ЦУОШГ: Есдүгээр сар хур бороо багатай байна

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

ЦУОШГ: Есдүгээр сар хур бороо багатай байна

ЦУОШГ: Есдүгээр сар хур бороо багатай байна

Ирэх сард агаарын температур Монгол орны нутгийн зүүн хойд хэсэгт олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Их нуруудын хотгороор олон жилийн дунджаас бага хур тунадас орох бол нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Баруун зүгийн нутгаар нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадастай байгаа боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд харьцангуй хур тунадас багатай байх төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Увсын нутаг, Завханы баруун, Ховдын зүүн хойд, Говь–Алтайн баруун хойд хэсгээр бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар сэрүүснэ. Харин хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 5–10 градусаар дулаарна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар нойтон цас орно. Салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар есдүгээр сард агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Төв аймгийн ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6 градусаар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи түр зуур 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Харин зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим, хур тунадас Сүхбаатарын нутгаар ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5 градусаар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар нойтон цас орно. Салхи зарим газраар 14-16 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутгаар ахиу, бусад нутгаар олон жилийн дундаж орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5 градусаар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи түр зуур ширүүсч 14–16 м/с хүрэх, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэж болзошгүй төлөв гарчээ.

Есдүгээр сарын эхний хагаст энэ сард орох хур тунадасны ихэнх хувь орох магадлал өндөр байгаа бөгөөд сарын сүүлийн хагаст хур тунадас харьцангуй бага байх магадлалтай. Иймд дээрх хур тунадас багатай хугацаанд малчид тариаланчид хадлан бэлчээрээ бэлтгэж, тариа ногоогоо хураан, өвлийн бэлтгэлээ хангахыг зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж