Улаанбаатар хотод өнөөдөр /2021.08.25/ явуулын хоёр, суурин 45 цэгт 59 багийн 397 эмч, ажилтан ажиллаж, 5058 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр Covid-19 халдварын эсрэг вакцины эхний тунд 721, хоёр дахь тунд 2589, гурав дахь тунд 3235, нийт 6545 иргэнийг дархлаажуулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 73.8, хоёр дахь тунгийн хамралт 68.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2576 жирэмсэн эх, 12-15 насны 51.179 , 16-17 насны 21.995 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Ингээд дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Холбоотой мэдээ