Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид бараалхав | News.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид бараалхав

Хуучирсан мэдээ: 2021.08.26-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид бараалхав

Азийн хөгжлийн банк (AХБ)-ны Суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Суурин төлөөлөгч баяр хүргээд, төрийн бодлогын залгамж чанар үргэлжлэхийн зэрэгцээ Монгол Улсын хөгжлийн ирээдүйг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс болон АХБ хамтарч ажилласны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэ хугацаанд АХБ санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт гээд олон салбарт нийт гурван тэрбум гаруй ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. Зөвхөн цар тахалтай тэмцэхэд зориулж 360 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа нь энэ амаргүй үед чухал дэмжлэг болж байгааг тэмдэглэв.

Цаашид ногоон, хүртээмжтэй нийгэм, эдийн засгийн хөгжлийг цогцлоох, түүн дотроо дэд бүтэц, хөрөнгө оруулалт, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа талууд харилцан илэрхийллээ.

Монгол Улс ирэх жилүүдэд халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих зэрэг нийгэм, эдийн засгийн суурь шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхэд АХБ дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана. АХБ-ны Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэн батлах 2021-2024 онд Монгол Улстай хамтран ажиллах бодлогын тэргүүлэх чиглэлүүд (Түншлэлийн стратеги)-тэй Ерөнхийлөгчийн дурдсан шинэчлэлүүд уялдаж байгааг онцоллоо.

Уулзалтын үеэр бүс нутгийн хамтын ажиллагаа, төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц, байгалийн хийн хоолой гээд улс орны тэргүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарын чанар, хүртээмжийг сайжруулах, үндэстэн дамнасан компаниудыг Монгол Улсад татах, хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, мэдлэг, чадвартай ажиллах хүчнээ бүрэн дүүрэн ашиглах, ажлын байр олноор бий болгох, гадаадад суугаа чадварлаг боловсон хүчнийг эх орондоо ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх талаар санал солилцов.

АХБ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа Суурин төлөөлөгч Павит Рамачандран илэрхийлж, ногоон хөгжил, байгаль орчноо хамгаалах, дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий  сайдаар ажиллаж байхдаа түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргасан нь байгаль орчныг хамгаалах ажилд эрс өөрчлөлт авчирсныг АХБ-ны Суурин төлөөлөгч тэмдэглэлээ.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-26 103.229.122.98

Ямарч эрхгүй мудак Хүрэлсүх

Avatar

Д.Долгион 2021-08-26 203.91.115.50

Олон хэрэгтэй зүйлсийг хийгээрэй…

Avatar

Angry one 2021-08-26 199.249.230.87

Muusain holsnii bicheechid. Hiisen bolgoniign harluulah geed baij yadchih yumdaa. Tgd hden ergvv malnuudn nuguudhund itgeed daldaganatsgaagaad. Yuuch medehgvi baij hudlaa Hurelsuh bla bla. Tsag hugatsaa hen yu hiisniig haruuldiimaa zayu

Avatar

Зочин 2021-08-26 192.82.64.208

yum hiij chaddaggui hunii ineed bndaa ene zurgan deer lol

Avatar

Boldoo 2021-08-26 202.55.188.101

Zow l zuild mongoo zartsuulaasai

Avatar

Зочин 2021-08-26 185.220.100.255

===== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-26 192.82.83.4

улсаа тоносон ийм хулгайчдыг хараад гадныхан жигшдэг байхдаа.

Avatar

Зочин 2021-08-26 192.82.71.149

Эрх нь Хүүкд байхгүй шүү, элийрэх юм

Avatar

Зочин 2021-08-26 202.179.26.138

Монголын ард түмэн дийлдэхгүй луйварчинг ерөнхийлөгч болгосон доо Ард түмэн сонгоогүй байх аа Хар машинаар л луйьардсан. Энэ хүн юу эсийг хийх болов уу даа

Avatar

Зочин 2021-08-26 202.179.26.223

Энэ хүнийг харахаар уйлах ч багадмаар байх юм аа …. Ааяяяя Яана дааа

Avatar

Зочин 2021-08-26 202.9.46.153

Тэнэг инээчихсэн идэх мөнгөтэй боллоо ашгүй гэж баярлаад. Тэнэг чинь гарч амжаагүй байхад нь гуяа алгадаад өрөөн дотуураа гүйчихсэн юм биш биз. Тэгж магадгүй царай харагдаад л байна даа.

Avatar

Зочин 2021-08-26 43.228.129.109

АХБ – ны төлөөлөгчдийн зургийг яагаад оруулаагүй юм? Зөвхөн Ерөнхийлөгч Хүрэлсүхийн зургийг тавидаг нь ямар учиртай юм бэ?

Avatar

Sergln 2021-08-26 104.244.77.53

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Kozel Хүүк /Нас 53/ одоо болноо, зальжин энерги сорогч этгээд элдвээр ордонд дарамтлахаа бас зогсоо, /ILLEGAL/ёрын гийгүүлэгч

Avatar

Зочин 2021-08-26 103.111.68.3

ЗЭЭЛИЙН ЖИЛИЙН ХҮҮГ НЭГ ОРОНТОЙ БОЛГОНО ГЭЖ АМЛАЖ ТӨРИЙН ЭРХ АВЧИХААД БИЕЛҮҮЛЭЭЧ МАНгарУУДАА.
ЭСВЭЛ ЗАСГИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН ЮМ БОЛ ЗАЙЛЦГАА.

Avatar

иргэн 2021-08-26 202.179.27.49

үндэсний байгууллагууд үйлдвэрлэгчид, ТББ-уудаа хүлээн авч уулздаг болоосой.

Avatar

Заагч 2021-08-26 202.9.46.220

Хогийн АХБ-ны ард баахван хог хятадууд байгаа Монголыг еренд оруулах новшийн банк

Avatar

Зочин 2021-08-26 66.181.160.124

өгсөн мөнгийг нь хувьдаа завьшдаг гэдгийг нь гадныхан мэддэг л байхдаа. ядуу улсын баян дарга нарыг хараад зэвүүцдэл л байхдаа. МАНай сүйрэлсүг хулгайчид ямар ичих нүүр байх биш, өгснийг шаачина гээд пээдэлзээд сууж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж