ЕХ: Афганистанд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.08.26-нд нийтлэгдсэн

ЕХ: Афганистанд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэв

ЕХ: Афганистанд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэв
Европын холбоо Афганистанд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжаа 236 сая ам. доллар болгон нэмэгдүүлэхээр болсныг Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Мягмар гаригт мэдэгдэв. Тэрбээр "Их долоогын удирдагчдын уриалгаар Европын холбоо афганчуудад үзүүлэх тусламжийн хэмжээг 50 гаруй саяас 230 гаруй сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж байгаагаа мэдэгдэж байна" гэлээ.
Энэ мөнгийг хүмүүнлэгийн тусламж шаардлагатай хүмүүст хүргэхийн тулд түнш байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж, хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа тухай тайланг гаргана хэмээн Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч Эрик Мамер мэдэгдэв.
НАТО -гийн цэрэг, бие бүрэлдэхүүн Афганистанаас гарсан ч ихэнх төрийн бус байгууллага тус улсад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр үлдэх аж. Афганистанаас нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байсан Европын холбооны бүх ажилтныг нүүлгэн шилжүүлсэн талаар Мамер мөн хэлэв.
ЭХ СУРВАЛЖ: XINHUA
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж