Намрын чуулган наашилж, намууд хөдөлгөөнд орлоо!

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

Намрын чуулган наашилж, намууд хөдөлгөөнд орлоо!

Монголын улс төр наанаа нам гүм мэт харагдавч, хөшигний ард хэдийнэ уугиж эхэлсэн. Улс төрийн гол үйл явдал  Төрийн ордон болон намын цагаан байрны дунд өрнөх нь мэдээж. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам хэдийнэ хөдөлгөөнд орж, гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орохоор гутлаа тослоод эхэлсэн гэх.  Улс төрийн хэрүүл талцалтай зэрэгцээд сарын дараа нээлтээ хийх УИХ-ын намрын чуулганаар ямар хууль хэлэлцэх нь анхаарал татаж байгаа.  Нэг ялангуяа улс төр, эдийн засагт чухал хуулиуд хүлээлгийн өрөөнд хэвтэж байгаа юм.  Намрын чуулганы сургаар намууд хөдөлгөөнд орж эхэллээ. 

Энэ удаагийн намрын чуулган ачаалалтай болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлж буй. Тэрбээр “Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 31 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас 12 хуулийг хэлэлцэн баталсан.

Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Улстөрийн намуудын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн тухай хууль зэрэг нийгмийн хүлээлт, анхаарлын төвд буй хуулиудыг цаг хугацаа алдалгүй шинэчлэн батална.

Энэ намрын чуулган нэлээн ачаалалтай болох нь. Учир нь Төсвийн тухай хууль болон Ковидын үед болон дараа эдийн засгаа сэргээхийн тулд авах арга хэмжээний талаарх хууль эрх зүйн орчин сайжруулах учраас эртнээс дээрх хуулиудаа боловсруулан хэлэлцүүлэг хийж ажлаа эрчимжүүлж байна. Хамгийн гол нь хуулийг маш чамбай боловсруулан оруулж ирэх нь чухал.  Түүхий орж ирсэн хууль саналын томьёоллын зөрүү олон гарч, УИХ-ын хэлэлцүүлэгт удааширч, цаг хугацаа их үрдэг. Тиймээс холбогдох албан тушаалтнууд  хуулийн боловсруулалт, хэлэлцүүлгүүдийг намрын чуулганаас өмнө амжиж хийх хэрэгтэй байна” гэжээ.

Мөн Эдийн засгийн яам, Цахим хөгжлийн яамыг шинээр байгуулах сураг дуулдаж байна. Сайдуудынх нь нэрс шар бор хэвлэлээр санаатай болон санамсаргүйгээр бичигдэж буй.  Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай  мессеж тарж байсан ч одоогоор товлож, тодорхой болсон зүйл алга. Ээлжит бус чуулган хэрэвзээ зарлан хуралдуулах юм бол засгийн асуудал ч хөндөгдөж мэдэхээр болжээ.  

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах зайлшгүй шаардлагууд ч үүссэн. Экспорт, импорт тэг зогсож эдийн засагт хямрал дагуулж эхэллээ. Энэ үед төсвийн тодотгол хийх эсэх нь эдийн засгийнхан эрх баригчдад сануулах болсон билээ.  Өмнө нь шаардлагагүй бүтээн байгуулалтаа завсарлахыг олон нийт сануулсаар ирсэн ч эрх баригчид тоогоогүй. Харамсалтай нь, төсвийн олон сая, тэрбумаар боссон барилгуудаа эхнээс нь нураах болсон гээд улс төрийн халуун үйл явдлуудтай намын сэрүүн өдрүүд ирж байна.  УИХ-ын хоёр ч тойрог дээр нөхөн сонгууль явуулах тов хэдийнэ зарлагдаж, оролцох намуудыг СЕХ бүртгэсэн. МАН, АН-аас хэн нэр дэвших нь улс төр сонирхогчдыг сонирхлыг төрүүлж буй юм.

НАМРЫН ЧУУЛГАНААР ЮУ ХЭЛЭЛЦЭХ ВЭ? 

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх хууль тогтоомжийн төслийн талаар хууль санаачлагчдын саналыг урьдчилж авчээ. Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар УИХ дахь МАН-ын бүлэг 20, АН-ын бүлэг 18, Засгийн газар 136, Байнгын хороод 63, мөн УИХ-ын гишүүн Т.Доржханд найм, Д.Батлут нэг, нийт 245 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Энэ үндсэн дээр УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар нийт 72 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр тогтоолын төсөлд нэр зааж оруулсан байна.

Мөн уг тогтоолын төсөлд (Covid-19) цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүрт нь хэлэлцэх, хоёрт, хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрт нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоохоор тусгажээ.

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэе. 

1/Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл/Шинэчилсэн найруулга/;

2/Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

З/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

4/Байгаль орчны багц хуулийн төсөл;

5/Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6/Газрын багц хуулийн төсөл;

7/Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

8/Газрын тосны тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

9/Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Гаалийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

11/Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлелт оруулах тухай хуулийн төсөл;

13/Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

14/Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

15/Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл;

16/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17/Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

18/Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;

19/Иргэний нисэхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

20/Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

21/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, мансуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

22/Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл;

23/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

24/Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

25/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

26/Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

27/Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

28/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

29/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

30/Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

31/Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

32/Нийтэд тустай үйл ажиллагааны тухай хуулийн төсөл;

ЗЗ/Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны Чикагогийн конвенцийн 56 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан 2016 оны протоколд нэгдэх тухай” хуулийн төсөл;

34/Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрт (АЕТР)-т нэгдэх орох хуулийн төсөл;

35/Өрсөлдөөний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

36/Саадгүй байдал хүртээмжийн тухай хуулийн төсөл;

37/Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

38/Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

39/Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

40/Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл;

41/Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

42/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

43/Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл;

44/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

45/Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төсөл;

46/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

47/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

48/Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

49/Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

50/Хийн хоолойн тухай хуулийн төсөл;

51/Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

52/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

53/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

54/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

55/Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөл;

56/Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

57/Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;

58/Хууль тогтоомжийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

59/Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл;

60/Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

61/Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл;

62/Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

63/Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

64/Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

65/Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

66/Шүүх байгуулах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

67/Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөл;

68/Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

69/Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

70/Эрдэс баялгийн салбарын ил тод байдпын тухай хуулийн төсөл;

71/Эрх зүйч, хууль сахиулагч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын тухай хуулийн төсөл;

72/Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж