Шөнө дрифт хийдэг жолооч нарт хариуцлага тооцжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.26-нд нийтлэгдсэн

Шөнө дрифт хийдэг жолооч нарт хариуцлага тооцжээ

Шөнө дрифт хийдэг жолооч нарт хариуцлага тооцжээ

Нийслэлд шөнийн цагаар дуу чимээ ихтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, зориулалтын бус автомашины яндантай дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчлийг таслан зогсоосон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас наймдугаар сарын 25-26-нд шилжих шөнө долоон байршилд алба хаагчид хяналт, шалгалтыг зохион байгуулж ажилласан байна.

Уг хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 61, техникийн үзлэг оношилгоонд ороогүй гурав, зориулалтын бус яндантай, дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг 15 тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг түр хурааж, Авто тээврийн үндэсний төвийн оношилгоонд хамруулж, зориулалтын бус янданг хураах, зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулжээ. Зөрчлийн тухай хуулиар 22:00 цагаас хойш олон нийтийн газарт иргэдийн тайван байдлыг алдагдуулах нь хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн байдаг. Тиймээс цаашид иргэдийн амгалан байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдтэй хамтарч хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулна гэдгийг ТЦА-наас мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж