Навальныйд өдөр бүр 8 цаг суртал ухуулгын нэвтрүүлэг үзүүлдэг

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

Навальныйд өдөр бүр 8 цаг суртал ухуулгын нэвтрүүлэг үзүүлдэг

Навальныйд өдөр бүр 8 цаг суртал ухуулгын нэвтрүүлэг үзүүлдэг

ОХУ-ын сөрөг хүчний хамгийн том төлөөлөл, Путины өрсөлдөгч, Кремлийг тууштай эсэргүүцэгч Алексей Навальный өдгөө тэнсэн харгалзах ялын хугацаанд Герман улс руу хил давсан болон бусад хэргээр чанга дэглэмтэй хоёрдугаар хорих ангид ял эдэлж буй. Хоригдоод удаагүй байхдаа хорих ангийг тийм ч аймшигтай биш, найрсаг газар хэмээн тодорхойлж байсан тэрбээр сүүлийн үед тун ихээр залхажб айгаа бололтой.

Тухайлбал Навальный өдөр бүр найман цагийн турш хүчээр Оросын төрийн мэдээллийн болон үзэл суртлын, ухуулгын шинжтэй мэдээлэл, нэвтрүүлгүүд үзэж байгаа гэнэ.

Тэрбээр Таймс сонинд анх удаа ярилцлага өгөхдөө “Энэ бол улс төрийн хоригдлуудын хувьд маш хүнд залхаан цээрлүүлэлт. Би өдөр бүр нэг өрөөнд орж, сандал дээр сууна. Тэгэхдээ унших, бичих, ямар нэг өөр зүйл хийх хориотой. Зөвхөн зурагтаар гаргах мэдээ, ухуулгын кино материалуудыг үзнэ” хэмээжээ.

Мөн Навальный ярилцлагадаа Европ, АНУ-ын ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг буруушаажээ. Учир нь түүний үзэж байгаагаар өдгөө хэрэгжиж буй хориг арга хэмжээнүүд ихэвчлэн энгийн номхон ардын амьдралыг хүндрүүлж байгаа тул хориг арга хэмжээний оронд Путины дэглэмийг дэмжигч олигархуудыг дарах хэрэгтэй гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт Германы канцлер Ангела Меркел Путинд хандаж одоогоос бараг жилийн өмнө анх хордож, Берлинд эмчлүүлсэн Навальныйг суллахыг шаардсан билээ. Гэвч Орос орон Навальныйг суллах бодолгүй байгаа бололтой. Тухайлбал, өдгөө хоёр жил, зургаан сарын ялныхаа эхний хэдэн сарыг л эдлээд буй Навальныйг шүүхээс дахин нэг хэрэгт буруутай хэмээн тогтоосон байна. Улмаар түүний ялын хугацаа нэмэгдэж ч болзошгүй аж.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж