Нэг гартаа мод тарьж, нөгөө гараараа устгаад байж болохгүй | News.MN

Нэг гартаа мод тарьж, нөгөө гараараа устгаад байж болохгүй

Хуучирсан мэдээ: 2021.08.26-нд нийтлэгдсэн

Нэг гартаа мод тарьж, нөгөө гараараа устгаад байж болохгүй

Нэг гартаа мод тарьж, нөгөө гараараа устгаад байж болохгүй

Нийслэлд улаан шороогоороо эргэж буй газар олон. Харин Сүхбаатарын талбайн хонхтой цэцэрлэг хамгийн тохижилт сайтайдаа ордог байв. Ийм газарт гар хүрэх шаардлага байгаагүй ч тарьсан модыг нь сугалж усан оргилууртай болгосон. Үүнээс ч өмнө цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахын тулд уулнаас мод сугалж, хотын төвдөө “гоёсон” нь тухайн үед хэл ам таталж байв. Үүнээс хойш хэдэн жил болов уу үгүй юу дахин л хэл ам таталсаар 3.2 тэрбумаар усан оргилууртай болсон ч “хог” болж хувирлаа. Ашиглалтад орсноос хойш /2021.06.19/ жил тойрсон ч нийслэлийнхэн ид шидийг нь үзсэнгүй. Ийм хэрэгцээ ч байсангүй. Уг нь хотынхонд “амьгүй”  цемент, боржин чулуунаас илүүтэй ногоон байгууламж чухал. Ядахдаа л хортой агаарыг шүүнэ.

Нэг мод хоногт 180 литр хүчилтөрөгч буюу хоёр хүний амьсгалах агаарыг ялгаруулдаг гэж тооцвол хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн модод усан оргилуураас ч илүү хэрэгтэй байв. Тухайн үеийн хотын удирдлагууд ногоон байгууламжаа сүйтгэж өөрсдийнхөө үзэмжээр “ажилладаггүй” усан оргилууртай болчихсон атал өнөөдөр ногоон төгөлтэй болж, хотын тодорхой байршлыг ойжуулах гэнэ.

Энэ тухай Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Солонгос-Монголын Ногоон хэрэм төслийн захирал Сон Ингёнтой өчигдөр уулзах үеэр яригджээ. Тодруулбал, Засгийн газрын 2005 онд баталсан “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн III шат болгож хотын тодорхой байршлыг ойжуулахаар төлөвлөжээ. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Улаанбаатар дан ганц хүн амын өсөлтөөр бус, хот бүхэлдээ өргөжин тэлж байгаа. Гэхдээ хотын хөгжил байгаль орчинд ээлтэй байх ёстой. Орон сууцны томоохон хороолол, нийтийн эзэмшлийн барилга, гудамж талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна гэр хорооллыг дахин төлөвлөхдөө ногоон байгууламжийг нь хамт хийх ёстой. Энэ тал дээр нийслэлийн иргэдийн санал санаачилга сайжирч, ногоон байгууламж шаарддаг, байгаагаа хамгаалдаг болсон нь сайшаалтай” гэжээ.

Түүний хэлсэн шиг бодит байдал дээр хотын хөгжил байгаль орчиндоо ээлгүй. Үүний тод жишээ нь 3.2 тэрбумын усан оргилуур.

Хотын удирдлагууд, эрх баригчид ёстой л нэг гараараа ногоон байгууламжтай болж,  нөгөө гараараа сүйтгэж байна. Ийм жишиг тогтоод ч удлаа. Хэдийгээр жил бүрийн хавар, намар хэдэн зуун мянган мод дарга, цэрэггүй л сүр болж тарьж суулгадаг ч өнөөдөр ургасан нь цөөхөн.

Мэргэжилтнүүд мод тарих нь хүүхэд арчлахтай адилхан гэдэг ч хотынхон эсрэгээрээ. Уулнаас мод тарьж хотод суулгана, эргээд сугална. Аль эсвэл нүх ухаж мод суулгаснаа тарьсан гэж ойлгоод эргээд усалж арчилж тордох нь  ховор. Товчхондоо, бид мод тарьдаг ч арчлахдаа тааруухан. Харин Солонгос-Монголын Ногоон хэрэм төслийн захирал Сон Ингён “Мод тарих нь чухал ч тарьсан модоо ургуулах нь хамгийн гол ажил” гэдгийг ч нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалантай уулзах үеэр онцолсон юм билээ. Магадгүй хотын тодорхой байршлыг ойжуулсан ч хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн түүх дахин давтагдахыг ч үгүйсгэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-26 185.220.102.241

!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-26 103.26.195.216

Нийслэл даяар хаа сайгүй мод тарьж цэцэрлэгжүүсэн байваа. Гэтэл сүүлийн 30 жилд олон сайхан газрын модыг газрын наймаач авлигачид авч, хусаж хаяад шавар овоолоод дуусаж байна. Одоо ч голын ойролцоох газрын модыг унагаж тэгшилж, зарим газар хашчихсан байна. Нийслэлд эзэн байна уу

Avatar

🍀🍀🍀 🧐🧐🧐 2021-08-26 202.126.89.150

ТА МИНЬ ЭЭ !! МОДЫГ ДУРТАЙ ХҮН БҮР ТАРЬДАГГҮЙ ГЭНЭ ЛЭЭ УЧИР НЬ УРГАДАГГҮЙ !!! МОДЫГ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ХҮН НЬ Л ТАРЬДАГ ЁСТОЙ. ТЭХЭЭР МОД ТАРИХЫН ТУЛД ЮУН ТҮРҮҮНД МЭРГЭЖЛИЙН ЦЭЦЭРЛЭГЧ, УРГАМАЛ СУДЛААЧИДЫН ЗААВАР, ХЯНАЛТ ДОР ТАРЬЖ БАЙЖ МОД УРГАМАЛ УРГАНА ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ !!!

Avatar

Зочин 2021-08-26 64.119.27.124

ГАРЧИГАА ЗӨВ ГАРЧИГЛАЖ СУРААЧЭЭ.СЭТГҮҮЛЧ ДЭЛГЭРЦЭЦЭГЭЭ.!
Нэг гартаа мод тарьж, нөгөө гараараа устгаад байж болохгүй… гэж биш НЭГ ГАРААРАА МОД ТАРЬЖ, НӨГӨӨ ГАРААРАА УСТГААД БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ гарчиглавал утга нь илэрхий болно.ГАРТАА мод тарина гэдэг чинь гар дээрээ мод тарина гэсэн үг ш дээ!

Avatar

Саальчин сэтгүүлч 2021-08-26 103.57.94.57

Зассс юун сүртэй юм, монгол хүн буруу ярьж зөв ойлгодог юм гэж манай багш заадаг бсан. Тэгээд ч сүү саальны цаг болохоор зав муутай байна, нэг гараараа дэлэн шувтарч нөгөө гараараа бичиж бна.

Avatar

иргэн 2021-08-26 66.181.168.131

вокзалын арын цэцэрлэг тохижуулна гэж гурилтаж байна даа. хийснээ эвдээд л, татвар төлөгчдийн мөнгө шүү дээ . Зүүн буланд нь нэг даам нөхөр газрыг нь булаагаад хашаагаар хаасан одоо болтол төрд буцааж өгөхгүй байна. энийг салгаж аваачээ Сумьяабазараа. Мөн энэ цэцэрлэг дотор нь Барс зах хогоо өдөр бүр овоолно энэ ариун явдал уу хотын даргаа

Avatar

Зочин 2021-08-26 202.126.89.226

Модыг ерөөсөө манайхан шиг тарьдаггүй л байхгүй юу даа.

Avatar

Зочин 2021-08-26 192.82.83.4

төрд хулгайчууд байгаа цагт хийчээд устгадаг энэ зүйл арилахгүй биз. тавилан юмдаа

Avatar

Зочин 2021-08-26 202.21.108.235

Нийслэлчүүдээ одоо орон сууцныхаа гадаа зөвхөн мод тарьцгаая! 🌳🌲Явган хүний зам хааж барилга бариулахгүйн төлөө
тэмцэхтүн !!!!

Avatar

Иргэн 2021-08-26 59.153.114.232

хотын төв, бага тойруу, 5− р сургуулиас 300 мт Эрдэнэсийн арал бичил цэцэрлэг бдаг. цэцэрлэгч нь сайн арчилдаг. Эмээ нар нарлаад, өвөө нар сүүдрэвчинд шатар, даалуу тоглож, ээж нар жаахнаа салхилуунгаа хууч яриад, багачууд хөөцөлдөж тоглож, гүйж харайж, гулгаж, арай томхон нь сагс тоглоод л нас насныхан өөрсдийн талбайтай. Багад бсанталбайг арчлаад тордоод улам л гоё болоод бгаа. Үлгэр жишээ аваасай даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж