Афганчуудыг АНУ-руу нүүлгэн шилжүүлэх анхны нислэг Мягмар гаригт амжилттай хөөрч Кувейтэд газардлаа. АНУ, Кувейтийн цэргийн болон дипломат албаны ажилтнууд дүрвэгсдийг хүлээн авчээ. Кувейтэд суугаа АНУ-ын Элчин сайд Алина Романовски нислэг амжилттай газардсан талаар твиттер хуудсандаа жиргэсэн юм. Гэвч хэдэн тооны афган Кувейтэд ирсэн болон хэр удаан байрлах талаар мэдээлээгүй аж.
Кувейтийн Гадаад хэргийн яам АНУ-руу нүүлгэн шилжүүлэх Афганистаны 5000 иргэнийг өөрийн нутгаар дамжин өнгөрүүлэх зөвшөөрлийг наймдугаар сарын 22-ны өдөр гаргасан юм. Энэ арга хэмжээ хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, Кувейтийн хүмүүнлэгийн үйлс дэх үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн тус яамнаас мэдээлжээ.
АНУ болон бусад эвслийн нисэх онгоцууд сүүлийн 24 цагийн дотор нийт 16 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: XINHUA
Холбоотой мэдээ