БШУЯ: МҮИС-иас нэрээ буцааж авна

Хуучирсан мэдээ: 2021.08.26-нд нийтлэгдсэн

БШУЯ: МҮИС-иас нэрээ буцааж авна

БШУЯ: МҮИС-иас нэрээ буцааж авна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2021.08.26/ их, дээд сургуулийн элсэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр "2021-2022 оны хичээлийн шинэ жилд 88 их, дээд сургуулийн 147 мянган оюутан суралцана. Үүнээс хөдөө орон нутгаас 74523 оюутан Улаанбаатар хотод ирж суралцана. Улсын хэмжээнд 71 оюутны дотуур байр бий. Тусгаарлах байраар ашигласан найман дотуур байрыг нь халдваргүйжүүлж, чөлөөлсөн. Дотуур байруудад 11359 оюутан амьдардаг.

Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ жил 40420 шалгуулагч бүртгүүлснээс 90 гаруй хувь нь шалгалтад орсон. Батламжийг өнөөдрөөс эхлэн тарааж байгаа бөгөөд нийт 36782 хүүхэд батламжаа авч байна. Өмчийн хэлбэр харгалзаж, их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй. Хичээлийн сонголт, суудал барьцаалж сургалтын төлбөр нэмэхгүй. Хэрэв түр журам зөрчвөл хатуу арга хэмжээ авна. Соёлын их сургуульд кредитын төлбөр хамгийн хямд байдаг бөгөөд энэ жил 20 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа.

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүйг хариуцлагатайгаар хэлье. Цар тахлын хууль энэ оныг дуустал мөрдөгдөж байгаа тул өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд төлбөрийн хэмжээгээ нэмэхгүй байх чиглэл өгсөн. Мөн төлбөрийг бүтнээр нь авахгүй. Хичээл сонголтоор барьцаалж, төлбөр нэхэж байвал гомдлоо өгч болно.

Цар тахлын халдварын улмаас 172 бүртгүүлэгч Элсэлтийн ерөнхий шалгалтад орж чадаагүй. Иймд эдгээр шалгуулагчаас есдүгээр сарын 2-5-нд шалгалт авна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулсан нь тун зүйтэй алхам болсон гэж холбогдох байгууллагууд дүгнэж байгаа" гэдгийг хэлсэн юм.

Хичээлийг танхимаар эхлүүлсэн учир цаашид хаахгүй гэсэн байр суурьтай байна. Хэрэв халдварын нөхцөл байдал хүндэрвэл  хосолсон хувилбараар хичээллэнэ. Монгол Улсад хөдөлмөрийн хомсдол үүсээд байна. Ажилгүй 100 мянган хүний 30-40 хувь нь дээд боловсролтой гэсэн сэтгэл эмзэглүүлэм тоон мэдээлэл байна. Тиймээс оюутнуудыг их дээд сургууль төгсөөд ажлын байртай болгох нөхцөлд анхаарна.

Боловсролын тухай хуулиар "Монголын Үндэсний…" гэх нэрийг хориглоно. Орон нутгийн оюутныг төөрөгдүүлж, гадаадын боловсролын судалгаагаар Монголын түвшинг хойш татаж харагдуулж байгаа МҮИС-иас нэрээ авна.

Нийт оюутны 11 хувь нь уг зээлийг авдаг. Боловсролын зээлээс дотоодод 10200 хүүхэд, гадаадад 323 хүүхэд, буцалтгүй зээлд 18 мянган оюутан хамрагддаг. Одоо зээл авах 6146 оюутан байгаа ба өмнөх журмын дагуу хэвийн олгоно. Өмнөх 1500 гаруй оюутны тэтгэлэг ч хэвийн олгоно. Шилдэг 100 их дээд сургуульд сурдаг 80 хүрэхгүй оюутанд зээлийн 50 хувь буюу 24 тэрбум төгрөгийг олгодог. Хэн нэгэн даргын, эрх мэдэлтний хүүхэд авдаг гэх хардлага бий. Сангийн мэдээлэл нээлттэй бий. Хэрэв ямар нэгэн дарга, эрх мэдэлтний хүүхэд байвал нэг ч оюутны сургалтын төлбөрийг төлөхгүй. Энэ шударга бус үйлдлийг таслан зогсооно. . Тиймээс одоо байгаа 10 хувийн оюутны тоог 30 хувь болгож хүртээмжтэй, шударга байх нөхцөлийг бүрдүүлнэ" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
8
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж