Кабулын нисэх буудал дээр нийт 20 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.08.26-нд нийтлэгдсэн

Кабулын нисэх буудал дээр нийт 20 хүн амиа алджээ

Кабулын нисэх буудал дээр нийт 20 хүн амиа алджээ

Кабулын нисэх онгоцны буудал дээр наймдугаар сарын 15-наас хойш нийт 20 хүн амиа алдсан талаар Афганистаны хэвлэлүүд мэдээлэв. Талибаны дэглэмээс дайжих гэсэн олон мянган афган болон гадаадын иргэн онгоцны буудал дээр үймээн самуун дэгдээсний улмаас хүний амь эрсдэхэд хүрсэн билээ.

Наймдугаар сарын 15-ны өдөр Талибанчууд нийслэл Кабул хотыг эзэлснээс хойш АНУ өөрийн иргэдийг болон Афганистаны түншүүдээ тус улсаас нүүлгэн шилжүүлэх ажлыг явуулсаар байна. Өнгөрсөн хугацаанд 21600 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар Цагаан ордноос Мягмар гаригийн өглөө мэдээлсэн.

Өнөөдрийн байдлаар АНУ тэргүүтэй олон улсын 58700 иргэн Афганистаны нутаг дэвсгэрийг орхиод буй юм. Ерөнхийлөгч Жо Байден нүүлгэн шилжүүлэх ажлыг наймдугаар сарын 31-нд дуусгахаар төлөвлөж байгаа ч шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулж болохыг Мягмар гаригт мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж