Зөв явбал хатуу Монгол | News.MN

 Зөв явбал хатуу Монгол

Хуучирсан мэдээ: 2021.08.25-нд нийтлэгдсэн

 Зөв явбал хатуу Монгол

 Зөв явбал хатуу Монгол

Монголчуудад мөнгөн медаль авчирч өгсөн Саид Моллаейн мэдэгдэл монголчуудыг гайхшруулж, Олимпийн хорооныхныг сандаргав. Үнэндээ тэр монголчуудын байр байдлыг хараад гайхсандаа тийм мэдэгдэл хийсэн хэрэг. Түүний хувьд шинэ машин гэдэг нь шинэ л машин. Бид орж ирсэн гээд байгаад тэр ойлгох ч үгүй. Монголчуудын хувьд нүдээ олсон гээд буй шагнал бол түүний хувьд сохор зоосны үнэ цэнэгүй төмөр. Орон гэргүй, оочих аягүйгүй яваа эрд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол байр орон сууц, бодит цалин хөлс амьдралынх нь баталгаа. Тиймээс түүнд амласан байр, элдэв зүйл нь яг таг албан ёоор баталгаажаагүй учраас нэг л худлаа оргиод байгаа нь мэдээж. Хундан цагаан хонь, хурга амлуулж, хэзээ хойно үхсэнийг нь дуулж өсөөгүй хүн арга байж уу. Дээр нь, УИХ-ын даргын жалганы үзэл сэдэрч, амжилт үзүүлсэн нутгийн тамирчдаа хүлээн авч уулзаад, үнсэлдэх нь холгүй зургаа цацуулаад байхаар өнчин ишиг өрөвдөлтэй санагдах нь аргагүй. Тэр Монголын төрөөс гуйлга гуйгаагүй. Монголын төлөө урсгасан хөлсөө бодитоор үнэлүүлэхийг хүсч байна. Монголын бодит зүйл нь харин түүний төсөөлснөөр огт өөр төдийгүй, ойлгомжгүй, дэлхий ертөнцөөс гажууд байхаар нь гайхсан. Хэн ч ингэж гайхна. Гайхах ч ёстой. Төрийн албанд яагаад үхэн хатан зүтгээд, тэндээс тэрбум төрөөд байдгийн учрыг тэр ойлгохгүй. Монголчуудын дунд Моллаей адилхан сэтгэж, шударгаар хөдөлмөрлөж, зөв амьдрах гэсэн мянган мянган залуус бий. Гэхдээ зөв байснаараа хохирдог, буруу явсан нь хождог нийгэмд хөл алдаад зарим нь гадагшаа гардаг. Гарч чадаагүй нь хохирч, үзэн ядалтаар өөрсдийгөө хордуулж амьдарч байна.

Гэтэл зусарч, зулгуй, хулгайч, худалч, хүний үнэргүй, мөн чанаргүй адгийн шаарнуудын амьдрал нүдэнд дээр дээшлээд байдаг. Олсоноосоо татвараа төлөөд, алдвал торгуулаад амьдрахаар уруудаад, авгай хүүхдэдээ арчаагүй амьтнаараа дуудуулаад байхаар хэцүүеэ.

Чинээлэг дундаж давхаргыг бий болгоно гээд бүлт үсрээд байдаг. Гэтэл баталсан хууль, гаргасан шийдвэр, барьж буй бодлого нь яг түүнийхээ эсрэг чиглээд байх жишээтэй.

Хоёр жил хоолоо сойж, хэрэглээгээ танаад ч ажлын байраа хадгалж чадаагүй бизнес эрхлэгчид дахиад үзээд алдая, өндөр хүүтэй ч хамаагүй зээл аваад зүтгээд үзье гэхнээ орлого нь тасалдсанаас зээлийн тааруу түүхтэй болсноос лөөлөө болжээ.

Монголд шударга бус юм их. Татвараа үнэн шударгаар төлж, ажлын байр бий болгож явсан хүмүүс 2009 онд буруутан болсон. Учир нь Х тайлан гаргадаг, байнгын татвараас зугтдаг байсан өрсөлдөгч нь Татварын өршөөлийн хуулиар хожсон.

Зургаан жилийн дараа 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль гарч дээрх жишээний нөхөр бас л хохирсон. Татвараас зайлсан нөхдүүд энэ хуулиар бас л завшсан юм. Томоор нь харвал гудас доороо нуусан мөнгөө ил гаргацгааж эдийн засгаа тэлсэн байж болох ч үнэндээ шударгаар явсан аж ахуйн нэгжүүд татварын албаны цааснаас өөр зүйл хожоогүй.

Энэхүү хуулиар бас л дүрэм, журмаараа дагасан нь хохирчээ. Хууль хэрэгжиснээр 40596 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулсан этгээдийн эрхийг хүчинтэй төлөвт шилжүүлсэн байна.

Замын хөдөлгөөний зөрчил гаргаж, торгуулиа төлөөгүй этгээдийг аравдугаар  сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлчихвөл 50 хувийг нь өршөөнө.

Зөрчлийн бүртгэлийн онооны сангийн 526939 жолоочийн мэдээллээс оноо хасагдаагүй буюу 10 оноотой 45205 жолоочийн мэдээллийг хэвээр үлдээж, оноогоо хасуулсан жолооч нарыг оноог сэргээжээ.

Дахиад л дүрэм журмаа баримталсан нь хохироод үлдэв. Энэ удаад тэдэнд баярласан бичиг ч өгсөнгүй. Энэ хуулиар хэдэн мянган иргэн, аж ахуйн нэгжид хохирол учруулсан этгээд суллагдаж, ялаасаа хасуулсан тухай тоо удахгүй биднийг алмайруулах нь гарцаагүйн.

Ганц Өршөөлийн хууль ч биш. Монголын төрийн бодлого бүхэлдээ ийм. Цар тахлын хүнд үед сайн дураараа вакцин хийлгэсэн иргэдэд ямар ч сонголт олгоогүй бол өөрсдийн төдийгүй гэр бүл, нийгмийн эрүүл мэндийг эрсдэлд оруулсан этгээдэд хүссэн вакцинаа хийлгэх сонголт олгосон төдийгүй түүнийхээ төлөө 50 мянган төгрөгөөр шагнуулсан билээ.

Монголд халамжид хамрагдаад явбал ажил хийж явснаас илүү амьдрах бололцоог төр нь олгодог. Залуучууд ажилгүй, анхиагүй байснаараа сургалтад нэртэй зөв байх лекц сонсоод сая төгрөг авах дэмийрэл бүр хэрэгжихээр болсон. Өөрийн гэсэн ажилтай, завгүй зүтгэж яваа залуусаас хойш хоцорч, сар хэртэй сургалтад хамрагдаад илүү мөнгө авахаар хэн ажил хийх вэ?

Гэтэл бүгдээрээ чинээлэг дундаж давхаргыг дэмжинэ гээд байдаг. Үр дүнд нь, үнэнч шударгаар хөдөлмөрлөсөн дундаж давхаргынхан үгүй болж байна.

Тиймээс хэн зөв явахыг хүсэх вэ? Зөв явснаараа буруудаад байна. Буруу явсан нь хожоод байхад хэн алдахыг хүсэх вэ? Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин Монголын дуунд л бий билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
108
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
15
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

113 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-25 192.82.69.167

Ene Molaig muulaad bga durakuud ta nar shig teneg balar ertnii setgelgeetei orcudaas bolood Mongol uls iim n**** baigaa shv. Ta nar shig malnuudaas bolood MANAN uusaen gedgiig hezee ch bitgii martaarai.

Avatar

Амьдралаа бодоо Моллай 2021-08-25 202.21.108.54

Зовлонтой улсын иргэн болсноо мэдэрсэн хэрэг. Бүх зүйл нь хулхи болохыг биеэрээ амсаж дээ хөөрхий. Одоо амьдралын баталгаатай улс орон хайсан нь дээр байхаа.

Avatar

Зочин 2021-08-25 202.9.46.121

Иран бол бөхийн орон. Тэндээс шалгарч олимпид орох хэцүү. Өрсөлдөөн их шалгуур өндөр. Манай жижигхэн монголоос өрсөлдөөнгүйгээр гарч олимпод ороод олимпийн мөнгөн мeдальтьай дэлхийд данстай бөх болсон . Одоо түүнийг аль ч орон өндөр үнэтэй гэрээ хийж дуртайяа авах болно. Монгол бол түүний дэлхийд гарах гарц дамжлага төдий байсан байна. Одоо Моголоос явах л аргаа сүвэгчилж байгаа юм. Манай экс eрөнхийлөгч Моломын ам мэхэнд уначихав уу. Эсвэл эхнээсээ үгсэн тохирч хуйвалдчихав уу

Avatar

Зочин 2021-08-25 49.0.142.146

Харийн хүнд бүү хэл монгол хүндээ ээлгүй болчихсон төртэй, ийм ёс суртахуунгүй, авилга хулгай дээрэм, худал муухай бүхэн нүүрлэсэн улсад хэн амьдрахыг хүсэхийн. Монголчууд бид ч өөрсдөө аргаа бараад л байж байна. Явсаасай гэж бодож байсын, ашгүй. Харин монголыг дэлхийд шившиг болгож байгаа нь Моллай биш, бид өарсдөө шүү.

Avatar

Зочин 2021-08-25 202.126.89.180

Төрсөн нутгаа хамаг байдгаар нь доошоо хийж байгаад л гадаад иргэншил авдаг ш дээ, энэ бол хатуу үнэн шүү,

Avatar

явбал явна л биз 2021-08-25 202.126.88.36

юу хуцаад байгаа юм бэ,хэн гуйж авчирч барилдуулж иргэншил нтр өгсөн юм,наад хүн чинь зүгээр л монголоор дамжиж германы иргэн л болох бодолтой,тэрнээс биш монгол хүн болоод энд амьдарч насыг барна гэж түй ч байхгүй,явбал явна л биз хая цаашаа

Avatar

Molom 2021-08-25 192.82.65.180

Molar ybsan deer iim uls turjsun orond yah ym esbel ali 1 namd orson deer ….

Avatar

molai 2021-08-25 103.140.11.191

Tsagaachiig tsagaa hatgana duraaraa y ve zailval zailna biz manaid alt ch bn mungu ch bn avaagui yum avchirtsan yum shig ashig sonirholtoi haltar ve

Avatar

Зочин 2021-08-25 89.176.177.136

Molom yvsan ni deeree hogiin tur zasagtai Mongoloor yadgiin.

Avatar

Зочин 2021-08-25 192.82.67.28

Ирсэн иргэнд битгий хэл, үндсэн иргэддээ ээлгүй төр болжээ.

Avatar

Зочин 2021-08-25 192.82.80.49

Тэр элдэв юм амлаж авчирсан Женко нь энэ хvнийхээ асуудлыг шийдчихээч дээ!! Яг vнэнэдээ тэр медаль бидэнд бол ямар хэрэгтэй юм бэ?! Дахиж сонгогдоно гэж тооцож байсан Женкод л ардын баатар болж мулгуу сонгогчидыг нус нулимстай нь холиход хэрэгтэй байсан шоуны л нэг дvр ш дээ!! Надад бол тэрний медаль тvй ч хэрэггvй. Намайг хаана ч явсан медальтай орны иргэн vv?!?! гэж асууж шалгаж байсангvй!!

Avatar

З 2021-08-25 64.119.26.214

ТЭР ЗҮГЭЭР Л ГЕРМАНД ИРГЭНШИЛ АВАХЫН ТУЛД МОНГОЛЫГ АШИГЛАЖ НЭГ ГҮҮР БОЛГОЖ БАЙГАА.ТУН ЗАЛЬТ ЭТГЭЭД ГЭЖ САЙН МЭДДЭГ ХҮМҮҮС НЬ ЯРЬЖ БАЙСАН ШҮҮ.

Avatar

Зочин 2021-08-25 59.153.112.162

Germanii irgeshil avahad Iranii irgenshiltei baival iluu amar, Mongoliin iregend hamaagui iluu hetsuu gedgiig tarhi jaahan ch bolov ajilladag hun oilgono l doo.

Avatar

Монгол 2021-08-25 66.181.160.80

Монголын төлөө хөлсөө урсгахгүй, өөрийнхөө амьдралын төлөө л урсгасан. Харин монгол түүнд нь тусалсан, түүнээс биш энэ ИРАН олимпод өөрийнхөө улсын нэрийн өмнөөс орох эрхгүй л байсан биздээ. Гаднаас гуйж гувшиж ирчихээд ИШИГ ЭВРЭЭ УРГАХААР ЭХИЙГЭЭ МӨРГӨНӨ гэдэг шиг медаль авчихаад олон юм хуцах хэрэггүй! Дургүй бол зайлна л биз. Харин түүнд машин болон бусад зүйлс бэлэглэсэн хүмүүст талархал илэрхийлье!

Avatar

Монгол хүн 2021-08-25 43.242.243.85

Би ойлгохдоо Молам гэгч анхнаасаа Германы иргэн болхын тулд зориудаар урьдаас бэлтгэлтэйгээр, өөрийгөө гадуурхагдсан, Монголд хэцүү байна гэдэг ойлголт төрүүлж Германд цагаачлахын тулд Монгол улсын нэр дээр дөрөөлсөн байна. Монголчууд цагаачлахын тулд улс лрнол газар длр ортол муулж байгаад цагаачлах эрхээ олж авдаг аргыг ашиглажээ.Гэтэл бид энд хэрэлдээд л, үнэн шалтгааныг нь мэдэхгүй хөөрхийлөөд л…ХМММ харанхуй байх ч хэцүү юмаа даа, биднээр ганц иран тоглочих юм байна л даа!

Avatar

зочин 2021-08-25 202.9.46.32

Хийсэн гавьяаны төлөө Монгол улсын иргэнд шан харамж өгөх урамшуулах цаг хугцааны асуудал

Avatar

Иргэн 2021-08-25 192.82.89.3

Улс эх орон удирдах нөхдөө үргэлж харааж байх юм болиоч барууны хөгжил хэдэн зуун жилийн үр дүн одооч тэд асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байна манайх дөнгөж эхлээд явна.гадаадын тамирчин уг нь хэрэггүй улс алгуур хөгжиж байна

Avatar

Зочин 2021-08-25 66.181.184.41

Буруу явбал зөөлөн Монгол юм бна гэж ойлголоо

Avatar

Зочин 2021-08-25 103.212.116.160

Mөнгөн медаль авсан Ираны бөхийн талаар бичсэн зүйлтэй санал нэг биш байна.Учир нь цар тахлын хөл хорио нь одоо л дуусаж, олимпод амжилт гаргасан тамирчдыг Төр засгийн тэргүүнүүд одоо л хүлээн авах боломжтой болж байна.Нөгөө талаар энэ бөхийн амжилтыг үнэлэн төрөөс гавьяат цол 60 сая төгрөгөөр урамшуулж,сар бүр 3,0 сая төгрөгийн урамшил олгоно гэж сонссон.Энэ бол манай нөхцөлд хэнд ч бараг олдохгүй сайн урамшуулал. Урамшлыг бусад орнуудтой бүү зүйрэл.Тэнд цалин,урамшил ахиуч юмны үнэ асар өндөр.

Avatar

иргэн 2021-08-25 192.82.92.114

Чингэсийн үед эзнээ орхисон хүнийг урвагч гээд цаашид хэзээч урвах учраас цаазалдаг. Эх орноосоо урвасан хүнийг өөгшүүлээд байх хэрэггүй. удахгүй монголоос явж өөр улсыг сонгоно.Тэр мөнгөн медаль монгол хүнийх биш. Иргэншил олгохдоо ч бодож ойлгуулах хэрэгтэй. Урвасан хулгйачид орогнол өгсөн. өөрөө амьдардах ёстой. Байр машин мөнгө гээл үхчих гэсэн шуналтай амьтан байна. Монголд ядаж нэг төгрөгийн ажил хийж өгөлдөө

Avatar

Зочин 2021-08-25 103.212.116.160

Хүнийг энгэж доромжилж гутааж байгаа этгээд бол ёстой хүн шинжээ алдсан араатан.Коммент бичигчдийн бараг ихэнх нь яг ийм бүрэн эвдэрч хүн чанараа гээсэн ,бусдыг гүтгэж бузарлахдаа мэрэгшсэн сонин нөхөд байх юм.

Avatar

Zss 2021-08-25 103.140.11.191

Zia bitgii gutsaj onhold maanag tulee

Avatar

s*** 2021-08-25 66.181.161.125

zaa bitgii uilj onhold ter hunii amidarlaar chi amidarch uzeegui tgcheed muulah muuhai shd

Avatar

Зочин 2021-08-25 202.55.188.90

Монгол улсын иргэн болсондоо харамсаж байгаа даа, буруу улс сонгож дээ. Уг нь Жудо-гоор Япон дэлхийд #1 шуу дээ, Японы иргэн болсон бол ядаж хеделмерее зев унэлуулэх байсым

Avatar

Зочин 2021-08-25 66.181.176.44

Хаха, Японд -81кг хэрэггүй, сая харсан биз дээ, бүх жинд бараг алт авч байгаа биз дээ.

Avatar

Зочин 2021-08-25 66.181.161.66

Төр засагт бүтэлгүй хүмүүс гарахаар нийгэм тэр чигтээ буруу горимд ордог зүй тогтолтой!!! Төрийн тэгүүнээс эхлээд доош доошоо зөв хүмүүс байвал үйлс нь зөв явагдаж, нийгэм дэх харилцаа зөв гольдрилд ордог жамтай!!!

Avatar

Зочин 2021-08-25 43.242.243.7

Тэр бүтэлгүй хүмүүсийг чинь өөрсдөө л сонгоод гаргаад ирдэг биз дээ. Дээр доргүй бүтэлгүйчүүдийн ноёрхол тогтсон шүү дээ.

Avatar

Зочин 2021-08-25 103.212.116.160

Бурууг бусдаас биш,өөрөөсөө эр. Хүмүүс аз жаргалыг гаднаас эрээд байдаг,гэтэл тэр нь түүний дотор нь байдаг гэдэг.

Avatar

Зочин 2021-08-25 103.212.116.160

Шудрага , үнэнч, хөдөлмөрч хүн монголд харин муу амьдрах боломжгүй. Харамсалтай нь бидний ихэнх нь дэндүү хариуцлагагүй, ажил хийх дургүй, архичин, танхай зэрлэг, бусдаар тэжээлгэж,улсаас мөнгө нэхээд гэртээ хэвтэж байх,эсвэл хөнгөн ажил хийж их мөнгө олох сонирхолтой, Бусад орон асар их бүрээн байгуулалт хийж,хүн амын нь амьдрал дээшилж, хурдан хөгжөөд байхад манайх хоцросон нь зөвхөн төр засгийн буруу биш шүү.

Avatar

Эрка 2021-08-25 202.21.115.126

Хүүхэд мүүхэд хөгшин залуу гэлтгүй бүгд Буратино адал явдал гэдэг үлгэрийг нэг уншаад үзвэл өнөөдөрийн монгол улсын тухай бараг яг үнэнийг бичсэн байгаа.

Avatar

ylc 2021-08-25 216.38.195.77

NIBO
OB?

Avatar

Зочин 2021-08-25 202.126.89.156

Үнэнийг л бичжээ.

Avatar

Зочин 2021-08-25 216.38.195.77

c?

Avatar

МАН ын ахмад гишүүн 2021-08-25 66.181.161.17

Гэтэл зусарч, зулгуй, хулгайч, худалч, хүний үнэргүй, мөн чанаргүй адгийн шаарнуудын амьдрал нүдэнд дээр дээшлээд байдаг. Олсоноосоо татвараа төлөөд дуусдаг

Avatar

МАН ын ахмад гишүүн 2021-08-25 66.181.161.17

Гэтэл зусарч, зулгуй, хулгайч, худалч, хүний үнэргүй, мөн чанаргүй адгийн шаарнуудын амьдрал нүдэнд дээр дээшлээд байдаг. Олсоноосоо татвараа төлөөд, алдвал торгуулаад амьдрахаар уруудаад, авгай хүүхдэдээ арчаагүй амьтнаараа дуудуулаад байхаар хэцүүеэ.

Avatar

Зочин 2021-08-25 45.128.133.242

Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-25 192.82.70.120

za zailaa muu laliin haltar iran! mongol ene haltaraar dutlaa yu

Avatar

Зочин 2021-08-25 31.10.169.161

Uuniig bichsen setguulchid bayar hurgie

Avatar

Зочин 2021-08-25 192.82.72.110

Сүүлийн үед танай сайтаас уншсан хамгийн оновчтой, үнэн нийтлэл юм шиг санагдлаа. Батлага, баттулга, батлага муу… гэхээс өөр юм бичихээ больцон байсан сан ккк.

Avatar

Батбаяр 2021-08-25 202.9.41.46

Ямар улсын иргэн болж буйгаа эрх биш мэдэж байсан гэдэгт итгэлтэй байна. дуртай спортоор нь олимпод амжилт гаргах боломж өгсөнд..иргэншлээ өгсөнд баярлаж байгаа байлгүйдээ

Avatar

Зочин 2021-08-25 122.201.21.34

Харин ч гоё гарчиг өгчээ. Бүр яг шүү

Avatar

Зочин 2021-08-25 202.9.41.27

ТАНАЙ САЙТ БУРУУ ЗҮЙЛД ИРГЭДИЙГ БИТГИЙ УРИАЛААД БАЙ. ИРГЭДЭЭ БУРУУ ЗҮЙЛ ХИЙ ТЭГВЭЛ ЗӨВ МОНГОЛ БОЛНО ГЭЖ ЯАЖ ХЭЛЖ ЧАДАЖ БАЙНА. УЛС ОРНОО ГУТААГЧИД ӨӨДЛӨХГҮЙ.

Avatar

Зочин 2021-08-25 64.119.24.111

бүгдийг нь уншаач чиний бас тэдний тухай сайн бичсэн байна шүү дээ!!! Нийгмийг зөв харж зөв ойлгож нэгдмэл нэг санаатай байж аливаад эв нэгдэлтэй бэлэн байхыг сануулан бэлтгэсэн нийтлэл болжээ. сайн ойлгож унш өнгөц битгий бод

Avatar

Иргэн 2021-08-25 202.55.188.36

Зөв явбал ядуу монгол гэвэл арай үнэнтэйгээ ойртох гээд байна даа. Хатуу гэвэл нэг л наалдаж өгөхгүй байна.

Avatar

Зочин 2021-08-25 64.119.19.71

Сөнөж яваа Монгол. Шударга бус зүйл зөв болохоор ирээдүй алга

Avatar

Жирийн иргэн! 2021-08-25 66.181.183.13

Өнгөрсөн хавар залилангийн хэргээр ял эдэлж байгаад өршөөлийн хуульд хамрагдаж суллагдсан залилагч 10 хоногын өмнө хүүгийн минь гар утсыг залилаад одоо хаана явж байгааг нь хүчний байгууллага нь тогтоож чадахгүй, хохирол барагдуулж бүр чадахгүй бололтой!

Avatar

Би монгол хүн 2021-08-25 202.126.90.48

z**l Muu p***a min davarsan g*** vee hen Ter vmhii tsagaachiig guij irvvlsen ym be vhsen Ter medeli hend heregtei ym be g*** chin

Avatar

Зочин 2021-08-25 103.57.93.83

Яг үнэн. Вакциныг эсэргүүцээд элдэв худал мэдээлэл тарааж уриалан дуудаад оройлон оролцоод байгаа хүмүүсийг шалгаж хариуцлага хүлээлгэх, өөрөө вакцин хийлгэсэн эсэхийг нь зарлах хэрэгтэй.

Avatar

Bat 2021-08-25 192.82.82.221

Sain niitlel bna oilgomjtoi goy bailaa

Avatar

ТБ 2021-08-25 202.21.108.247

Сэтгэгдлүүдийг хальт уншсан чинь Монголчууд чинь х***а нараасаа долоон дор ПИЗДАНУУД байна!!!

Avatar

Жирийн иргэн! 2021-08-25 66.181.183.13

Монголчууд дэлхийн шившиг болж байна! Муулаад байгаа хятадууд нь авлигачдаа цаазалж байхад монголчууд шагнаж байна! Хөмөрсөн тогоон доороосоо гарах хүмүүс ер нь байна уу үгүй юу?

Avatar

япон улсаас 2021-08-25 60.117.158.153

Үнэхээр голыг нь олж бичжээ!

Avatar

Зочин 2021-08-25 202.9.47.11

Солонгос юмуу Японд дагаар ороё . 3хан сая хулгайч хэдхэн жилийн дотор уусаад алга болно Бидний үр хүүхэд сайхан амьдарна.

Avatar

. 2021-08-25 192.82.77.130

Ene huniig shalganuu, undesnii tusgaar togtnold zanalhiilegch bna

Avatar

Зочин 2021-08-25 64.119.19.207

3сая хүнд 200000 эргүү тэнэг төрийн албан хаагч нэртэй авилгачин архичин авгайчин чадваргүй нөхдүүд үйлчилсэн болж улсаас тэжээлгэж байдаг ийм улс яаж хөгжиж зөв замаар явах вэ
Монголчуудад төр барих ухаан угаасаа байхгүй учраас хятадын нэг хэсэг болсон нь дээр

Avatar

Зочин 2021-08-25 192.82.77.130

Ene huniig shalganuu, mobgoliin tusgaar togtnold zanalhiilegch bn

Avatar

Заяа 2021-08-25 121.101.238.60

Захиа нэг муу халтар лид медаль аваад биз. Сүр болгож яанаа..

Avatar

Зочин 2021-08-25 202.126.90.48

Тийм шүү даварсан үсний халтар гөлөг вээ

Avatar

Kk 2021-08-25 66.181.187.203

Яг үнэн төрх. Сайн бичсэн бна.

Avatar

Зочин 2021-08-25 202.126.89.189

яг бичжээ!

Avatar

ok 2021-08-25 192.82.77.130

за наад халтар чинь германд иргэншил хүсэх гээд л монголчуудыг албаар л тэгсэн л юм бна лээ шдээ, нэг лал орж ирчихээд монголыг бөөн хэрүүл дунд үлдээчихээд өөрөө алга болоод өгөхөөр чинь тэр афганаас дүрвэгчид авахын бол, үр хүүхдүүддээ бид одооноос хичээл биш, б** , сэлэм эргүүлэхийг сургасан дээр шүү, энэ бол тоглоом биш үнэнээсээ хэлж бнаа шүү, төрийн алба бол авилгалаар дүүрсэн гэдэг дээр бол санал нэг бнаа

Avatar

Монгол 2021-08-25 66.181.161.64

Моллай арай л яаран мэдэгдэл гаргажээ. Арга ч үгүй биз монгол хүнийх шиг хүлээцтэы зан төрх түүнд яаж байхав дээ.

Avatar

Зочин 2021-08-25 43.242.242.59

Дор сэтгэгдэл бичдэг Сэргэлэн гэдэг нөхөр эхнэрээ Хүүктэй хардаад хаа хамаагүй юман дээр сэтгэгдлээ бичих юм. Танай эхнэрээр л Хүүк дутаж гэнэ.Ажлаас нь гаргаач дээ Тэгэд л болоо биш үү. Тэнэг тэнэг юм бичээд л. Яасан арчаагүй нөхөр вэ.

Avatar

Зочин 2021-08-25 43.242.242.59

Энэ хятадын эрлийзүүд МАН-ыг үеийн үед үзэн ядах юмаа. Арга ч үгүй биз дээ. Тэднийг төрийн албанд бараг авдаггүй байлаа. Авсан ч байнга хянаж байсан. харин ардчилал ялж тэд үгээн хэлж АН-ын гишүүн болцгоож одоо МАН-ыг устгахаар 3,4 үеэрээ дайрч байна. сая 1921 оны аодыг хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглүүлэхгүй гэж бүгд зүтгэж ковид аминд нь орлоо.Манай хятадууд одоо айхаа болж хэлэх гэсэн юмаа чөлөөтэй хэлж байна. Дор сэтгэгдэл бичсэн хүмүүс тэдний үр сад. Гэхдээ л даварч болохгүй юм шүү дээ

Avatar

Зочин 2021-08-25 43.242.243.7

Чам шиг тэнэг юмнууд л энэ улсыг сүйрүүлж байгаа юм шүү дээ. Ном унш, нүдээ нээ, эргэн тойрноо бодитоор хар. МАХН-ын үхшмэл үзэл суртлаас сал.

Avatar

Зочин 2021-08-25 43.242.242.59

Энэ бүх муу муухай болгоны эх үндсийг нь АН засаг барьж байхдаа эхлүүлсэн. МАН арай гайгүй нь. Энэ хоёр нам ээлжилж төр засгийн эрхийг барихдаа дандаа төрийн санг хоосруулж идэж ууж ирсэн.Адилхан хар хэрээнүүд. Одоо АН цөөнх болчихсон болохоор янз бүрийн юм ярьж гоншигнож байгаа юм. Цагтаа ч АН ч туйлсан. Ямар сайндаа Эрдэнэтийн 49 хувийг хувьдаа авцгааж байхав дээ

Avatar

Зочин 2021-08-25 192.82.69.228

Энэ улсад төрсөндөө бас харамсдаг шүү. "Гарч чадаагүй нь хохирч, үзэн ядалтаар өөрсдийгөө хордуулж амьдарч байна." Энэ хатуу боловч үнэхээр үнэн үг байна.

Avatar

Зочин 2021-08-25 64.119.19.207

Яг үнэн

Avatar

Зочин 2021-08-25 202.126.90.48

z**l s** min chi mongoloos garaad hogiin tsagaach guilagchin hvn hvnii tsarai harsan hog s***r bolno

Avatar

Зочин 2021-08-25 66.181.176.225

Монгол хүн бүр л үүнийг хараж байгаа өөрчлөхийг дотороон хүсэж байгаа
дарагын бөхс долоосон долдой нам дагаж эдүүр барьсан золибон нохой мэт хүн олон болжээ үүнээс болож Монгол төр сонгууль бүрээр эдүүрэнд нь угаадас чидсан хулгайч нарыг сонгодог болсоноос Монгол төр ирлийз хурлийз луйварчин хулгайч нарын үүр болсон Ард түмэн минь сэрэж ухаарч үз дараагийн сонгуульд бүү оролц бид сонгохгүй бол хулгайч нар Монгол төрөөс зайлна

Avatar

Зочин 2021-08-25 202.131.232.18

Яаруудуу бичсэн бололтой гэхдээ яах ч аргагүй үнэн

Avatar

Зочин 2021-08-25 202.9.46.232

Үүнийг засах ганц арга байна. Тэр нь МАНы гишүүн байсан хүмүүсийг 10 үеээр нь ямар ч эд хэрэглэл нь одоогийн ханшаар 100к ээс үнэтэй зүйл хэрэглэвэл 25 жил шоронд хийдэг хууль батлаж хэрэгжүүлэх. Үүнд гэр утас унаа тэрэг гэр орон гээд бүх зүйл нь 100к дээш үнэтэй нэг зүйл байхад л шууд хорьдог болох. Ернь бол МАН тараах устгах. Тэгвэл л арай дээр болно.

Avatar

Зочин 2021-08-25 43.242.242.59

Энэ Иран нөхөр манай улсын нэр дээр барилдаж медаль авсан. Монголоос өөр орон өөрийнхөө нэр дээр барилдуулахгүй л байсан болов уу. Энэ жинд барилддаг Ууганбаярыг золиосонд гаргаж тэр Ираныг оронд нь олимпод орох боломж олгосон. ууганбаяр ч эрхээ авсан байсан. Моллай хэзээ ч Монголын иргэн болохгүй. Юу юуны духанд хүрэхгүй мэдэдэл хийсэн нь тэр хүн ямар хүн гэдгээ харуулж байна. Хүний нохой идэхээс өөрийн нохой ид гэдэг үг бий. Бид энд сүржигнээд хэрэггүй. Моллай бидэнд баярлаж явах хэрэгтэй

Avatar

сүх 2021-08-25 202.126.88.154

дээр нь насаараа нигмийн даатгал төлсөн нөхөрт хөнгөлөлт байхгүй ганц нэг тасарсан байвал түүнийг авч хэлэлцэхгүй харин насаараа ажил хийгээгүй нд шимтгэл төлөөгүй нөхөд хэдэн төг нөхөн төлөөд даатгал төлсөн нөхрөөс илүү тэтгэвэр авч байна .хувийн малаа саагаад сүүг нь зарвал,ноосыг зарвал ,гэх мэт ашиг олвол насаараа татвар төлсөн нөхдийн татварын мөнгөнөөс урамшуулал олгоно харин татвар төлөг ч ямарч урамшуулал байхгүй энэ ариун явдал уу

Avatar

zochin 2021-08-25 103.229.122.99

Yostoi chig unen haana baina gevel end l yag uneneer bichjee tiimee yag unen . Molomd uguh yostoig n erthen uguh bsan um manaihan heterhii naazgai humuus oros ah nartai ajillaj baisan humuus bol tsagiig mash sain barimtladag

Avatar

Emegteichuud 2021-08-25 87.147.158.97

Uneen unen Iim l bolood bn da bidnii mongolchuud

Avatar

Зочин 2021-08-25 124.158.96.177

Халамж авдаг гэж сүржигнэх юм. Тэр чинь хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл хэвтрийн хүмүүст өгдөг амь зогоох төдий
жоохон мөнгө юм шүү дээ, чааваас. Сая саяыг авдаг гээд бүлтрэх хэрэггүй. Жилдээ сая орчим л төгрөг юм уудаа.

Avatar

Зочин 2021-08-25 202.126.90.64

Сард 600000-1400000 төгрөг үүнээс ч дээш авч гэр бүлүүд байна. Халамж авч буй учир ажиллах шаардлага алга. Ажиллаж эхлэвэл халамж зогсоно. Тиймээс ажилгүй маш олон залуучууд байна

Avatar

Иргэн 2021-08-25 66.181.180.24

Халамж хүмүүсийг хорлож бна

Avatar

0000 2021-08-25 66.181.176.225

өндөр настан хөнжлийн өэрэхшээлтэй хүнд л халамж өг өгсөн шиг өг бусад хүнд халаж бүү өг
Ажилын цалин хөлөсийг нэм Үүлдвэр эрхлэгч нараан хүүгүй зээлээр дараа нь дага хүүтэй зээлээр дэмэж Дотоод зах зээлээжн хамгаал
үнгийг тотомол байлаг дотоодод хийж чадах бүхнийг гаднаас бүү орууль үүлдвэрлэгч нарын өараа таваарын борлуулалтанд төр дэмжлэг үзүүлэж тэгш болоцоогоор хангаж жуучлаж өг энгэсэн цагт дотоодын үүлдвэр аяндаал хөгжөөд гадаш гаргах хэжээнд хурдан хүрнэ

Avatar

Зочин 2021-08-25 66.181.161.73

яг үнэн дүрэм журам хуулиа сахиад татвараа төлөөд амьдарч байгаа хэсэг нь бүх зүйл дээр төрийн дарамтанд өртөх мөртлөө хөнгөлөлт чөлөөлөлтөд дэмжлэгт ганц хамрагдахгүй гэсэн хэрнээ аль хууль зөрчдөг нийтийн хэв журам зөрчдөг амьтад нь өршөөгддөг, бүр нэг үзээрийн. төр нь тэр чигтээ новшнууд болцон болхоор өөрсөд шигээ новшнуудаа өршөөж уучилдаг биз.

Avatar

Зочин 2021-08-25 192.82.71.149

Үнэн, нэгхүн биш нийгмийн сэтгэл зүй ийм болж байгаа нь аюул даа,

Avatar

Зочин 2021-08-25 202.126.90.14

ЭНЭ БОЛ МОНГОЛЫН НИЙГЭМД БОДИТООР БАЙГАА ГАНЦ ҮНЭН ШҮҮ. .ТӨР ОРСОН НЭГ ХАДААС Ч ХАДАЖ НЭГ ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨГҮЙ БАЙЖ ТЭР БУМТАН . НАМ ЦҮНХ 2 ОЙР БАЙВАЛ ДАРГА ГЭХ МЭТ .

Avatar

Иргэн 2021-08-25 59.153.112.247

Битгий хуцаа халлтар аллахаа зайлуул.

Avatar

Лорд 2021-08-25 64.119.19.83

Чи өмнөөс нь Олимпд барилдаад мөнгөн медаль аваад ир!

Avatar

Иргэн 2021-08-25 202.179.31.242

Үнэнийг бичсэн байна .

Avatar

Зочин 2021-08-25 67.81.184.102

Монгол Монгол биш болоод удаж б.а. Монголын төр шударга шилдгүүдээ хэлмэгдүүлж, хохироосон, үлдсэн нь гадагш гарсан . Монгол яг одоо морь унасан толгойгүй хүн болж Төмрийн сэгэнүүд ,жорлонгоо, авилгатай гаа цэвэрлэхээс ажлаа эхэл

Avatar

Sergln 2021-08-25 199.249.230.106

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Kozel Хүүк /Нас 53/ одоо болноо, зальжин энерги сорогч этгээд элдвээр ордонд дарамтлахаа бас зогсоо, /ILLEGAL/ ёрын гийгүүлэгч

Avatar

Зочин 2021-08-25 202.55.188.90

Сэргэлэн гэдэг нөхөр эхнэрээ Хүүктэй хардаад хаа хамаагүй юман дээр сэтгэгдлээ бичих юм. Танай эхнэрээр л Хүүк дутаж гэнэ.Ажлаас нь гаргаач дээ Тэгэд л болоо биш үү. Тэнэг тэнэг юм бичээд л. Яасан арчаагүй нөхөр вэ.

Avatar

zochin 2021-08-25 103.111.68.3

Үнэн зүйлийг бичжээ. Шударга ёсыг тогтоож чадахгүй бол ард түмэнд ганцхан л арга зам байдаг. Тэр ньэвсэг барин тэмцэх.

Avatar

Уншигч 2021-08-25 202.9.46.17

Яг үнэнийг бичсэн байна даав

Avatar

Сонин 2021-08-25 202.179.27.98

Төрийн их дээд сургуулиуд нь авилгал өгсөн оюутнуудаар дүүрэн. Багшлах боловсон хүчин нь арын хаалга, танил тал цус ойртолтоор нөхөн сэлбэгддэг. Ийм идэвхгүй, сул дорой, чадваргүй багш нар тйим сурагчдыг төгсгөж гаргахаар эх орон яаж хөгжих билээ

Avatar

зочин 2021-08-25 64.119.19.50

их хурлын гишүүнээр сонгогдох, бага ч атугай албан тушаал хаших гэж гүйлдддэг хүмүүс унших хэрэгтэй

Avatar

Зочин 2021-08-25 122.201.22.101

йгаа нь Цаана нь эрүүл мэндээрээ хохирсоныг нь тооцвол хэдэн мянга болно. Нас барж байгаа хүмүүс чинь залуучууд, идэр насны хүмүүс. Осол аваарын үндсэн шалтгаана нь замын хөдөлгөөний дүрмээ зөрчөөд солгой рүүлтэй хуучин машиныг маш ихээр оруулж байгаагийн гай. Одоо тэрийгээ зогсоочих зүрх сэтгэлтэй ард олноо бодоод дуу гаргачих эрх мэдэлтэн нэг ч байхгүй байгаа нь үнэхээрийн ГУТАМШИГ ГУТАМШИГ!!!!!

Avatar

иргэн 2021-08-25 103.57.95.162

үе шаттай өөрчлөхгүй бол нэг өдөр журамлаад машинаа бүгд зэрэг сольж чадахгүй. тэр машинаараа арайхиу амь зууж буй хүн олон

Avatar

Мухардал 2021-08-25 202.9.46.29

Яаяа даа байз, нэг Робин Гүүд гараад ирээсэй гэж залбиралтай биш. Буруу нь болоод байна гээд буруу явалтай нь биш. Буруу яваагаа зов явж байна гэж бодох залуусаа л засаж авах юмсандаа

Avatar

Зочин 2021-08-25 122.201.22.101

Маш зөв бичжээ. Зам тээврийн осол гаргасан хүмүүсийг өршөөлийн хуульд хамруулсан нь үнэхээрийн гутамшиг. ГУТАМШИГ. Согтуу жолоо барьсан этгээдийг өршөөж байгаа нь үнэхээрийн гутамшиг. Төр дампуурч хог н**ш болсны шинж. Зам тээврийн осол чинь бидний худлаа сүржигнээд яаж ч чадахгүй байгаа КОРОНА-гаас хэдэн зуу дахин аюултай гамшиг болоод байхад төр засаг нь өөхшүүлээд байдаг … Хэлэх ч үг одлохгүй байна. Жилд албан ёсны статистикээр 500-600 хүн автоослоор нас барж байна. Зөвхөн нас барж ба

Avatar

Зочин 2021-08-25 192.82.80.235

Gants zov yum bichij. Mollaeg eldveer helj bgaachuud ni torson torson terbimtanguud buyu ulsiin mongond gar durdguud

Avatar

Зочин 2021-08-25 66.181.161.115

Хил нээгдвэл хичнээн иргэн гадагшаа гарах бол

Avatar

zochin 2021-08-25 202.179.26.223

ene baidal chin ich udaj bna, gutraad ,gutraad bas dachin gutardag. Nas ch ondor bolson Suuldee ter amia chorlolt gedeg chin elbegschij buur ich aimschigtaigaar gutardag. Neg l odor goe boloch baichdaa kkkk

Avatar

Зочин 2021-08-25 66.181.187.32

ЭХ НУТАГАА ГОЛЖ БАЙГАА ХҮН ШҮҮ ДЭЭ .

Avatar

Зочин 2021-08-25 150.129.141.169

Бодит байдал ийм л байна даа

Avatar

Хар 2021-08-25 103.229.120.9

Хар халтар зайлна биз хэнд хамаатай юм п***а

Avatar

orgoi 2021-08-25 124.158.65.183

монголын төлөө зүтгэж мөнгөн медаль авсан Молайд маш яаралтай орон сууц цалин яаралтай өгнө үү тэр уулзалт
хүлээн авалтаа дараа нь бол үнэхээр болохгүй бол
Хүний урмыг битгий хугал хар бараан үгсийг түүнд битгийй хандуул сайхан сэтгэлтэй хүн шүү

Avatar

Ner 2021-08-25 43.228.129.131

Монгол-Урсгал сөрж урдуур дайрсан нь дандаа хождог улс.

Avatar

иргэн 2021-08-25 122.201.22.42

Үнэн хэллээ. Хэдэн жилийн өмнө газар авч жижгэвтэр барилга бариулах гээд хөөцөлдөхөд газар байхгүй л гэдэг. Гэтэл хүмүүс газар аваад барилга бариулаад л байдаг.

Avatar

Зочин 2021-08-25 64.119.19.227

Өөрсдөө хулгайчуудыг сонгочоод дараа нь ингээд гоншигноно. Сонголтоо зөв хий

Avatar

Зочин 2021-08-25 192.82.64.248

аль ч нам адилхан байгаа, бараг ардчилсан намын үед эхэлсэн байхаа,

Avatar

Сод 2021-08-25 202.126.89.6

Сонголт байхгүй шүү. Аль нь ч ав адил шээт

Avatar

Зочин 2021-08-25 202.126.89.52

Халамжид хамрагдаад явж байгаа хүмүүс land, lexus, g class унаж, Солонгост эмчлүүлж чадаж байгаа нь юу д бол доо.

Avatar

зочин 2021-08-25 66.181.188.143

Яг бодит байдлыг үнэнээр нь бичжээ. Нэмж хэлэхэд тэтгэвэрийн зээлгүй ахмадуудыг ганц саяаар хуурсан, банкны зээлтэй нь хожиж байгаа зэрэг үй түмэн шудрага бус зүйлийг тоочиж болно. Тэгэхлээр аль болох худал хэлж хулгай хийж байгаа нь л хожоод байгаа юм биш үү? Ийм улсад амьдрах ч гэж.

Avatar

Зочин 2021-08-25 202.55.188.90

Тэрийгээ тэр Женко-доо л хэл

Avatar

Зочин 2021-08-25 103.136.254.9

Яг үнэн. Төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, банк санхүү гээд бүх салбарт ийм болсон. Мөддөө засагдахгүй байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж