Исламын улс бүлэглэлийн амиа золиослогч хоёр гишүүн өчигдөр/2021.8.26/ Афганистаны нийслэл Кабул хотын нисэх онгоцны буудал болон ойролцоох зочид буудалд халдаж дэлбэрэв. Улмаар АНУ-ын армийн дор хаяж 13 цэрэг амь үрэгдэж, 18 цэрэг шархадсан байна. Мөн дэлбэрэлтийн дараа буудалцаан болсон аж.
Гэсэн ч дээрх үйл явдал наймдугаар сарын 31-нд дуусах АНУ-ын нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд нөлөөлөхгүй гэнэ. Харин Исламын улс бүлэглэл цаашид дахин дахин халдлага зохион байгуулахыг санаархаж байж болзошгүй байна.
Пентагоны мэдээлж буйгаар дэлбэрэлтүүдэд зөвхөн америк цэргүүдээс гадна маш Афганистаны маш олон гэм зэмгүй, энгийн номхон ард амиа алдсан гэнэ. Харин Талибаны төлөөллийн мэдэгдсэнээр Эбби Гейт буудал болон зочид Барон буудлын ойролцоо болсон дэлбэрэлтэд дор хаяж 13 энгийн иргэн амиа алдсан хэмээн баталсан бол нутгийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 60 иргэн амь үрэгдэж, 140 хүн шархадсан байна.
Эх сурвалж: RT.COM DAILYMAIL
Холбоотой мэдээ