Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль: Хэн юу хэлэв | News.MN

Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль: Хэн юу хэлэв

Хуучирсан мэдээ: 2021.08.25-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль: Хэн юу хэлэв

Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль: Хэн юу хэлэв

Одоогоос гурван жилийн өмнө Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд өнгөрсөн долдугаар сард хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Намрын ээлжит чуулганаар дээрх хоёр хуулийг эцэслэн батлах аж. Хуулийн төслийг  Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж эхэлсэн бөгөөд хууль бус томилгоог цуцалж, буруутанд хариуцлага хүлээлгэдэг хянан шалгадаг байгууллага болгож бэхжүүлэх, журмаар зохицуулж ирсэн харилцааг хуульд нэгтгэх, төрийн албан хаагчийг ажилласан  үр дүнгээр дэвшиж ажиллах, албан тушаалтныг хариуцлагжуулах зохицуулалтыг  шинээр тусгажээ. Ингээд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийн  талаарх байр суурийг хүргэе.


ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ “ЭНЭНИЙ ХҮН ТЭРНИЙ ХҮН” ГЭСЭН ШОШГОТОЙ БОЛСОН

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Төрийн дунд, доод шатны хүнд суртал, авлигал, ёс зүйгүй  байдлын талаар иргэд шүүмжлэн ярьцгаах болжээ. Тиймээс Монгол Улсад төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хуульчлах зайлшгүй шаардлага тулгарч байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэр ч   энэ асуудлыг нухацтай хэлэлцсэн. Би 2018 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажиллаж байхдаа Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон төрийн жинхэнэ албанд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг байгуулсан.

Үнэнийг хэлэхэд төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт нэр төдий болсон. Төрийн албанд танил тал, арын хаалгаар орж, сонгон шалгаруулалт нэр төдий болж, улстөржсөн гэх гомдол тасрахгүй байна. Өнөөдөр ёс зүй, сахилга хариуцлагын тухай ойлголт нийгмийн хүсэмжлэл болсон. Төрийн албанд ёс зүй байтугай сахилга хариуцлагын тухай ярих боломжгүй байгаа нь ч үнэн. Тиймээс төрийн албанаасаа эхэлж ёс зүй сахилга хариуцлагыг буй болгож хуульчилж байна. Өөрөөр хэлбэл дүрэм, журмаар ёс зүй, сахилга хариуцлага зохицуулах ямар ч боломжгүй учраас ийн хуульчлах шаардлагатай байна.

Төр төмбөгөр ёс ёмбогор, төрөө дээдлэх ёс, төрийн сүлдэндээ сүү өргөдөг зэрэг Азийн эрх зүй, зан заншил, соёл төрийн албаны нэр хүндээр хэрэгжих ёстой. Угтаа бол чадвартай, чадалтай, сэтгэлтэй  нь төрд ажиллаж байж, төр төмбөгөр ёс ёмбогор зарчим биеллээ олно. Гэтэл төрийн албан хаагч гэхээсээ илүү “энэний хүн тэрний хүн” гэсэн шошготой болжээ.

 Сонгон шалгаруулалтын хуулиар энэхүү буруу, шударга бус байдлыг өөрчилнө. Хууль батлагдсанаар төрийн албаны зөвлөлийн нэр хүнд, үйл ажиллагаа шинэ шатанд гарах учиртай. Хамгийн шилдэг хүмүүс төрд ажиллах ёстой. Төр төмбөгөр ёс ёмбогор, төрөө дээдлэх ёс, төрийн сүлдэндээ сүү өргөдөг зэрэг азийн эрх зүй, зан заншил, соёл төрийн албаны нэр хүндээр хэрэгжих ёстой. Ард түмэн бидэнд үнэмлэхүй эрх мэдлийг өгсөн. Тиймээс ард түмнийхээ  итгэлийг илүү их зүтгэлээр хариулах ёстой. Үүний тулд төрийн албанд реформ хийнэ.Энэ нь гэхдээ хүнийг нь өөрчлөх бус сэтэлгээ бодлого зохицуулалтыг нь өөрчилнө. Хэн нэгэн албан тушаалтанд биш монгол хүний төлөө үйлчилдэг төрийн алба болгож  хөгжүүлэх үндэс нь дээрх хууль юм.

ЧАДВАРТАЙ ЗАЛУУС ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАХ ГЭХЭЭР АЖИЛЛАСАН ЖИЛ ГЭХ ШААРДЛАГАД НЬ БҮДЭРДЭГ

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн  Ж.МӨНХБАТ:

-Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон төрийн жинхэнэ албанд үндэслэн сонгон шалгаруулах тухай хоёр  хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгийн газар хамтран боловсруулсан. Хоёр жилийн өмнө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэхийн өмнө энэ асуудлыг мөн хэлэлцэх үед төрийн албан хаагчийн ёс зүйн талаар иргэдээс санал асуулга авсан. Ингэхэд санал асуулгад оролцогчдын 94 гаруй хувь буюу олонх  нь төрийн алба хүнд сурталтай, авлига хээл хахуульд идэгдсэн гэдгийг онцолсон.

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайланд дурдсанаар өнөөдөр нийтдээ 1194 төрийн байгууллагад ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байгаа. Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх бололцоо хангалттай сайн бүрдээгүй. Зөрчлийг хянаж, шалган шийдвэрлэх зохицуулалт боловсронгуй болоогүй.

Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг тооцох, хяналт тавих, судалгаа тайлан мэдээлэл гаргадаг эсэх нь тодорхойгүй. Салбар, ажил мэргэжлийн чиглэлээр ёс зүйн дүрэм, журам хангалттай байдаг ч гэсэн түүнийг дагаж мөрдүүлэх нэгдсэн удирдлага зохион байгуулалт байхгүй. Тиймээс төрийн албаны бүх салбарнэг хуультай болгох, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгарч  байна. Төрийн алба нэг нам, даргын хүмүүсээр дүүрсэн гэх шүүмжлэлд их өртдөг. Энэ бүхийг өөрчлөх цаг болсон. Өөрөө хэлбэл, хариуцлага  ёс зүйн алдаа гаргасан бол үүнийг шалгаж тогтоон хариуцлага хүлээлгэдэг  болох хэрэгтэй.

Хоёрдугаарт төрийн жинхэнэ албанд үндэслэн сонгон шалгаруулах буюу шилж олох  сонгох сонгон шалгаруулалтын асуудал. Төрийн албанд шатлан дэвших зарчим үйлчилдэг. Гэвч гадаадад өндөр боловсрол эзэмшсэн болон  дотоодын сургуульд боловсрол эзэмшсэн чадвартай залуус төрийн албанд ажиллах гэхээр ажилласан жил гэх шаардлагад нь бүдэрдэг. Тиймээс цаг хугацаа, ажилласан жилээс үл хамааран хувь хүний чадвар,  ёс зүйд нь үндэслэн төрийн албанд шалгуур тавих нь зөв.  Дэлхий нийтэд байгаа сайн жишгийг Монгол Улс хөрсөн дээрээ буулган,  амьдруулах  хэрэгтэй. Тухайлбал, Япон Улс гэхэд төрийн албан хаагчид нь ёс зүй, сахилгын тухай хуультай.

УГ ХУУЛЬ БАТЛАГДСАНААР ТӨРИЙН АЛБА БҮХЭЛДЭЭ ЦОГЦ БҮТЭЦТЭЙ БОЛНО

Төрийн албаны зөвлөлийн гишүүн, доктор, профессор Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ:

-Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн мөрдөх ёстой  нийтлэг хэм хэмжээг хуулчилж нэг мөр болгохгүй бол 1990-ээд оноос хойш задгай явж ирсэн. Нийгмийн ёс суртахууныг төрийн алба түйчээлж авч  явах ёстой. Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон төрийн жинхэнэ албанд үндэслэн сонгон шалгаруулах тухай хууль  батлагдвал ёс зүйн хэм хэмжээг хуулчилсан анхны хууль болно. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хариуцсан тусгай хороо, салбар хороод зэрэг байгуулагдан төрийн алба бүхэлдээ  цогц бүтэцтэй болно.

Ерөнхийдөө тус хууль шинэчлэн батлагдсанаар төрийн албаны шинэтгэлийн шинэ үеийн бодлого, стратеги тодорхой болж, тогтвортой, хариуцлагатай, мэргэшсэн, улс төрөөс ангид байх зарчмыг олон нийтэд ойлгуулж, хэрэгжүүлж, үр дүнд хүргэх нь шинэтгэлд итгэх иргэдийн итгэл, дэмжлэгийн хөрс бүрдүүлэх алхам болно. Монгол Улсын төрийн албаны тогтвортой байдал бол ганц хуулийн асуудал биш. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-25 66.181.161.114

тз тү 2 ыг хамтад нь оруулаад төрийн албан хаагч гэдэг нь яаж байгаа юм. Хүмүүс энэ 2 ангиллын хүмүүстэй харьцахдаа шал өөр ааш авир гаргадаг шүү .

Avatar

Ц. Г 2021-08-25 66.181.161.94

Төрийн ажилд залуу хүнийг арай гэж дадлагаэжуулаад байтал төрийн албаны шалгалт ганц оноо дутуу болбол халж дахиал шинэ хүн дадлагат сургах болдог. Энэ дадаад сурчихсан хүнийг халах буруу байна. Тийм төрийн албаны сургалт дамжаанд сургаад авч бодоггүй юм болов уу

Avatar

зочин 2021-08-25 202.21.111.218

Ажилласан жил чинь байж байж л МЕРИТ зарчим чинь үйлчлэх бус уу? Та нар баахан хог новшнууд төрийн албанд шахчихаад одоо тэднийгээ жинхэлүүлэх гэж хуульд хүртэл гар дүрж байна уу?

Avatar

Зочин 2021-08-25 185.220.101.5

!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Sarnai 2021-08-25 107.77.228.211

Arhichin Demchig Yu hiej yavna end?
Japan avgai Yadambat be?
Sumin zasag darga hiej chadaagui biz dee?
Nudni shil duuchihjee drug arhichin chin huue

Avatar

Yu 2021-08-25 59.153.115.16

Khamgiin sain baaas doloodog orkuud l Toriin alband ajillakh yostoi! Khel khaltirchikh shig bolloo! Toriin alba gej bolovsrol medleg muutai khodoonii golduu khulgaich nariin amidrakh arga ni bolson! Gadaad khel, khuuuliar shalgalt avbal khen ch tentsekhgyi ! Yadakhnaa Ysee zasuulj, ugaaj medekhgyi! Tegsnee khirtei ysee geldeed, torgon zangia shaachina! Indianuudaas dor bydyyleg khulgaich nar!

Avatar

Н 2021-08-25 202.126.88.186

Төрийн албан хаагчид руу дайрахаасаа өмнө улс төрчид өөрсдөө төрийн албанаас савраа татаж, шахаа хийхээ больчих,

Avatar

Зочин 2021-08-25 66.181.161.1

Төрийн албаны хуулиа хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллаж чаддаггүй Төрийн албаны зөвлөлийг татан буулгах хэрэгтэй, аймаг, сумд төрийн албан хаагчийг намын харьяалалаар халдаг байдал хэвээрээ байгаа шүү дээ.

Avatar

irgen 2021-08-25 122.201.24.99

гажигтай Занданшатар төрийн албыг цэвэрлэчихвэл нар баруунаас мандах байлгүй дээ. Ард түмний тархийг худлаа юмаар угаахаа зогсоо МАН.

Avatar

Зочин 2021-08-25 202.126.88.202

УБ ХОТЫГ ЦЭМЭНТЭН ШУГУЙ БОЛГОСОН БАРИЛГЫН САЙДУУД, ХОТЫН МЭЭРҮҮДДЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОЁ

Avatar

Зочин 2021-08-25 59.153.112.109

Аваарт ороод шизотой болсон казиночин, эхнэрээ зоддог зохиолч хоёр ийм юм ярьж суухаасаа ичдэг болчихоод дараа нь бидэнд юм заагаарай

Avatar

Зочин 2021-08-25 66.181.183.233

Tsuuluud tsalingaa nemeed, zaluusaa ajilluul. Tsalingui gazar hen togtohov dee. Gants oligtoi pc, program, ajilluuldag hungui baij tom tom yum yariad, huseed yahav. Ajillah nuhtsul bolomjii ni hsngachaad heregtei yumaa shaard.

Avatar

Зочин 2021-08-25 202.126.90.100

Bugd l zaluus bna giihuilj bui yum yu bna?

Avatar

Зочин 2021-08-25 202.126.88.190

За даа, ёс зүй ярьвал ч энэ төрд үлдэх амитан байгаамуу даа? Ёс зүйгээ байя гэхэд бид ядаж гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг төрөөс тусгаарлачихаж чадахгүй байна шүү дээ. Бод доо. За жишээ нь энэ Занданшатар? Энэ нөхөр хэн билээ. Үйлдсэн хэрэг нь одоо бүр улиг болсон. Ярих уу байх уу? Бичлэгийн гарз юм уу. Иргэд цээжээрээ мэдэж байгаа шүү дээ. Казиночин гэдэг бол түний зөвхөн чимэг нь шүү дээ. Цаана нь өчнөөн цол байна. Гэмт хэрэг. Ерөнхийлөгчөө аваад үз. Тэр хэн билээ? Түүний тамганы хүн Я.Содбаатар

Avatar

Зочин 2021-08-25 202.126.88.190

гэж хэн билээ? Оросын онигооны шилдэгт нэг шог явдаг. Вагон дүүрэн хүн. Онигоо ярихгүй онигооны зөвхөн түүврийн дугаруудыг нь хэлдэг. Онигоо номер төд гэнгүүт л купейн дэх хүмүүс нирхийтэл инээдэг. Манай түшээдийн гэмт хэрэг ийм болтлоо ил цагаан болсон. Төрийн байгууллагад шахаа хийдэг, улаан тендерчин, банк дампууруулдаг, хүүхэн хүчинддэг, хүүхэд хүчирхийлдэг, зоддог, хүн алдаг, улсын мөнгөөр казино тоглодог, нисдэг тэргээр ан хийдэг, лицензийн наймаа эрхэлдэг, С зөвшөөрөл бөөнддөг, хадгаламж

Avatar

Зочин 2021-08-25 202.126.88.190

Зээлийн хоршоогоор иргэдээ тонодог, улсынхаа үйлдвэрийг барьцаанд тавьдаг, гадаадын тагнуул, хар тамхи мафийн сүлжээг удирддаг, хотын хамаг газрыг зардаг гээд тэдний үлдээгүй хэрэг байна уу? Бүр төрөлжөөд явчихсан байдаг. Хүүхэн хүчиндэх байдлаар толгой цохиж мянгын тоог давуулсан гишүүнийг дөнгөж саяхан намаас нь тодруулж ойн медаль гардууллаа шүү дээ. Анхдагч л юм болсон хойно Булганых байхгүй хаачихав. Шинэхэн баримт шүү. За тэгээд хувьдаа хэдэн тэрбумын хаузгүй түшээ олдох уу? Нямдоржийн амба

Avatar

Зочин 2021-08-25 202.126.88.190

ар нь л гэхэд 2 тэрбумын үнэтэй. Хамгийн ариун, цэвэр гэж өөрийгөө рекламдан хүүхэд шиг гар хөлөө гозолзуулдаг Б.Бат-Эрдэнийн хауз гэхэд л 3.5 тэрбум төгрөг. Таун хауз шүү бүр. Толгой нь ийм байхад төрийн албаны хурга төлөгнүүд ямар байх нь ойлгомжтой ёо? Тэгээд болоогүй ёс зүй ярьчихсан. Ёс зүйг чинь төлөвшсөн, сэхээрсэн бие хүн ярьдаг юм шүү дээ. Ийм гахайнуудад ёс зүй ярих боломж бий юү? Та нар зүгээр л төрийн албаны гэмт хэргийн эсрэг гэж зарлаж байгаад кампанит ажил явуулсан нь дээр дээ.

Avatar

zochin 2021-08-25 202.179.26.223

tanar oorsdoo ymarch es zuigui zovchon erch medel alban tuschaald schunadag!!!, chaana masch ich mongonii luivar chiideg. Tiim ich es zuitei um bol ter Anandbazariig yagaad chamgaalaad bgaa um?, , bugd oliggui garuud

Avatar

төрийн албан хаагч 2021-08-25 202.131.245.69

ккк. ам ажил нь зөрсөн балай улс төрчид дуугай л байвал барав. эсвэл Монголын төрөөс зайлаад өгөх хэрэгтэй. төрийн албан тушаалд улс төрийн томилгоо хийсээр, өрөсдөө шахаж шарадсаар байж худлаа ингэж шудрага ёс зүйтэй царайлах хэрэггүй. тийм шудрага юм бол дэд сайд, дэд дарга, дотроо хэлтэс албадтай газрын дарга гэсэн албан тушаалаа намрын чуулганаар төсвийн тодотгол хийхдээ цомхотгох хэрэгтэй. төрийн албан хаагчдын цалинг цомхотгосон төсвөөр нэмэгдүүлэх нь зөв шүү.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-08-25 202.9.46.141

НААД ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨ ТАТАН БУУЛГАА БААХАН ЭРХ ЯМБА ЭДЭЛСЭН ЯМАРЧ ЭРХ МЭДЭЛГҮЙ ХҮН ХЭЛМЭГДҮҮЛХЭД ОРОЛЦДОГ Л ГАЗАР БАЙГАА ХОГИЙН ЭНХБАЯРТАЙ ХҮРТЭЛ СОНГУУЛЬД ЯЛАХЫН ТУЛД ЭВСЭЭД БААХАН АЛБАН ТУШААЛ АМЛАСАН ТЭРНИЙ НЭР ӨГСӨН ХҮМҮҮСИЙГ ТА НАР ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛЛӨӨР ШУДАРАГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙШДЕ ОЮУНХОРОЛ АВГАЙГ УЛСЫН ЧУХАЛ ОБЬЕКТЫН ДАРГААР ТАВЬСАНИ НЬ БАС Л СОНГУУЛЫН ШАЛТГААН ШҮҮДЭЭ ТИЙМЭЭС ХУДАЛ ХУУРМАГ ЮМАА БҮГДИЙГ БОЛИОД 10 ЖИЛДЭЭ СОНГУУЛЬГҮЙ АЖИЛЛАЖ ТӨР УЛСАА АВРААЧ

Avatar

Зочин 2021-08-25 66.181.178.153

Ene zumberellham gedeg hun hezee es zuitei bolchihson yam bol mash ih ulsturjdug tsagdaa nariig hamgaalah niigemlegch gedeg biluu neg yam baiguulaad l medrel muutai hun yavj baisan genet doktor bolood es zui yariad ehleh yam tegvel naad es zui gedeg chini jujig bolood ehleh shiv dee

Avatar

зочин 2021-08-25 103.10.21.119

төрийн сайдаасаа эхэлнэ үү,сайд эмэгтэй ажилтнуудаа юу юу гэж хараадаг гэчвээ

Avatar

Зочин.3 2021-08-25 202.126.89.235

Хууль тогтоогчид нь өөрсдөө бараг бүгд хууль бус үйлдэл хийгчид байж ёс зүй тогтоох талаар ярих нь инээдтэй л юм.

Avatar

zochin 2021-08-25 64.119.16.23

Yarihaa bolohoor l neg ih surhii yum yaritsgaah… Ter namyn nereer tomildogoo l bolih heregtei shdee.

Avatar

Зочин 2021-08-25 192.82.80.49

Ёс зүй энтр гэсэн монгол хүнээс хаа хамаагүй холын юм яриад юүхэв!! Ардчилалын 30 жилд бүүр юүч байхгүй болчихсон!! Зүгээр л тэгвэл тэгэж шагнана, Тэхгүй бол ингэж торгоно шийтгэнэ гэсэн юмаа тодорхой болгочих!!

Avatar

ХН 2021-08-25 202.179.25.207

ИШШШ … ТА БҮХЭН ЮҮҮН ЁС ЗҮЙ ЯРИНА … ЭХНЭРЭЭ ЗОДОЖ а**х ШАХАН ХЭМХЧИЖ ЯВДАГ ЯДАРГААТАЙ ШҮЛЭГЧ , ТӨРИЙН ХАДГАЛАМЖААР КАЗИНО ТОГЛОЖ ӨДИЙ ХҮРЭЭД ГАНЦ ТӨГРӨГ БУЦААЖ ТӨЛӨӨГҮЙ ИХ ХУРЛЫН ДАРГА НАР ….. АРД ТҮМНИЙГЭЭ , ТӨРИЙН АЛБА ХААГЧ САЙХАН САЙХАН ЗАЛУУЧУУДЫГ ЁС ЗҮЙТЭЙ АЖИЛЛА … ГЭЖ ЗАГНАЖ СУУГААМ БИЗ ДЭЭ…

Avatar

Зочин 2021-08-25 66.181.161.73

ёс зүйн талаар ойлголт ч байхгүй хулгайчууд нэг их сургааль айлдаад яахав.

Avatar

zochin 2021-08-25 103.111.68.3

Чалварлаг хүмүүсээ л сонгон шалгаруулаад авчих. Монгол усын хөгжилд ч хэрэгтэй.За тэгээд ёс зүй,ажлын бүтээмж, ур чадвар гээд олон юманд үр дүнгээ өгнө дөө.

Avatar

Иргэн 2021-08-25 202.179.15.130

Адилхан төрийн албыг төрийн захиргаа төрийн үйлчилгээ гэж ялгавралах нь буруу. Төрийн үйлчилгээнд чадварлаг боловсон хүчнүүд Эмч Багш гээд эрдэм мэдлэгтэй хүмүүс их бий. Тэдгээрээс төрийн захиргаанд шилжин ажиллах боломжтой байх ёстой. Тэгэхгүй бол төрийн захиргаа чинь чадваргүй хүмүүс арын хаалгаар нэг орчвол насаараа буг болтлоо суудаг газар болчлоо.

Avatar

Зочин 2021-08-25 68.249.160.193

daraagiin erunklugch gnuu

Avatar

Sergln 2021-08-25 199.249.230.180

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Kozel Хүүк /Нас 53/ одоо болноо, зальжин энерги сорогч этгээд элдвээр ордонд дарамтлахаа бас зогсоо, /ILLEGAL/ ёрын гийгүүлэгч

Avatar

Зочин 2021-08-25 66.181.184.106

Tsynh barigchdaaraa torin albig dyyrgesen heden “huvalz” iim ym yarihaar yu oorchlogdohov dee

Avatar

Зочин 2021-08-25 122.201.31.162

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм гээд http://www.legalinfo.mn вэб сайтад байна. Үүнийгээ хууль болгох гэж байгаа юм байна гэж ойлгох нь зөв үү. Одоо байгаа энэ ёс зүйн дүрэмд байхгүй хэдэн зүйлийг шинэ хуульдаа оруулахыг хүсье. Жнь: төрийн албан хаагч албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглох, төрийн албан хаагч мөрийтэй тоглоом тоглохыг хориглох.

Avatar

Arkhunii tukhai oruukaarai 2021-08-25 66.181.180.59

Arkhinaas l garchikhbak manaikhan saikhan bna

Avatar

564654 2021-08-25 203.98.76.230

Занданштар мэтийн Хадгаламж банкни хэрэгтэй Хулгайчууд цуглаад бидэнд шударга амьдрах-г зааж бгаам бн)

Avatar

100 yamaand haran ukhna 2021-08-25 66.181.180.59

Civik servuce law gej bna.
Toog ni tsuulye ….arkhind jivegsed

Avatar

Зочин 2021-08-25 202.126.94.99

Терийн байгууллагыг эрс цееруулж, бугдийг челеелеед мэргэжлийн шалгуураар шударгаар ерселдуулж авах хэрэгтэй. Яам тамгын газар хаа сайгуй эрх мэдэлтний « чихээс» уул л самраад сууж бна!!!

Avatar

Arkhi 2021-08-25 66.181.180.59

Man erkh medel arkgind hivsen

Avatar

Завтай 2021-08-25 103.212.118.180

Одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчдаасаа монгол хэл, англи хэл хууль эрх зүйн шалгалт аваад иргэдэд ил болгоод ямар албан хаагч ажил хийж байгааг ил болгоорхой Их хурлын даргаа

Avatar

иргэн 2021-08-25 64.119.27.234

Дүр эсгэгсэд хэрээ галууны дэвэлтээр дэвэвч галуу болж чададгүйтэй адил зусарч б**с долоогчид мянган сайхан хууль байвч хэрэгжүүлж чадахгүйгэээс цааш наанаа суудал бөглөж суугаад юу гэхэв гэртээ харьцгаал даа бусдын замд саад болж гай болж суухаар зайгаа тавиад өгцгөө л дөө. Баатарзориг тэргүүтэй энэ хэдэн нөхөр бүтэхгүй ээ.

Avatar

Завтай 2021-08-25 103.212.118.180

Улсын их хурлын гишүүдийн танил төрөл хүмүүс мөн одоо төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс чинь яг ийм хүмүүжилтэй ажлаа явуулдаг шүү Сонгуулиар танил талаар ажилд ороод даам гарсан төрийн албан хаагчид одоо яг ажиллаж байгаа тэднийгээ хэрхэн ялгаж салгах вэ Уг нь маш зөв санаа байна Засаж сайн болгох хэцүү байх байхдаа Жишээ нь гаальд бол бүр их байдаг гэсэн Мөн төрийн томоохон албадууд чинь яг энэ замаар орсон албан хаагчид ажиллаж байгаа шүү

Avatar

зочин 2021-08-25 103.26.193.187

Төрийн албаны хуульд ДАРГА гэдэг статусыг солиод үйлчилгээний менежер ч юм уу өөр нэршил өгмөөр байгам даа, тэгэхгүй бол төрийн бүх байгууллагад албаны хэлтсийн газрын гм баахан дарга нар хөдөөнөөс ирсэн эсхүл залуухан туршлагагүй нөхдүүд дарга болоод би дарга юм чинь бүхнийг мэддэг шийддэг гэсэн хар муйхар ойлголт бий болчоод байна, дарга нэртэ нөхдүүдтэй уулзаад хоёр үг солихоор мэдлэг чадвар нтр нь нойлын нойл байхын , Их хурлын гишүүн Оюунчимэг хүртэл маанаг хүүхдээ дарга тавьчихсан байсан

Avatar

зочин 2021-08-25 103.9.90.130

хуулчилж??? түйчээлж???

Avatar

Зочин 2021-08-25 192.82.86.166

Намын томилгоогоор төрийн алба, төрлийн алба бодсоныг анхаарах эргэж харах цаг болсон

Avatar

Зочин 2021-08-25 139.5.217.157

Мөнхбат зайлаа. Чи энд байхаар итгэл үнэмшил төрөхгүй байна.

Avatar

zochin 2021-08-25 202.126.88.61

Худлаа хуцацгаагаад, төрд сэнтийлсэн нохойн бааснууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж