Монгол Улсын Ерөнхийлөгч: МҮЭХ-г бүх талаар дэмжиж ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.08.26-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч: МҮЭХ-г бүх талаар дэмжиж ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч: МҮЭХ-г бүх талаар дэмжиж ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.  МҮЭХ-ны төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

МҮЭХ-той хөдөлмөрчин хүний эрх ашгийг хамгаалах, цалин хөлс, нийгмийн асуудалд нь анхаарах, үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг бэхжүүлэх зэрэг   чиглэлээр хамтарч ажиллахаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэв. 1999 оноос хойш өөрчлөгдөөгүй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэн батлахад МҮЭХ-ны хүчин зүтгэл их байсныг тэмдэглэв. Ирэх сарын эхээр зохион байгуулах цар тахлын эсрэг төр, хувийн хэвшлийн зөвлөгөөнд МҮЭХ оролцож, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа МҮЭХ-той нягт хамтран ажиллаж байсныг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэмдэглэлээ. Түүний дотор дөрвөн төрлийн татварын нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлыг иргэдэд ээлтэй байдлаар шийдсэнд талархаж байдгаа илэрхийлэв. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулахад хүчин чармайлт гаргасныг онцоллоо. Цаашид энэ хуулийн хэрэгжилтэд анхаарах, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ одоогийнхоос дордуулахгүй батлахад анхаарахыг хүсэв.

МҮЭХ-ны төлөөлөл үндэсний бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх, төрийн өмчит болон компаниуд ажилчиддаа хувьцаа эзэмшүүлдэг байх, боловсролын салбарынхны цалинг дундаж цалингийн хэмжээнд хүргэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

 Эх сурвалж: President.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж