НЭМЭЛТ:
Паралимпийн байт харвааны байрлал тогтоох харваа явагдлаа. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Д.Сэлэнгээ байрлал тогтоох харваанд 23-р байрт шалгарлаа. Ингэснээр тэрбээр эхний шатандаа Польшийн Милена Ольшевскатай өрсөлдөнө.
Өдгөө 37 настай Ольшевска паралимпийн хоёр хүрэл медальтай тамирчин.
Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож буй Н.Мөнхбаатар байрлал тогтоох харваандаа 31-р байрт жагсав. Ийнхүү тэрбээр эхний шатандаа Хятадын Жао Лишүтэй учраа таарчээ.
НЭМЭЛТ:
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд өрсөлдсөн С.Ядамдорж дагах барилдаанаа Узбекистаны Шерзод Намозовтой хийж, иппон үнэлгээгээр ялагдан, долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүллээ.
НЭМЭЛТ:
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд өрсөлдсөн А.Мөнхбат дагах барилдаанаа Японы Южиро Сэтогийн эсрэг хийж, 1-0 гэсэн харьцаатай ялж байсан ч цаг дуусахаас 37 секундын өмнө иппон үнэлгээ алдсан юм.
НЭМЭЛТ:
Жүдо
- С.Ядамдорж эхний тойрогтоо Гүржийн Зурабианиг ялж, шөвгийн наймд Казакстаны Ануар Сариевд 1-0 гэсэн харьцаатай ялагдсанаар дагах барилдаан хийхээр боллоо.
- А.Мөнхбат эхний тойрогтоо эхний тойрогтоо Австралийн Пиппсийг ялж, шөвгийн наймд Украины Давид Хоравад ялагдсанаар мөн дагах барилдаан хийх болов.
Байт харваа
- Д.Сэлэнгээ байрлал тогтоох харваанд 23-р байранд жагсчээ.
Токио-2020 паралимпийн наадмын байт харваа, жүдо бөхийн тэмцээнүүд өнөөдөр/2021.08.27/ эхэллээ. Эдгээр төрлүүдэд Монгол Улсаа төлөөлөн дараах тамирчид өрсөлдөнө.
Наймдугаар сарын 27-ны өдөр
- Байт харваа – Н.Мөнхбаатар, Д.Сэлэнгээ /08.00 – 16.00 цаг/
- Жүдо – С.Ядамдорж, А.Мөнхбат /09.30 – 17.40 цаг/
Энэ удаагийн зуны 16 дахь паралимпийн наадамд Монголын 11 тамирчин, нэг шүүгч оролцож байна.
- Байт харваа – Н.Мөнхбаатар, Д.Сэлэнгээ
- Буудлага – З.Ганбаатар
- Жүдо – А.Мөнхбат, С.Ядамдорж, Н.Алтанцэцэг
- Таеквондо – Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа
- Хөнгөн атлетик – Д.Саруултөгс, П.Энхманлай
- Хүндийн өргөлт – Э.Содномпилжээ
- Шүүгч – Триатлоны олон улсын шүүгч Б.Цагаанбаатар
Хэдийгээр Монгол Улсад паралимпийн наадмыг шууд дамжуулан үзүүлж буй телевиз байхгүй ч та бүхэн paralympic.org сайт руу хандан үзэх боломжтой.
Холбоотой мэдээ