ОБЕГ: Баян-Өлгийд 78 айл усанд автжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Баян-Өлгийд 78 айл усанд автжээ

ОБЕГ: Баян-Өлгийд 78 айл усанд автжээ

Завхан аймгийн Тэлмэн сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан Prius маркийн автомашин онхолдож нэг хүн амиа алдсан байна. Ослын улмаас аймгийн харьяат иргэн 27 настай Б нь машины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг онцгой байдлын алба хаагчид гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр орон нутагт өчигдөр /2021.08.26/дөрвөн хүн нас барж, нэг хүн гэмтсэн бол нийслэлд хоёр хүн бэртжээ. Тус албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 252 дуудлага бүртгэгджээ. Мөн Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр бүртгэгдсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.

Гэр бүлийн маргаанаас болж амиа хорлохыг завджээ

  • Онцгой байдлын албан хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлохоор завдсан иргэнийг аварчээ. Тодруулбал, 35 настай эрэгтэй А нь гэр бүлийн маргаанаас болж цонхоор үсэрч амиа хорлох гэж байсныг буулгаж, дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлсэн байна.
  • Архангай аймгийн Өлзийт сумын нутаг, Орхон голд малчин М-ийн 370 толгой бог мал боогдсон байна. Энэ тухай дуудлага өчигдөр өглөө 10:10 цагийн үед аймгийн Онцгой байдлын газкарт бүртгэгджээ. Алба хаагчид голын усанд боогдсон 300 хурга, 70 ишиг, нийт 370 толгой бог малыг аюулгүй газарт гаргаж, айлд нь хүлээлгэн өгчээ. Аврах ажиллагаа дөрвөн цаг 30 минут үргэлжилсэн байна.
  • Цаг уурын аюулт үзэгдлийн улмаас Баян-Өлгий аймагт 78 айл усанд автсан байна. Энэ тухай дуудлага өчигдөр орой 21:40 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Алба хаагчид далан сэтэрсэн байсныг шороогоор нөхөж, аюулгүй болгосон байна.

Онцгой байдлын ерөнхий газарт  бүртгэгдсэн усны осол, байгаль цаг уурын аюулт үзэгдэл, гал түймрийн дуудлага мэдээллээс гадна төөрсөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Тухайлбал, сураггүй болсноос хойш нэг сар өнгөрч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эрэн хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байгаа юм. Чингэлтэй дүүргийн харьяат  32 настай эрэгтэй Н өнгөрсөн долдугаар сарын 19-нд Зүрх-Уул зуслангийн орчмоос алга болсон билээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж