Паралимп: Д.Сэлэнгээ 23-р байрт, Н.Мөнхбаатар 31-р байрт шалгарав | News.MN

Паралимп: Д.Сэлэнгээ 23-р байрт, Н.Мөнхбаатар 31-р байрт шалгарав

Паралимп: Д.Сэлэнгээ 23-р байрт, Н.Мөнхбаатар 31-р байрт шалгарав

Паралимп: Д.Сэлэнгээ 23-р байрт, Н.Мөнхбаатар 31-р байрт шалгарав

НЭМЭЛТ:

Паралимпийн байт харвааны байрлал тогтоох харваа явагдлаа. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Д.Сэлэнгээ байрлал тогтоох харваанд 23-р байрт шалгарлаа. Ингэснээр тэрбээр эхний шатандаа Польшийн Милена Ольшевскатай өрсөлдөнө.

Өдгөө 37 настай Ольшевска паралимпийн хоёр хүрэл медальтай тамирчин.

Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож буй Н.Мөнхбаатар байрлал тогтоох харваандаа 31-р байрт жагсав. Ийнхүү тэрбээр эхний шатандаа Хятадын Жао Лишүтэй учраа таарчээ.

НЭМЭЛТ:

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд өрсөлдсөн С.Ядамдорж дагах барилдаанаа Узбекистаны Шерзод Намозовтой хийж, иппон үнэлгээгээр ялагдан, долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүллээ.

НЭМЭЛТ:

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд өрсөлдсөн А.Мөнхбат дагах барилдаанаа Японы Южиро Сэтогийн эсрэг хийж, 1-0 гэсэн харьцаатай ялж байсан ч цаг дуусахаас 37 секундын өмнө иппон үнэлгээ алдсан юм.

НЭМЭЛТ:

Жүдо

  • С.Ядамдорж эхний тойрогтоо Гүржийн Зурабианиг ялж, шөвгийн наймд Казакстаны Ануар Сариевд 1-0 гэсэн харьцаатай ялагдсанаар дагах барилдаан хийхээр боллоо.
  • А.Мөнхбат эхний тойрогтоо эхний тойрогтоо Австралийн Пиппсийг ялж, шөвгийн наймд Украины Давид Хоравад ялагдсанаар мөн дагах барилдаан хийх болов.

Байт харваа

  • Д.Сэлэнгээ байрлал тогтоох харваанд 23-р байранд жагсчээ.

Токио-2020 паралимпийн наадмын байт харваа, жүдо бөхийн тэмцээнүүд өнөөдөр/2021.08.27/ эхэллээ. Эдгээр төрлүүдэд Монгол Улсаа төлөөлөн дараах тамирчид өрсөлдөнө.

Наймдугаар сарын 27-ны өдөр

  • Байт харваа – Н.Мөнхбаатар, Д.Сэлэнгээ /08.00 – 16.00 цаг/
  • Жүдо – С.Ядамдорж, А.Мөнхбат /09.30 – 17.40 цаг/

Энэ удаагийн зуны 16 дахь паралимпийн наадамд Монголын 11 тамирчин, нэг шүүгч оролцож байна.

  • Байт харваа – Н.Мөнхбаатар, Д.Сэлэнгээ
  • Буудлага – З.Ганбаатар
  • Жүдо – А.Мөнхбат, С.Ядамдорж, Н.Алтанцэцэг
  • Таеквондо – Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа
  • Хөнгөн атлетик – Д.Саруултөгс, П.Энхманлай
  • Хүндийн өргөлт – Э.Содномпилжээ
  • Шүүгч – Триатлоны олон улсын шүүгч Б.Цагаанбаатар

Хэдийгээр Монгол Улсад паралимпийн наадмыг шууд дамжуулан үзүүлж буй телевиз байхгүй ч та бүхэн paralympic.org сайт руу хандан үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадарууган 2021-08-27 139.5.217.237

ямартаа ч эх орноо төлөөлж байгаа хэдий ч хайран улсын мөнгө

Avatar

Зочин 2021-08-27 192.42.116.24

— Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Улаангом 2021-08-27 202.126.89.186

Монгол залчууддаа өндөр амжилт хүсье, аврага болоорой

Avatar

Зочин 2021-08-27 202.179.21.249

dagyylj bapildya

Avatar

Зочин 2021-08-27 192.82.67.108

Бүх тамирчиддаа амжилт

Avatar

Сайханаа 2021-08-27 202.179.27.60

Эвийдээ, та нар минь чаднаа. Урагшаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж