Ажлын байрыг дэмжих зээлийг 23 мянган иргэн компанид олгожээ

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

Ажлын байрыг дэмжих зээлийг 23 мянган иргэн компанид олгожээ

Ажлын байрыг дэмжих зээлийг 23 мянган иргэн компанид олгожээ

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний  хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд наймдугаар сарын 23-ны байдлаар 1,811.9 тэрбум төгрөгийг 23 мянга 936 (5,205 ААН, 18731 иргэн) зээлдэгчид олгожээ.

Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 33.4 сая төгрөг байгаа бол ААН-үүдийнх 227.8 сая төгрөг байна. Зээлийн батлан даалтын сангаас нийт 193 зээлдэгчийн 53,335.2 сая төгрөгийг батлан даажээ.

Монголбанкнаас хоёр жил хүртэлх хугацаатайгаар банкуудад репо нөхцөлөөр санхүүжилт олгож, банкууд эцсийн зээлдэгчид 10.5 хувийн хүүтэйгээр шинээр зээл олгох, олгосон зээлийг дахин санхүүжүүлэх арга хэмжээ авч байна. Наймдугаар сарын 23-ны байдлаар 660.4 тэрбум төгрөгийг 2,905 (1,600 ААН, 1,305 иргэн) зээлдэгчид олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 118.2 сая төгрөг байгаа бол аж ахуйн нэгжийн авсан дундаж зээлийн хэмжээ 316.2 сая төгрөг байна.

Харин орон сууцны ипотекийн зээлд 656.2 тэрбум төгрөгийг 8,750 зээлдэгчид, ХАА-г дэмжсэн зээлд 321.1 тэрбум төгрөгийг 20,036 зээлдэгчид олгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж