Хөгжлийн банкинд бүтцийн өөрчлөлт хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкинд бүтцийн өөрчлөлт хийнэ

Хөгжлийн банкинд бүтцийн өөрчлөлт хийнэ

Сангийн яамнаас  наймдугаар сарын 18-нд Засгийн газарт Төрийн банк болон Хөгжлийн банкны хөгжлийн концепц чиг үүргийг нэмэлтээр  эрчимжүүлэх танилцуулгыг хийсэн. Товчхондоо Төрийн банкийг нийгмийн дундаж давхаргад илүү үйлчлэх бага орлоготой хэсгийг бойжуулж тэдгээрт шаардлагатай санхүүгийн үйлчилгээг үзүүлэх банк болгох бол Хөгжлийн банкыг  экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлэхээр төлөвлөжээ. 

Ингэснээр Төрийн банкнаас үзүүлж байгаа үйлчилгээний цар хүрээ илүү тэлнэ гэж үзэж буй. Нийгмийн дундаж давхаргыг шинээр бойжуулах, энэхүү санхүүгийн эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулж биелүүлэхээр  төлөвлөж байна.  Нийгмийн дундаж давхарга гэдэг нь олон улсын тодорхойлолтоос шалтгаалж өөр, өөр.

Монгол Улсын хувьд 1-3 сая төгрөг хүртэлх өрхийн дундаж орлоготой хэсгийг нийгмийн дундаж давхарга гэж үздэг. Харин олон улсад  тухайн өрх нь сарынхаа орлогоороо ипотекийн зээл, машиныхаа өрийг төлөөд бусад хувийн хэрэгцээгээ ханган хуримтлал үүсгэдэг өрхүүдийг нийгмийн дундаж давхарга гэж үздэг аж.

Харин Хөгжлийн банкыг цаашид экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.  Учир нь Монгол Улсад худалдааны санхүүжилт дутагдалтай байгаа бөгөөд  Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах юм байна. 

Дашрамд дурдахад, энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй гэнэ. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл гурван  их наяд төгрөг байгаагаас нэг их наяд төгрөг нь чанаргүй зээл.  Иймд шинэ зээл өгөх чадамжгүй.  "Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй учраас Монголбанк, Хөгжлийн  банкинд хяналт шалгалт хийж байгаа.  Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийж, чанаргүй зээлээ хурдан эргэн төлүүлэхэд илүүтэй анхаарна" гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн удаатай.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж