ЭМЯ: Есдүгээр сарын дундуур халдвар оргилдоо хүрнэ | News.MN

ЭМЯ: Есдүгээр сарын дундуур халдвар оргилдоо хүрнэ

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Есдүгээр сарын дундуур халдвар оргилдоо хүрнэ

ЭМЯ: Есдүгээр сарын дундуур халдвар оргилдоо хүрнэ

Эрүүл мэндийн яамнаас  Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.08.27/ мэдээлэл хийлээ. 


ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.БАЙГАЛЬМАА:

-Covid-19 халдварын хоногт бүртгэгдэх тохиолдол наймдугаар сараас тогтмол нэмэгдсээр байна.  Улсын хэмжээнд бүртгэгдэж буй халдварын нийт тохиолдлын 72.5 хувь нь орон нутагт, бусад нь нийслэлд бүртгэгдэж байна. Монгол Улсад Covid-19 халдварын дельта хувилбарт тандалт судалгааг эхлүүлсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийсэн тандалтаар энэ онд 951 сорьцод дельта хувилбар илрүүлэх PCR шинжилгээ хийсэн. Үүнээс 25 орчим хувь нь дельта хувилбар илэрсэн. Мөн 33 дугаар долоо хоног буюу наймдугаар сарын 21-ны байдлаар нийт эерэг гарсан тохиолдлын 34.7 хувьд нь дельта хувилбар илэрч, эмнэлэгт хэвтсэн. Шинж тэмдэгийн тухайд, нусгайрах, хоолой хүндүүрлэх, үнэрлэх, амтлах мэдрэхүй алдагдах, халуурах, суулгах зэрэг шинж тэмдгүүд түгээмэл буюу 50-аас дээш хувьд нь илэрч байна. Улаанбаатар хотын өвчлөлийн байдлыг авч үзвэл ирэх 14 хоногт ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд өдөрт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдол 600-аас дээш гарах магадлалтай болохыг МУИС-ийн математикийн эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан.

ВАКЦИНЫ ҮР НӨЛӨӨ БУУРВАЛ ДЕЛЬТА ХУВИЛБАРЫН ДАВЛАГАА ОРГИЛДОО ХҮРНЭ

Вакцины үр нөлөө тодорхой хэмжээгээр буурч байгаа аж. Урьдчилсан таамаглалаар  өдөрт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдол есдүгээр сарын 20-25  хооронд 2500-3500 хүрнэ. Кластер халдварт өртсөн 5410 хүнд хийсэн дүн шинжилгээгээр 75.5 хувь нь гэр бүлийн гишүүд, 10.5 хувь нь албан байгууллага хамт олноос халдвар авчээ.  “Нэг гэрт амьдардаг байх, ажил албан байгууллагаас халдварт өртөх эрсдэл хамгийн их байна. Тиймээс гэр бүл, найз нөхдөөрөө хамт хооллохгүй байх, баяр ёслол тэмдэглэхгүй байх, хаалттай орчинд амны хаалтгүй ярилцахгүй байх, ойрын зайнд удаан хугацаанд дэглэм баримтлахгүй байх, олон хүн цугласан арга хэмжээнд очихгүй байх хэрэгтэй” гэж сануулав.

2289 ХҮН ХАЛДВАР АВЧ, 4 ИРГЭН НАС БАРЖЭЭ

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол улсын хэмжээнд 2289 хүнээс Covid-19  халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын: 

  • 632 нь Улаанбаатар хотод
  • 1657 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас 1521 иргэн эдгэрч, гарчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 12.472 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 13.332 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 7447
  • Хүндэвтэр- 3848
  • Хүнд – 980
  • Маш хүнд – 197 хүн байна.

 Халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-ээс дээш насны дөрвөн иргэн нас барсан байна. 

ЭМЯ: Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл

ЭМЯ: Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Posted by News.mn on Thursday, August 26, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-27 150.129.143.199

hicheel surguulia hoishluulaach ee 1 saraar iim bhad yaj huuhduud ee yvuulah yum be hicheel surguulid ni

Avatar

Зочин 2021-08-27 37.187.113.210

>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-27 103.212.119.201

ийм нөхцөл ирэх гээд байгад мэдсээр байгаад бага насан хүүхдүүдээн үхэлийн эрмэт аваачах гэж байдаг төр засаг байхуу

Avatar

Зочин 2021-08-27 192.82.68.9

Худалч ЗГ.

Avatar

Зочин 2021-08-27 192.82.74.29

aihtar hurdan tarhdag gesen tiim bol udiid haldvarlaagui hun gej uldeegui baihdaa

Avatar

Эмгэнэлтэй 2021-08-27 202.21.110.212

Эм Си Эс-ийн сайд 2 хувийн сургуулийнхаа төлбөрийг авах гээд сургуулиуд эхлүүлж байна. Дараа нь шууд хаана.

Avatar

Зочин 2021-08-27 202.55.191.130

Хөгийн юм бичдэг хөгийн н**ш вэ? Царайг нь нэг харах юмсан. Ямар амьсгаа байгаа бол доо.

Avatar

Зочин 2021-08-27 202.70.41.2

Дельта хувилбарыг манай лабораторид илрүүлдэг болчихсон юм байх даа. Саяхан л Япон явуулж шинжлүүлээд байсан санагдах юм.

Avatar

иргзн 2021-08-27 202.179.24.205

одоо удахгүй Сургууль Цэцэрлэг эхлэнэ энэ үед Халдвар улам ихсэнэ дээ,_ учир нь Вакцин даа бүрэн хамрагдсан Иргэд халдвар аваад байхад Вакцинд хамрагдаагүй Цэцэрлэгийн насны хүүхдүүд , Сурагчид мөн Халдвар аваад Гэрээр эмчлүүлж байгаа Иргэдийн Халдвар аваад эдгэсэн Хүүхдүүд Халдварын тээгч болж бусад хүүхдүүд дээ Халдвар тараах Эрсдэл маш өндөр байгаа ш дээ,

Avatar

Зочин 2021-08-27 122.201.26.3

Делта хувилбарыг тоолж суухаар үндсэн ажлаа хийж газар авахуулахгүй байх талаар ажлаа эрчимжүүлээч. Делта хувилбар Монголд орж ирээд тарахадгаа тархчихсан нь нилээн хэдэн сарын өмнөх явдал байх.

Avatar

Зочин 2021-08-27 66.181.161.95

Цар тахал ийм өндөр дэгдэлттэй байхад нялх балчир хүүхдүүдийг танхимаар хичээллүүлж туршилт хийх гэж байгаа нь харгис бөгөөд мунхаг үйлдэл шүү!!! Баахан хүүхэд өвчлүүлээд дараа нь хичээл хаалаа гэж тэнэглэх байх даа, та нар?!!

Avatar

hol horiogoo.changalaajee 2021-08-27 202.55.188.89

hicheel.surguulia boli

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж