Багш нарт цар тахлаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах сургалт зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.26-нд нийтлэгдсэн

Багш нарт цар тахлаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах сургалт зохион байгуулж байна

Багш нарт цар тахлаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах сургалт зохион байгуулж байна

2021-2022 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа танхим, цахим хосолсон хэлбэрээр эхлэхтэй холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний талаар мэдлэг олгох цахим сургалт өнөөдөр эхэллээ. Улсын онцгой комиссын 2021 оны 41 дүгээр тушаал болон Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу НОК-ын Шуурхай штаб, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газраас ХӨСҮТ, СЭМҮТ-тэй хамтран тус сургалтыг зохион байгуулж буй юм.

“Сургууль, цэцэрлэгийн байгууллагад коронавирусийн сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт хийх, мэдээлэх, хариу арга хэмжээ”, “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад баримтлах халдварын сэргийлэлт, хяналт”, “Коронавируст халдварын үеийн хүүхдийн сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх нь” зэрэг сэдвээр нарийн мэргэжлийн эмч нар сургалт хийж, сургууль, цэцэрлэгийн хариу арга хэмжээ авах багууд хамрагдаж байна.

Түүнчлэн энэ сарын 26-наас эхлэн Дүүргийн онцгой комисс болон Эрүүл мэндийн төвтэй хамтран сургууль, цэцэрлэгийн эмч нарт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний сорьц авах арга, бүртгэх, мэдээлэх талаар дадлага, сургалтыг танхимын хэлбэрээр дүүрэг бүрд зохион байгуулахаар ажиллаж байна. НЭМГ-аас сургалтад багтсан дээрх сэдвүүдээр гарын авлага болгон ашиглах видео хичээл бэлтгэж, Нийслэлийн Боловсролын газраар дамжуулан сургууль, цэцэрлэгийн нийт багш, эмч, ажилчдад хүргүүлнэ. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын шинж тэмдгийг таньж мэдэх, хариу арга хэмжээ авах зөвлөмжийн талаар иргэд, олон нийтэд чиглэсэн зөвлөгөө, мэдээллийг хүргэхээр ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж