Японд нэгэн якуза бүлэглэлийг хүн амь, танхайн хэргүүдэд буруутгаж, толгойлогчид нь ялын дээд хэмжээ оноожээ. Ажиглагч нарын үзэж байгаагаар энэ бол якуза бүлэглэлийн толгойлогчид ялын дээд хэмжээ оноосон анхны тохиолдол гэнэ.
Тухайлбал энэ долоо хоногт болсон Японы баруун бүсийн Фүкүока дүүргийн шүүх хурал дээр 74 настай Саторү Номүра шүүгчээс өөрийнх нь хэргийг шударгаар шийдэж өгөхийг хүсчээ.
Гэвч цаазын ял сонссон тэрбээр шүүгчид "Насан туршдаа харамсана даа" хэмээн анхааруулсан гэнэ. Японы баруун өмнөд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг "Күдо Кай" якуза бүлэглэлийн толгойлогч тэрбээр өөрийгөө ямар нэг халдлага зохион байгуулж, удирдаж байгаагүй хэмээн өмгөөлсөөр байсан юм. Харин хэвлэл мэдээллийнхэн тус бүлэглэлийг Японы хамгийн аюултай, харгис якуза бүлэглэл хэмээн тодотгодог юм.
Хэдийгээр Номүра гэмт хэрэг, халдлагуудыг зохион байгуулах шууд тушаал өгсөн талаар ямар нэг нотлох баримт үгүй ч шүүгч маш хатуу нэг журамтай "Күдо Кай" бүлэглэлд удирдагчийн тушаалгүйгээр халдлага зохион байгуулах боломжгүй гэж үзсэн байна.
Шүүх хурал дээр дээрх бүлэглэлийн 1998-2014 оны хооронд үйлдсэн гэмт хэргүүдийн тухай голчлон хэлэлцсэн аж. Тухайлбал, энэ хугацаанд загасчлалын холбооны удирдагч буудуулан нас барж, сувилагч, цагдаа тэргүүтэй гурван хүн галт болон хүйтэн зэвсгийн халдлагад өртөж шархадсан гэнэ. Харин шүүгч эдгээр хэргийг хэлэлцэж үзээд, толгойлогч Номүрад цаазлан хороох ял, түүний орлогч Фүмио Тануид бүх насаар нь хорих ял сонсгожээ.
Эх сурвалж: DAILYMAIL
ard tumen 2021-08-26 174.88.107.227
XУУЛЬ ЦААЗАТ УЛС САЙXАН ЮМОО.
МАНАЙX УГ НЬ XУУЛЬ ЦААЗАТ УЛС БАЙСАНСАН, XАРАМСАЛТАЙ НЬ ХУУЛЬ ЦААЗГҮЙ БОЛООД УДАЖ БАЙНА.
Зочин 2021-08-26 185.220.100.255
==== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Монгол 2021-08-26 66.181.161.62
Урвагч Сайханбилэгт цаазын ял өгчээ Монгол
Зочин 966 2021-08-26 66.181.186.253
тэнгэрийн хуулиар новшнуудыг шийтгэх хэрэгтэй хэзээ нэгэн цагт зохих ял зэмээ эдлэж үйлийн үр нь боловсордог нь ертөнцийн жамаа
Зочин 2021-08-26 202.126.89.235
Хүрэлсүх п***а г цаазалвал шудрага даа уг нь
Зочин 2021-08-26 202.9.41.27
Манай луйварчин улсын хөрөнгийг онц их хэмжээгээр ашиглан шамшигдуулсан нөхөд хэдхэн сар суугаад нэг нэгээрээ цуварч гараад дуусч байх шив.Манай шүүх прокурор ийм л янзтай ажлаад удаж байна даа
ҮНЭН 2021-08-26 150.129.140.39
үнэн биширмээр ард түмэн юм аа