Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо үргэлжлэн орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.
2021 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 25-НЫ 20 ЦАГААС 26-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.
Эх сурвалж: УЦУОШГ
Холбоотой мэдээ