Монголын биржийн бус зах зээлийн хамгийн анхны бүтээгдэхүүн гарахад бэлэн боллоо  | News.MN

Монголын биржийн бус зах зээлийн хамгийн анхны бүтээгдэхүүн гарахад бэлэн боллоо 

Монголын биржийн бус зах зээлийн хамгийн анхны бүтээгдэхүүн гарахад бэлэн боллоо 

Монголын биржийн бус зах зээлийн хамгийн анхны бүтээгдэхүүн гарахад бэлэн боллоо 

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд анхдагч олон алхмыг хийсэн Голомт Капитал ҮЦК ХХК нь Монгол Улсад биржийн бус зах зээлийг хөгжүүлэх анхны шанг татаж, Монкон Констракшн ХХК-ийн “Монкон бонд”-ын андеррайтераар ажиллаж байна.  Биржийн бус зах зээл нь үнэт цаас гаргагчийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, богино хугацаанд санхүүжилт татах, өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл бий болох, үнэт цаасны хөрвөх чадвар сайжирч, мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг давуу талыг олгодог юм.

Тус зах зээлд анхдагч болж буй Монкон бондыг Биржийн бус зах зээлийн Бүртгэлийн хороо 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн бөгөөд Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо ӨЗБ, Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК, Голомт Капитал ҮЦК ХХК, Монкон Констракшн ХХК нар хамтын ажиллагааг эхлүүлж, холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Монкон Констракшн ХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд нийт 49 төслийн 68 барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан. Тус компани нь Америкийн Нэгдсэн Улсын Армийн Инженер хангамжийн корпусын захиалгат барилгууд, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын захиалгат барилгууд гэх мэт төслүүдийг амжилттай гүйцэтгэж, 2017 оноос эхлэн Оюу Толгой төслийн ажил гүйцэтгэгчээр шалгаран ажиллаж байна.

Монкон Констракшн ХХК нь Нью Хоризонс оффис, Мандала Хотхон, Цагдаа Хотхон, Комфорт хотхон зэрэг оффис, орон сууцны барилгын төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Эдүгээ тансаг зэрэглэлийн орон сууцны хос цамхаг болох 360 Мандала Тауэр болон Мандала Гарден төслийг  хэрэгжүүлж байгаа юм.

Тус компани нь 2017 онд БХБЯ-ны Барилга угсралтын шилдэг компани, 2019 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шилдэг аж ахуйн нэгж байгууллага, 2020 онд барилга, нийтийн аж ахуйн салбарын шилдэг компаниар шалгарсан салбартаа тэргүүлэгч компани билээ.

Мөн Мандала хотхон төсөл нь 2018 онд Asia Property Awards-н Азийн шилдэг орон сууцны төсөл, 2019 онд Мандала тауэр төсөл нь Asia Property Awards-н Азийн шилдэг архитектурын дизайнтай орон сууцаар тус тус шалгарч байсан түүхтэй.

Хэрэв та тус бондын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: www.golomtcapital.com сайтад хандана уу.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж