Израильд Covid-19-ийн тохиолдол нэг саяыг давлаа

Хуучирсан мэдээ: 2021.08.26-нд нийтлэгдсэн

COVID-19

Израильд Covid-19-ийн тохиолдол нэг саяыг давлаа

Израильд Covid-19-ийн тохиолдол нэг саяыг давлаа

Израилид Covid-19-ийн нийт тохиолдлын тоо нэг саяыг давлаа. Ингэснээр тус улсад анхны тохиолдол илэрснээс хойшх хамгийн өндөр үзүүлэлт болсныг Израилийн Эрүүл мэндийн яам Мягмар гаригийн өглөө мэдэгдэв.

Ийнхүү ДЭМБ -ын мэдээлснээр Израиль нэг сая гаруй хүн халдвар авсан 35 дахь улс болжээ. 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Италиас ирсэн Израилийн иргэн Covid-19-ийн халдвартай байсан нь анхны тохиолдол болж байв. Израильд тус халдварын улмаас нас барсан хүний ​​тоо 6864 болж, хүнд байдалтай өвчтөнүүдийн тоо 678-д хүрсэн байна.

Харин эдгэрсэн хүмүүсийн тоо 926.075 болжээ. Израилийн 5.9 сая гаруй хүн буюу нийт хүн амын 63.2 хувь нь Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунг 5.45 сая гаруй хүн хоёр дахь тунг хийлгэж, 1.57 сая гаруй хүн нэмэлт тунд хамрагджээ.

Эх сурвалж:Xinhua
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж