Та ҮГҮЙ гэж хэлснээр өөрийгөө цахим залилангаас хамгаалж чадна

Хуучирсан мэдээ: 2021.08.26-нд нийтлэгдсэн

Та ҮГҮЙ гэж хэлснээр өөрийгөө цахим залилангаас хамгаалж чадна

Та ҮГҮЙ гэж хэлснээр өөрийгөө цахим залилангаас хамгаалж чадна

АТМ ашиглах нь бидний өдөр тутмын санхүүгийн хэрэгцээг хялбарчилж өгдөг ч зарим эрсдэлийг дагуулж болзошгүй тул дараах санамжуудыг мөрдөн, цахим залилангийн хохирогч болохоос сэргийлээрэй.

  • ATM-ааc өөрийн дансаар дамжуулан бусдад бэлэн мөнгө авч өгөхөөс татгалзах нь эрсдэлд орохгүй байх эхний алхам юм. Залилагчид таны дансыг ашиглан санхүүгийн гэмт хэрэг үйлдэж мэдэх тул тэдэнд боломж бүү олгоорой.
  • АТМ-аар гүйлгээ хийх, дансны хуулга харах, төлбөр төлөх зэрэг үйлдлийг хийхдээ танихгүй этгээдээс тусламж бүү аваарай. Тухайн этгээд пин код, дансны үлдэгдэл зэргийг тань мэдсэнээр таныг санхүүгийн эрсдэлд учруулж болзошгүйг анхаарна уу.
  • Бусдын мэдээллийн нууцлал, хувийн орон зайг хүндэтгэн АТМ-аар гүйлгээ хийж буй хүнээс зайтай зогсох, мөн өөрөө үйлчлүүлэхдээ пин кодоо оруулахаас өмнө ойр орчим хүн зогсож байгаа эсэхийг шалган, кодоо нууцлан оруулж хэвшээрэй.

Залилагчдыг гаднаас нь хараад таних боломжгүй учраас сэжигтэй санагдсан тусламж, эсвэл хүсэлтэд “ҮГҮЙ” гэж хэлээрэй.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж