Месситэй уулзаж, Талибаны бай болсон Афган хүү | News.MN

Месситэй уулзаж, Талибаны бай болсон Афган хүү

ХҮМҮҮС

Месситэй уулзаж, Талибаны бай болсон Афган хүү

Месситэй уулзаж, Талибаны бай болсон Афган хүү

"NEWS” агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа мөрөөдлөө биелүүлж, Лионель Месситэй уулзсан ч хожим нь Талибаны бай болсон Муртаза Ахмадиг онцолж байна. Гялгар уут биедээ углан, ард, урд нь “Месси, 10” гэж бичсэн Афган хүү нэг хэсэг цахим орчинд од болсон. Түүний шүтээн Лионель Месси ч хүүг Катарт авчирч, уулзаж байв. Харамсалтай нь, энэ уулзалт Муртаза Ахмади хүүгийн амьдралын хамгийн том алдаа болсон юм.


ЦАХИМ ОРЧИНД ОД БОЛСОН НЬ

Өнгөрөгч 2016 оны нэгдүгээр сард таван настай, бяцхан Афган хүүгийн зураг цахим орчинд од болсон. Дайн байлдаантай улсад ядуу тарчиг амьдардаг хүү цэнхэр цагаан гялгар уутан дээр “Месси, 10” хэмээн бичиж, өмссөн зураг богино хугацаанд дэлхий нийтийн анхаарлыг татсан. Хэвлэл мэдээлэл Муртаза Ахмадигийн талаар шуурч, Месси ч түүний талаар олж мэдэв. Супер од маань НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан хүүд гарын үсэгтэй Аргентины өмсгөлөө илгээж, бэлэг барьсан.

МЕССИТЭЙ УУЛЗСАН НЬ

2016 оны сүүлээр Барселона баг Катарт нөхөрсөг тоглолт хийх болсон тул Месси хүүг Дохад урьж авчран, хамтдаа талбайд гарч, мөрөөдлийг нь биелүүлэв. Барселона баг Катарын Аль Ахли багтай тоглосон бөгөөд Муртаза Ахмади шүтээнийхээ гараас хөтлөн талбайд гарч, түүний хажуунаас холдож чадахгүй байлаа. Тухайн үед Барселона багийн твиттер хуудаснаа “Мөрөөдөл биелдэг юм. Муртаза Ахмади болон Лионель Месси нарын Катар дахь баяр хөөртэй уулзалт” хэмээн бичиж байв. Гэвч удалгүй Муртаза Ахмадигийн үлгэрийн мэт амьдрал хар дарсан зүүд болсон.

ТАВАН НАСТАЙ ТАЛИБАНЫ БАЙ ХҮҮ

Хүүгийн гэр бүл 2016 онд Пакистан дахь дүрвэгчдийн тосгонд аж төрдөг байсан ч мөнгөгүй болон тосгоноосоо гарчээ. Мөнгө олохын тулд нутаг буцаж, Газни мужид аж төрөн ажил хийдэг байсан аж. Хүү нь мөрөөдлөө биелүүлж, Месситэй уулзаж, аав ээж нь ажил төрөлтэй сайхан амьдарч байсан ч нэг л өдөр тэнгэр нурах шиг болов.

Хүүгийн ээж Шафика тухайн үед хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нутгийн хүмүүс маань биднийг Талибаны бай болсныг дуулгасан. Тэд “Та нар одоо баян болсон. Мессигээс авсан мөнгөө Талибанчуудад өг эсвэл тэд хүүг чинь авах болно” гэж хэлсэн. Муртаза алдартай болсон өдрөөс эхлэн манай гэр бүлийн хувьд амьдрал улам хүнд болсон. Хүн бүр л Мессигээс мөнгө авсан гэж боддог болсон. Хүүгээ ч сургуулиас нь гаргасан” гэжээ. Үнэн хэрэгтээ Мессигээс мөнгө бус зөвхөн өмсгөл л ирсэн байлаа.

Муртазагийн аав Ариф “Бидэнд Мессигээс хэдэн хайрцагтай зүйлс ирсэн. Эхлээд би нэг хайрцганд нь дүүрэн тоглоом, нөгөө хайрцганд нь дүүрэн доллар байгаа гэж бодсон. Гэвч нэг бөмбөг, нэг өмсгөл л байсан. Хүмүүс Мессиг мөнгө өгсөн үү гэж асууж шалгаадаг байсан. Шөнө болохоор л хүмүүс манай гэрийг тойрч, ажиглах болсон. Үнэхээр залхмаар” гэжээ.

Талибанчуудын зүгээс мөнгө өгөхийг удаа дараа шаардаж, заналхийлсээр байв. Ийнхүү аюулд орсон Ариф гэр бүлээ дагуулан Кабул хот руу дүрвэжээ. Аав, ээж хоёр нь хүүгийнхээ ирээдүйд санаа зовж, орогнол хүссэн ч татгалзсан хариу авчээ. Арга ядсандаа хүүгээ Кабул хотоос 270 км зайтай амьдардаг авгын ахынх нь гэр рүү явуулсан гэнэ.

Кристиано Роналдо өмнө нь Заид Абдул хэмээх дүрвэгч Сири хүүд тусалж байсан учир Ариф Мессиг ч хүүд нь тусална гэж бодсон аж. Ариф “Бид Месситэй уулзах гэж Дохад очиход, түүнийг Роналдо шиг л гэж бодсон. Түүнийг хүүгийн минь төлөө ямар нэгэн зүйл хийх байх гэж бодсон. Гэвч тэр Муртазагийн төлөө юу ч хийгээгүй” гэв.

Заид Абдул хэмээх Сири хүү аавынхаа хамтаар Унгарын хилээр гарч явахад нэгэн зураглаач бүсгүй тэднийг дэгээдсэн хэрэг гарсан билээ. Үүнийг үзсэн Роналдо хүү болон аавд нь тусалж, Австрид амьдрах боломж олгосон.

Муртаза Ахмади: Намайг гэртээ эргэж ирэхэд, хүмүүс “Чи Мессигээс их мөнгө авсан” гэж хэлсэн.

Хүүгийн авга ах “Катар явахаасаа өмнө тэр үнэхээр жаргалтай хүү байсан. Хүн бүртэй л нээлттэй ярилцдаг, сэргэлэн хүү байлаа. Харин одоо бараг л юм ярьдаггүй. Өөр улсад амьдарч байсан бол Месситэй уулзсан нь гайхалтай хэрэг байлаа. Харин бидний амьдралд ийм зүйл хэзээ ч тохиох ёсгүй байсан юм” гэжээ.

Муртаза Ахмади хүү өнгөрсөн жилээс гэр бүлтэйгээ дахин хамт амьдарч эхэлсэн гэнэ.Түүнээс сэтгүүлч Мессигийн нэртэй өмсгөлийг өмсөөгүй байсан ч болоосой гэж боддог уу хэмээн асуухад хүү “Би л өмсөх л байсан. Учир нь би Мессид хайртай” гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
94
ХарамсалтайХарамсалтай
21
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
11
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-26 185.220.100.255

!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Zochin 2021-08-26 175.223.36.211

Ene huu huugiin ger bul hazar mongol humuus

Avatar

Teneg humuusiig shoologch zaliu 2021-08-26 66.181.161.80

Hahahaha yvsaar bgd messig mongol gecheech

Avatar

Зочин 2021-08-26 107.127.39.17

Олон жил үргэлжилсэн дайн самуун,шашны мунхрал,байнгын ядуу амьдрал бүхэл бүтэн ард түмнийг баллаж байгаам даа

Avatar

эмэгтэй 2021-08-26 202.21.114.242

Хүмүүсийн комментод бичсэн шиг, сэтгүүлч сүртэй, төөрөлдүүлэм гарчиг өгчээ.Уншиж эхлэхдээ л "алуулдчихаж" гэж бодлоо.Цаашид орчуулахдаа бодолцож байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-08-26 192.82.73.187

хайрцаг дүүрэн мөнгө горьддог нь ч юув дээ.

Avatar

Зочин 2021-08-26 192.82.80.49

Афган, манайхан адилхан юм л горьддог юм бн!! Манайхан шууд л гар дагуулж хараад хэцvv харагддаг юм. Ялангуяа бехчvvд бvvр хvнээс дандаа аваад сурчихсан байдаг юм.

Avatar

Зочин 2021-08-26 66.181.168.8

"хайрцаг дүүрэн мөнгө байгаа гэж бодсон" хүүгээ дагаад Австри явчихна гэж л бодож дээ хөөрхийс, хэцүү ч үзэл бодол байна даа

Avatar

сүртэй гарчиг 2021-08-26 64.119.29.63

талибанчууд хүүг нь алаад хаяцым бол уу л гэж бодлоо. юун сүртэй гарчиг өгдийм бэээээ

Avatar

Баагий 2021-08-26 202.179.25.243

Бай гэдэг үгийг маш оновчгүй сонгосон байна шүү. Энэ чинь хэдийнээ сэг болтлоо буудуулсан гэсэн утга агуулагдаж байна. "Хараанд орсон" гэж бичвэл хамаагүй дээр

Avatar

Зочин 2021-08-26 202.21.108.178

ТИЙМ

Avatar

иргэн 2021-08-26 59.153.114.232

Хазарачууд, Моломын гэр бүлийг авчирна гэж попордог хүмүүс уншаасай. Хүнд гавъяа болдоггүй юм гэхэд гай тарихгүй амьдрах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-08-26 43.228.130.190

Монголчуудшиг бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс юм аа

Avatar

Зочин 2021-08-26 66.181.168.131

Хайрцагтай доллар байгаа байх гэж бодсон ч гэх шиг… Ямар дүүрцэн тархитай шаар вэ? Худлаа өрөвдүүлэх тактик барьж улсаасаа дүрвэх санаатай л юм байна, аав нь

Avatar

Зочин 2021-08-26 103.229.120.6

ЯМАР Ч АРГААР ХАМААГҮЙ ДҮРВЭХ Л ХЭРЭГТЭЙ, ЧИНИЙ АМЬ НАСАНД АЮУЛТАЙ ЮМ ТОХИОВОЛ ЧИ ЗҮГЭЭР Л ХЭВТЭЖ БАЙХ УУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж