Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ | News.MN

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.08.26-нд нийтлэгдсэн

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ

“Рио Тинто” групп “Ковид-19” цар тахлын эсрэг сайн дурын сангаасаа 2.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр гарган, бичил, жижиг, дунд болон гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Тус хөтөлбөрийг “Инвескор” санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал, “Инвескор” санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Д.Баясгалан болоод холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, бичил болоод өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид нэлээдгүй бэрхшээлтэй тулгарч байна. Энэ үед жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрийн зүгээс бодитой дэмжлэг үзүүлэх ёстой. Хотын иргэд, бизнес эрхлэгчид бүгд орлоготой, ажилтай байх ёстой гэж боддог. “Рио Тинто” групп нийслэл дэх бизнес эрхлэгчдээ дэмжихээр ийм том хөтөлбөр санаачлан, хэрэгжүүлэх  гэж байгаа нь маш том эхлэл. Хотын бизнес эрхлэгчдийг ажилтай, орлоготой байхад дэм болсон энэхүү хөтөлбөрийг санаачилсан “Рио Тинто” группийн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлье. Цаашид ч иргэдийг дэмжсэн хөтөлбөр, арга хэмжээнүүд олон болоосой гэж Хотын даргын хувьд хүсэж байна” хэмээв.

Харин “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал эдийн засгийн гол хөшүүрэг болсон жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, бизнесийн үйл ажиллагааг тогтвортой хадгалж үлдэхэд нь энэхүү хөтөлбөр бага ч атугай тус дэм болж чадна гэж найдаж буйгаа илэрхийллээ. Арга хэмжээний үеэр НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг болоод “Рио Тинто” групп, “Инвескор” санхүүгийн байгууллагын удирдлагууд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-26 103.212.116.74

10 их ная -с хүртсэн ААН нь ил болоогүй байхад дахиад л мөнгө өгөх нь дээ, үнэхээр хэрэгтэй л хүндээ очоосой билээдээ

Avatar

Зочин 2021-08-26 185.220.100.255

============ Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Nandin 2021-08-26 202.9.40.97

Heregtei hereggui shaardlaga hangatsan geh bololtsootoi humuusdee zeel ugsuur baital ,ogtoos ogt jijig dundiin zeel avch uzeegui huuchirsan tonog tuhuurumjtei huviaraa bizness irheldeg irged bas l hurtehgui ungruh vii . JDZeeliig ogt avch chadahgui baigaa irgeded udaan hugatsaand uildverlel erhelsen tog hog gazariin tulburiin barimtuudaar notlogoo bolgoj zeel avah erhiin neej ugdug bolmoor ymda.Tavilgiin uildver erhelegchidiin umnuus…!

Avatar

Сок 2021-08-26 202.126.89.6

Гол нь эрх чөлөө шүү

Avatar

Зочин 2021-08-26 66.181.160.124

жижиг дундын гэнүү хөнгөлөлттэй зээл гэнүү бүгд МАН-ы хулгайчуудад л зориулсан зээл. жирийн иргэдэд огт хүртээлгүй зээл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж