Паралимп: Хоол хүргэлтийн ажилтан аварга болов | News.MN

Паралимп: Хоол хүргэлтийн ажилтан аварга болов

Токио 2020

Паралимп: Хоол хүргэлтийн ажилтан аварга болов

Паралимп: Хоол хүргэлтийн ажилтан аварга болов

Оросын паралимпийн дугуйн тамирчин Михаил Асташов дэлхийн рекордыг эвдэж, олимпийн аварга боллоо. Өчигдөр/2021.08.26/ явагдсан эрэгтэйчүүдийн С1 ангиллын гурван метрийн ганцаарчилсан дугуйн уралдаанд тэрбээр 3:35.954 хугацаатайгаар түрүүлсэн бол мөнгөн медалийг Канадын Тристен Чернов, хүрэл медалийг Хятадын Ли Жанью, Испанийн Рикардо Тен Аргилес нар хүртжээ.

Алтан медаль хүртсэн Михаил Асташов нь 2020 оны эхээр Екатеринбург хотод хоол хүргэлтийн ажилтнаар ажиллаж эхэлжээ. Тухайн үед “Яндекс.Еда” хоол хүргэлтийн компани “Өнөөдөр Михаил анхны хүргэлтэндээ гарч, анхны захиалгаа хүргэж өглөө. Бусад ажилтнуудын адилаар бид түүний ажлыг хянах болно. Түүний ачаар шинэ ажилчид ажилдаа дасах, ажлынхаа хуваарийг зохицуулж чаддаг болно” хэмээжээ.

Асташовын дасгалжуулагч Анатолий Решетовын хэлснээр шавь нь паралимпийн бэлтгэлдээ зориулан мөн өөрийнхөө тоноглолыг сайжруулахын тулд ажил хийхээс өөр аргагүйд хүрсэн гэнэ. Москвад хийгддэг, спортын тусгай хиймэл хөл 1.6 сая рублийн үнэтэй, 4.3 кг жинтэй байдаг аж.

Паралимпийн долоон удаагийн аварга Оскар Писториусын хиймэл хөл 400 гр жинтэй.

Өдгөө 31 настай Михаил Асташов ажил хийгээд нийтдээ 3,435 ам.доллар цуглуулжээ. Тэрбээр төрөлхийн гар, хөлгүй бөгөөд таван настайдаа Челябинск мужийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өсвөр үеийнхний нөхөн сэргээх төвийн харьяалалд очсон аж.

2019 онд паратриатлоны дэлхийн цомын аварга болсныхоо дараа Асташов хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би бага байхдаа спортоор ийм амжилт үзүүлнэ гэж бодож байгаагүй. Би өөрийгөө тахир дутуу гэж боддоггүй. Надад хэцүү зүйл огт байхгүй. Би энгийн хүмүүсийн адил л амьдардаг. Бэлтгэлдээ явж, хоол хийж, гэрээ цэвэрлэж, хувцсаа угаадаг. Би өөрөөсөө ичдэггүй. Зун би богино өмд өмсч, хоёр хиймэл хөл маань ил гардаг. Хөгжлийн бэрхшээлтэй олон хүн бусдаас зайгаа барьж, өөрсдийгөө гэртээ түгждэг. Гэртээ байгаад байхаар тэд компьютероос өөр зүйл олж хардаггүй” гэжээ.

Олимпийн адилаар Оросын паралимпийн баг тамирчид улсынхаа олимпийн хорооны туган дор жагсч, алтан медаль хүртэх үеэр нь Пётр Чайковскийн нэгдүгээр төгөлдөр хуурын ая эгшиглэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-27 37.187.113.210

>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-27 202.179.21.194

Мундаг хүний тухай сайхан мэдээ байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж