Цэцэрлэг, сургууль хэрхэн эхлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2021.08.25-нд нийтлэгдсэн

Цэцэрлэг, сургууль хэрхэн эхлэх вэ?

Цэцэрлэг, сургууль хэрхэн эхлэх вэ?

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх журмыг баталсан. 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургуульд 341500 сурагч суралцах статистик бий. Үүнээс нэгдүгээр ангид элсэх 40330 сурагч, 694 цэцэрлэгт 114908 хүүхэд хамрагдана. Одоогоор цахим бүртгэлийн ирц 44 хувьтай яваа аж. Цар тахлын тархалт, мутацилагдсан хэлбэрийн халдварын эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хэрхэн эхлэх талаар мэдээллийг тоймлон хүргэе.

Боловсрол шинжлэх ухааны яамнаас өгсөн мэдээллээр сургуулийн өмнөх боловсролд 4-5 насны хүүхдийг хамруулж, нэг ангид дээд тал нь 25 хүртэлх хүүхэд хичээллэнэ. Хичээл цахим болон танхимаар хосолсон хэлбэрээр орно. Хэрэв цэцэрлэгийн аль нэг бүлэгт халдварын тохиолдол бүртгэгдвэл тухайн бүлгийг тусгаарлах юм. Цэцэрлэгийн нэг давхарт болон гурваас дээш ангид халдвар батлагдвал тухайн цэцэрлэгийн танхимын сургалтыг тодорхой хугацаанд хязгаарлах зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Харин 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүртгэж авахгүй байгаа. Учир нь хуульд сургуулийн өмнөх боловсролыг 4-5 насанд олгоно гэж заасан байдаг.

УЛБАР ШАР ТҮВШИНД ТАНХИМ БОЛОН ЦАХИМЫГ ХОСЛУУЛАХААС ӨӨР СОНГОЛТГҮЙ

Ерөнхий боловсролын сургуулийн тухайд амны хаалттай хичээллэх боломжгүй практикын хичээлүүдийг зөвхөн онолоор заахаас өөр сонголтгүй. Тухайлбал, биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийг онолоор заана. Сургуулийг 5/9 зарчмаар хичээллүүлж, анги дүүргэлт, ариутгал халдваргүйтгэл тал дээр онцгой анхаарна. Цар тахлын улбар шар түвшинд сургууль, цэцэрлэг танхимын болон цахимаар хичээллэхээс өөр оновчтой хувилбар одоогоор байхгүй. Бид боломжоороо танхимаар хичээллэх зөвлөмжийг өгч байна гэдэг мэдээллийг Боловсролын яамнаас өгсөн юм.

ХИЧЭЭЛ ОРОХОД ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН ХАРИУЦЛАГА ИЛҮҮ НЭМЭГДЭНЭ

Халдварын  тархалтыг хумих талаас гэхээс илүүтэй эрсдэлийг бууруулах, тархалтыг саармагжуулах аргыг хэрэглэх нь оновчтой гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Хэрэв сургууль, цэцэрлэгийн орчинд халдварын тохиолдол батлагдвал цахимаар хичээллэж, зургаа дахь хоногт шинжилгээ авна. Ойрын хавьтлууд болон эцэг, эхээс шинжилгээний мөнгө авахгүй.

Дельта вирусийн тархалт нэмэгдвэл 4/10 зарчмаар буюу дөрвөн хоног танхимаар хичээллэж, 10 хоног зайнаас хичээллэнэ. Сургууль, цэцэрлэгт халдвар гарвал тухайн ангийг долоо хоног цахимаар хичээллүүлж, шинжилгээ авч танхимаар хичээллэх эсэхийг шийдэх юм. Харин гурваас дээш бүлэгт хоорондоо хамааралгүйгээр халдвар гарсан тохиолдолд долоо хоног цахимаар хичээллэж, шинжилгээ авна гэлээ. Цар тахлын эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны ангид нэг хүүхэд халдвар авбал ангиар нь долоо хоног цахимаар хичээллүүлнэ. Харин 12-оос дээш настай ангиудад нэг ангиас гурван тохиолдол бүртгэгдвэл зайн хэлбэрт шилжинэ. Сургууль, цэцэрлэгийн бүх хаалгыг ашиглаж, нэг чигийн урсгалыг баримтлах юм. Тиймээс танхимын сургалтын үеэр хүүхдэд тавих эцэг, эхийн хараа хяналт, үүрэг хариуцлага илүү нэмэгдэнэ гэсэн үг.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭХЭД БЭЛЭН

Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 19-22-ны өдөр зохион байгуулсан. Шалгалтын материал задарсан, ЭЕШ-д өөр хүн оруулахыг завдсан, журам зөрчиж бусад хориглосон эд зүйлсийг  авч орсон зэрэг зөрчлүүд шалгалтын үеэр илэрсэн. Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтний хэлснээр наймдугаар сарын 9-22-ны хооронд Covid-19-өөр өвдсөн нь үнэн бол шалгалтыг дахин авах боломжтой. Оюутнууд хичээл орно гэсэн ч төдийлөн бэлтгэл базаахгүй байгаа нь хөл хориотой тогтоож магадгүй юм. Хэдийгээр Улсын онцгой комисс, Засгийн Газраас аравдугаар сард хорио тогтоохгүй гэсэн ч дахин өнгөрсөн жилийнх шиг амьдарна гэвэл хүмүүс бухимдана. Тахлын далимдуулж байрны үнэ ханш өссөн.

Энэ намар дан цахимаар гэсэн бол оюутнууд төлбөрөө хийхгүй. Үр дүнгүй хичээл үзэж хий мөнгөө урсгахыг хүсэхгүй шүү дээ. Ямартай ч цэцэрлэг, сургуулийн бүртгэлийн ажлууд өрнөж, хосолсон сургалтаар эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Эрсдэл өссөөр байвал эргэлтгүй цахимаар хичээл оруулахаас өөр боломжгүй юм.

Тиймээс амны хаалтыг тогтмол зүүж, анги танхимыг цаг тутамд ариутгах нь чухал. Иргэдийн хувьд хосолсон  систем гэхэээс илүүтэй дагнаж танхим эсвэл цахимаар оруулах нь зүйтэй гэдэг сэтгэгдлийг илэрхийлж байгаа юм. Ямартай ч улсын хэмжээнд цэцэрлэг, сургуулийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай хангагдаад буй. Хэрэв халдварын тархалт буурах хандлагтай байвал амны хаалт, ариутгалын хувийн хэрэгслээ ашиглаад л хичээл сургуульдаа явах нь зүйтэй. Учир нь дэлхийн улс орнуудад боловсролын салбар нь нөхцөл байдалтайгаа дасан зохицож хичээллэж байна шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж