Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оросын талын урилгын дагуу цахимаар оролцож, үг хэлнэ. Энэ үеэр ОХУ-ын төрийн тэргүүнтэй уулзаж, яриа хэлэлцээр өрнүүлэх гэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анхны гадаад томилолтоо У.Хүрэлсүх ОХУ-аас эхлүүлж байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулга өмнө нь Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо Владивостокоор дамжуулан нүүрсээ гуравдагч хөрш рүү гаргах асуудлыг хөндөж байсан билээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ