Ц.Шаравжамц: Нис үр минь нис

Хуучирсан мэдээ: 2021.08.26-нд нийтлэгдсэн

Ц.Шаравжамц: Нис үр минь нис

Ц.Шаравжамц: Нис үр минь нис

Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од Олон улсын спортын академи буюу "ISA"-ийн лигт сүүлийнхээ жил бүрэн тэтгэлгээр тоглохоор болжээ. Одоо 19 настай 207 см өндөр "Mike" буюу Ш.Энхийн-Одод "ISA"-аас албан ёсоор баяр хүргэсэн байна.

Ингэснээр түүнд АНУ-ын коллежуудаас урилга ирэх боломжтой бөгөөд энэ жил АНУ-ын зүүн эргийн залуустай өрсөлдөнө гэж түүний аав Ц.Шаравжамц цахим хуудастаа бичжээ.

NBA-д тоглосон Монголын анхны тамирчин болох зорилготой тэрбээр АНУ-д сурч, бэлтгэл сургуулилтаа хийж байгаад ирсэн. Ш.Энхийн-Одын "Midwest" баг Леброн Жэймсийн хүү Бронни Жэймсийн "Strive For Greatness" багтай долдугаар сард тоглож тоглож, 99-97 гэсэн харьцаатай ялалт байгуулсан билээ. Тус тоглолт Леброн Жэймсийн сурч байсан Акрон хотын Сент-Винсет-Сент-Мэри ахлах сургуулийн заланд зохион байгуулагдаж, домогт Леброн Жэймс өөрийн биеэр ирж, хүүгээ дэмжжээ. NBA-ийн гурван удаагийн аварга Дэнни Гриний зохион байгуулж буй “The Battle: Summer Showcase” хэмээх тэмцээний хүрээнд дээрх хоёр баг тоглож, Ш.Энхийн-Од баг ялалт байгуулсан гээд олон амжилтуудыг гаргаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж