Оросоос Японд сэлж очоод орогнол хүсчээ

Хуучирсан мэдээ: 2021.08.25-нд нийтлэгдсэн

Оросоос Японд сэлж очоод орогнол хүсчээ

Оросоос Японд сэлж очоод орогнол хүсчээ

Нэгэн орос эр ОХУ-ын эзэмшлийн Кунашир арлаас Японы Хоккайдо арлын Шибэцү тосгон руу 20 км сэлж хүрэн улс төрийн орогнол хүсчээ.

Хэдийгээр Японы тал орогнол хүсэгчийн хувийн мэдээллийг чандлан нууцалж байгаа боловч нэрээ нууцалсан нэгэн эх сурвалжийн мэдээлснээр сэлж очсон эр нь Ижевск хотын уугуул, 38 настай Ваас Феникс Нокард гэнэ.

Нокардыг Шибэцү тосгонд гарч ирэхэд нь цагдаа нар саатуулж, хэсэг дээрээ хүргэн мэдүүлэг авсан аж. Оросын төрийн мэдээллийн Риа Новости агентлагийн мэдээлснээр Нокард ОХУ-д хуулийн ямар нэг асуудалд орооцолдсон байж болзошгүй аж.

Түүнчлэн Нокард өмнө нь 2011 онд визний дүрэм зөрчсөн хэргээр Японоос хөөгдөж байжээ. Мөн түүнээс өмнө ижил шалтгаанаар Тайланд, Балигаас хөөгдөж байсан удаатай аж.

Нокардын тухай мэдээллийг дэлгэсэн эх сурвалжийн мэдээлснийг лавшруулан харвал, тэрбээр Курил арлын Головино тосгонд гурван жил амьдарч, тэгэхдээ ажил хийлгүй, майхан барьж хоног төөрүүлдэг байжээ.

Өмнө нь Нокардын тухай цахим орчинд нийтлэгдэж байсан мэдээллүүдээс үзвэл, тэрбээр Уралын Ижэвшк хотын уугуул боловч засгийн газрын Алс Дорнодын хөтөлбөрийн хүрээнд Курил аралд олгосон үнэгүй газартаа нүүж очсон гэнэ. Мөн тэрээр Японы соёлд үнэхээр дуртай бөгөөд улам илүү ойлгохын төлөө хэлийг нь ч хичээнгүйлэн сурч байсан аж.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ГайхмаарГайхмаар
23
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж