жагсаал хийхээс өөр сонголтгүй болж байна. Хөл хорио тогтоож, барилгын ажилд саад хийж, төвийн холболттой газруудыг хууль бусаар авч үйлдвэрлэл эрхэлж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэгчид улирлын чанартай ажилладаг учраас агаарын бохирдолд хамааралгүй. Тиймээс түүхий нүүрс, утаагүй түлшийг дахин судалж, бизнес эрхлэгчдээ дэмжихийг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-27 192.42.116.24

— Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Бөөн асуулт 2021-08-27 192.82.67.67

Тоосго, блокгүйгээр барилгын салбар нь зогсож дампуурна. Хотоос үйлдвэрүүдийг гарга гэж орилдог хүн их байна. Тийшээ үйлдвэрүүдийг нүүлгэхийн тулд дэд бүтэц байхгүй, газар байхгүй, ажиллах хүчин байхгүй. Тэгэхээр яахав. Тоосго, блокоо Хужаагаас зөөх үү?

Avatar

Зочин 2021-08-27 202.126.89.85

China-aas hamag tuuhii edee avchiraad end hiiheer yamar yumnii undesnii uildver baidag yum bolij uz. MONGOL BAZALT shig eh ornii tuuhii ed ashiglaj uildverlel hiivel undesnii uildver bolno

Avatar

Зочин 2021-08-27 202.21.97.30

ҮЙЛДВЭРҮҮДЭЭ ХОТООС ГАРГАХАД Л БҮХ АСУУДАЛ ШИЙДЭГДЭХЭЭР БАЙНА ШДЭЭ ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ???

Avatar

Б 2021-08-27 202.126.88.198

Хотын барилгын төлөвлөлт дэд бүтэцэд онцгой анхаарах хэрэгтэй байна зам авто машины зогсоол Хотын дарга болон Улсын мэргэжлийн хяналтийнхан гэх хүмүүс яг үнэндээ ажлаа хийхгүй байна чадваргүй авилгачид хотийг бохир заваан стрээстэй болгож байна

Avatar

ok 2021-08-27 192.82.77.130

хотоос гаргаа, тал нь хятад эзэнтэй байга, хятадууд л ийм заваан хийдэг юм, 100 айлын тэрүүгээр, балайр яг хятад, солонгосын гудамж шиг харагдаад байдаг юм, юу л бнаа газар бнаа, хотоос гаргаачээ, болно шдээ, айлууд ямар сар болгон засвар хийгээд байх бишдээ, жилдээ нэг хотоос гадна 100 км яваад бараагаа татаад байж болно шдээ, битгий ийм орк байлдаа,

Avatar

б 2021-08-27 202.126.88.198

Эрх баригчид бүгд одоо цэгцтэй бодлого баримтлах хэрэгтэй зайлшгүй шаардлага үүсч байна үгсэн хуйвалдахаа зогсоо Улаанбаатар хотыг агаарын чанарын сайн индекстэй хот болгоход анхаарах хэрэгтэй агаарын бохирдолд нөлөөлдөг үйлдвэрүүдийг хотоос гаргах

Avatar

Зочин 2021-08-27 90.129.195.133

bayugaa uureed hol ochij toosgoo shataahgui yu

Avatar

Зочин 2021-08-27 124.158.96.217

Хүүк Оюук хоёр, хэнтийн тэнэгүүдийн төлөөлөл эдийн засгаа унагаж өглөө.

Avatar

босс 2021-08-27 202.21.104.190

hotoos garaach

Avatar

Зочин 2021-08-27 202.9.46.223

хотоос гаргаад л болоо шдэ, төрийн буруу бодлого биш компанийн менежмент буруу байна, удаан байна, шийрагнуур байна, зоригтой хөдлөөдө хотоос гаргачих,

Avatar

irgen 2021-08-27 150.129.142.31

ihenh ni hyatad kompaniud bgaa daa. Mongolchuud zalhuuraad hiihguishd

Avatar

Зочин 2021-08-27 64.119.16.61

Хотоос гарга

Avatar

zochin 2021-08-27 103.111.68.3

Болж бүтэх юм байна уу энэ улсад.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж