Дуучин Ne-Yo 13 настай байхдаа үс нь
халзарч эхэлсэн тухай “The
Sun”-д өгсөн ярилцлагандаа дурьджээ.
Тэрбээр үсээ унаж эхлэхэд сэтгэл санаагаар унаагүй бөгөөд
түүний аав багаасаа халзарсан нэгэн байдаг гэнэ. Тиймээс дуучин өөрийгөө удам дагасан
халзан хэмээн тодотгожээ.
Харин сургуульд байхдаа үеийн хүүхдүүд нь шоолохооос айн
үргэлж малгай өмсдөг байсан нь хожмоо түүний имиж болсон аж.
Ne-Yo “Би халзан ч гэсэн бүсгүйчүүдийн
сэтгэлийг татсан секси залуу байж чаддаг шүү” хэмээн ярилцлагандаа хошигножээ.
Н.Наран