Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт далайд гарцгүй Монгол Улсыг дэлхийн бусад улс оронтой холбох шинэ гүүр болж байна. Чингис хаан нисэх онгоцны буудал долдугаар сараас нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд цаашид цар тахал намжвал жилд 3-4.5 сая хүртэлх зорчигч хүлээж авах боломжтой аж. Автомашины 830 зогсоол, агаарын тээврийн цогц үйлчилгээ, худалдаа үйлчилгээний талбай Монгол-Японы уламжлалт хэв маяг, олон улсын стандартыг хослуулсан тус нисэх онгоцны буудал нь "Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" компанийн “Public 3.0” гэдэг концепцыг хэрэгжүүлж байгаагаараа онцлог. Өөрөөр хэлбэл зөвхөн нислэг бус зорчигчид бусад олон төрлийн үйлчилгээг жишээлбэл түргэн хоол, ресторан, супермаркет, валют арилжаа, автомашин түрээс гэх мэт зорчигчид тав тухтай байх бүхий л үйлчилгээг үзүүлэхийг зорьжээ.
Зорчигч үйлчилгээний 33 мянган метр квадрат талбайтай бөгөөд мэдээлэл авах хэсэг, хүлээлгийн танхим, монгол шуудан, банк, худалдаа үйлчилгээ, олон үндэстний зоог гэх зэрэг үйлчилгээг цогцоор бүрдүүлсэн нь үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьсныг нь харуулж буй юм.
Нийт 65 тэрбум 657 мянга иений өртгөөр бүтсэн шинэ нисэх нь “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалтай харьцуулахад ихэнх барилга байгууламжууд нь 1.5- 2.5 дахин том.




















Одоогийн байдлаар нийт 620 хүнийг ажлын байраар хангаад буй тус шинэ нисэх буудал цар тахлын хүнд нөхцөлийн дараа оргил ачааллыг даах бүрэн бэлтгэлтэй байгаа талаар албаны хүмүүс мэдээллээ. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын нь Буянт-Ухаа дахь олон улсын нисэх буудлаас онцлог давуу тал ихтэй. Тухайлбал,
- Буянт-Ухаа дахь нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилга 16 мянган метр квадрат байсан бол шинэ нисэхийнх 33 мянган метр квадрат.
- Хуучин нисэх буудал 1.5 сая зорчигч хүлээн авч байсан бол Хөшигийн хөндий дэх шинэ нисэх 3 сая хүртэлх зорчигч хүлээн авах боломжтой.
- Ачаа тээш хадгалах терминалын хувьд Буянт-Ухаа нисэх буудлынх 1800 метр квадрат бол шинэ нисэх 3700 метр квадрат талбайтай.
- Нисэх онгоцны буудлын авто зогсоол 330 автомашины багтаамжтай байсан бол 830 болж тэлсэн зэрэг дурдаад байвал тус бүтээн байгуулалтын давуу тал их ажээ.
Мөн онгоц нисч буух зурвас нь 3800 метр урттай 45м өргөнтэй, хоёр талаасаа хөөрч буух боломжтой, нэг дор 21 онгоц зогсоох зогсоолтой, 800 метр куб багтаамжтай, цэвэр усны байгууламж, 42 мегаваттын хүчин чадалтай дулааны станц, 830 машины зогсоол, 200 машины дулаан зогсоолтой. Түүгээр ч зогсохгүй гадаад, дотоодын үйлчлүүлэгчдэд нийтийн тээврийн үйлчилгээ санал болгож, автомашин түрээслэх боломжийг мөн бүрдүүлсэн байна.
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал технологийн дэвшилтэт хөгжлийг ч үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Тухайлбал, шинэ нисэх буудалд зорчигч хүсвэл бүртгэлийн ажилтантай уулзахгүйгээр өөрөө бүртгүүлэх боломжтой. Тун удахгүй эхлэх тус үйлчилгээ нь олон улсын нисэх онгоцны буудлуудын нэгэн давуу тал. Шинэ нисэх буудлын танхим руу ороход баруун гар талд орон нутгийн, зүүн талд олон улсын нислэгийн бүртгэл хийх хэсэг харагдана. Тухайн хэсэгт зорчигч бүртгүүлж, тээшээ өгсний дараа тээшинд нь ямар нэгэн тэсэрч дэлбэрэх бодис байгаа эсэхийг автоматаар шалгах юм байна. Үүний сацуу BHS хэмээх систем нэвтрүүлсэн тул тээш бүрийг ажилтан хуваарилахгүй байх боломжийг бүрдүүлжээ. Тээшийг чухам аль онгоц руу оруулахыг систем өөрөө “таних” тул цаг хэмнэсэн, нөгөө талаар хүний ажлыг хөнгөвчилсөн шаардлагатай үйлчилгээний нэг болж чадсан байна.
















Шинэ нисэх буудлын нэгдүгээр давхарт Байгаль орчин аялал жуулчлалын яамны харъяа Аялал жуулчлалын төв болон Төв аймаг дахь жуулчид ихээр очдог газруудыг танилцуулах төв болон бусад мэдээлэл, үйлчилгээний төвүүд ажиллах аж. Мөн тус давхарт банкны салбарууд, үүрэн холбооны операторууд, супермаркет, машин түрээс, такси, автобусны үйлчилгээ үзүүлэх цэгүүд, мэдээллийн төв бий. Та 1900-1980 дугаарын утсаар шинэ нисэх буудалтай холбогдон, мэдээлэл авах боломжтой.
Японы “Жайка” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас иений хөнгөлөлттэй зээлийг Монголд олгосон бөгөөд түүний үр дүн энэ шинэ нисэх онгоцны буудал юм. “Чингис хаан” нисэх буудлыг барих явцад зөвлөх компаниар Японы “Азүса Сэккэй” болон “Ориэнтал Глобал консалтанс” компаниудын түншлэл, гүйцэтгэгчээр “Мицүбиши”, “Чиёода” компанийн түншлэл тус тус ажиллажээ.“Жайка”-гаас шинэ нисэх буудлын менежментийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлснээр Монголд анх удаа нисэх буудлын менежментийг хувийн хэвшил хариуцахаар болсон. Улмаар Япон компаниудын түншлэл болон Монголын төрийн өмчит компанийн хамтарсан “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” компанийг байгуулж, Монгол Улсын Засгийн газартай концессын гэрээ байгуулан, нисэх буудлын менежментийг 15 жил хариуцаж ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.
Чингис хаан олон улсын нисэх буудал нь Япон-Монгол хоёр улсын хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахын зэрэгцээ аялал жуулчлал, ачаа тээвэр, нисэх буудал орчмын бүтээн байгуулалт зэрэг нь гадаад, дотоодын жуулчдын нүд сэтгэлийг татаад зогсохгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах билээ.
























Гэрэл зургийг Г.Энхжин
ЗОЧИН 2021-08-25 59.153.86.93
ИЙМ ОРЧИН ҮЕИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫГ ХЭТ ХУУЧИНСАГ ХОЦРОГДСОН СЭТГЭЛГЭЭТЭЙ, ХООСОН МАХАН ТОЛГОЙ КОММУНИСТ ЭМГЭН ПЯЛДАГА, ЛУЙВАРЧИ, МАН-ын ОЮУНХОРОЛ УДИРДАНА ГЭСЭН ҮҮ, ЭНЭ ХОГ ОДОО НӨХРӨӨ АСРААД ГЭРТЭЭ СУУХГҮЙ, ИДЭЖ ЦАДАЖ ХАНААГҮЙ Л БН ДАА
Зочин 2021-08-25 66.181.164.211
Ерөөсөө япон стильтэй юм байна, яагаад манай монгол үндэстний хэв маяг оруулж өгсөнгүй вэ, бүүр жаахан ч гэсэннннн….
Ajaa taij 2021-08-25 202.9.47.2
Guimhaa .urtluu golomhoi. Guilagchin mongol.
Зочин 2021-08-25 185.220.101.5
* Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Зочин 2021-08-25 122.201.24.188
Хотоос маш хол автобус явахгүй ирж очиход үнэхээр хүндрэлтэй юм байна лаа. Дүнжингараваас автобус ямар цагт явж байгаа нь тодорхой бус, Дүнжингарав дээр мэдэж байгаа хүн нэг ч алга байна шүү
ok 2021-08-25 192.82.77.130
за япончуудын менежментийг нэг хэдэн жил хараадахье, РТ шиг 51н онд монгол улсад ашиггүйээ өртэй үлдэнэ гэсэн л менежмэнттэй тууж явах вий дээ, одоо бүүр айдаг болоод бна шүү, за хуучин соц орос хятадуудын менежмент бол авах юм байхгүй шдээ, шууд түүхийгээр нь дээрэмдэнэ, харин барууны шилдэг менежмент гээд л хуцаад байдаг РТ шиг юм болов хөх тэнгэр минь гэж, зардал ихцэн, манай авилгалчидтай орооцолдцон марзан юм хийцэн байх вий дээ
Зочин 2021-08-25 122.201.22.129
Японы ард түмэнд баярлалаа.
Шинэ юмтай болох сайхан, энэ нэг хэрэг. Харин цаашдаа үргэлжийн өлөн, идсэн ч цаддаггүй, тэгсэн мөртлөө хагарахаа шахсан баян бирдүүдээс холхон шиг, бас унтуулчихгүй шиг аваад явчихвал зүгээрсэн дээ, төр засаг минь.
Зочин 2021-08-25 192.82.71.89
Many thanks to Japan's people and JICA for wonderful and great airport in Mongolia. Japan's loan, funding and assistance is of great importance for Mongolia's people and development. Many gratitudes again.
Зочин 2021-08-25 202.126.89.29
Монголын газрын зураг тойруулж онгоц нисгээд мөн л ядуу сэтгэж дээ.УРАЛДААН ЗАРЛААД ХИЙЛГЭХГҮЙ ДЭЭ.ШИНЭ БУУДАЛ ГУТААСАН ЮМ ХИЙЖ
Зочин 2021-08-25 124.158.96.177
Ман нь мэддэгсэн бол Монгол улс Японы нэг муж болмоор байна. Японы иргэн гээд л ….. явж байхад юу нь буруу юм.
Зочин 2021-08-25 192.82.77.130
монголоос зайлж япондоо амьдар заа, энэ мэт үндэсний тусгаар тогтнолд хор хүргэхүйц коммент бичдэг балай юмнуудыг тагнуулын төв газраас шалгаж байх хэрэгтэй, хэдий ядарсан ч тусгаар тогтнол гэдэг бол юугаар ч сольж болшгүй зүйл, харин ч монголчууд бол япончуудыг нэг мужаа болгож болох юм,
Зочин 2021-08-25 2.27.103.58
Эргүү урвагч чи тэр Япондоо очиж жорлон цэвэрлэ.
Зочин 2021-08-25 202.126.88.184
ЯПОНЧУУД ОРОЛЦСОН ХАМТАРСАН ГЭДЭГ МАШ ТОМ ОЛОЛТ. ЮМАНД СТАНДАРТААР ХЭЛСЭН ШИГ ХИЙСЭН ШИГ ХИЙДЭГ ХҮМҮҮС. МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ХИЙСЭН БОЛ 100 САЯ ДОЛЛАР ТӨСӨВЛӨХӨД 50 САЯАА ЦАВЧААД БЯЛУУ ШИГ ХУВААЖ ИДЭЭД ҮЛДСЭН МӨНГӨӨ ХҮРГЭХ ГЭЖ ТАТАЛДСААР БАЙТАЛ ИНФЛЯЦИДАА ИДҮҮЛЭЭД МАТЕРИАЛ ЦАЛИНГИЙН ЗАРДАЛАА ДИЙЛЭХГҮЙ ДАРХАНЫ ЗАМЫН ҮЛГЭР ШИГ ЮМ БОЛНО. ХҮРЭЛСҮХ НЬ БАЙН БАЙН ОЧИЖ АРАЙ ЧҮҮ НЭГ ЮМ НЭЭГЭЭД ЭХНИЙ ХЭДЭН НИСЛЭГИЙН ДАРАА ЭНЭ ТЭНД НҮХ СҮВ ХАГАРАЛ ГАРААД ОНГОЦ ОСОЛДУУЛАХААС НААХНУУР ЮМ БОЛЖ ХААНА
Zochi 2021-08-25 103.68.107.114
Жижигхэн буудал барьсан байна удахгуй багтахгуй болно
Зочин 2021-08-25 202.126.89.142
Hetsuu dee jijighen mungu l idsen uur yu gej helhevdee
Зочин 2021-08-25 106.186.208.29
Тийм жижиг буудал биш. Буянт-Ухаагаас том. Хүмүүс зөвхөн өөрсдийнхөө нүдээр харсан хэсгийг л ярьж бичээд байна. Гаалиар орж, штамп даруулсны дараах дотор хүлээлгийн танхим нь хамаагүй том. 6 хүзүүвчээр онгоц зэрэг нисэхэд 6 онгоцонд суух зорчигчид хүлээлгийн танхимд багтана. Буянт-Ухаад бол 2 нислэгийн зорчигчид л багтах байх. Дээр нь буусны дараа ачаа авах хэсэг нь ч маш том. Буянт-Ухаад бол ганцхан конвер дээр хүмүүс нь багтдаггүй. Шинэ буудал 3 зэрэг ачаагаа авах боломжтой гээд бүх талаараа
Зочин 2021-08-25 202.9.41.29
Олон улсын стандартад нийцсэн буудалтай болсон нь сн хэрэг ! Хамгийн гол зүйл бол Орос-Хятад хоёрын дунд хавчуулагдсан жижигхэн Монголд онцгой байдал тохиолдсон үед хүнд даацын болон цэргийн тээврийн онгоц буух зориулалт буух аэродормтой болж бган билээ ! НҮБ болон барууны орнуудын зөвлөмжийн дагуу баригдсан улсын онц чухал обьект !
Зочин 2021-08-25 68.249.160.193
eleg eleg! hen gdgee karuulchih yumaaa
Зорчигч 2021-08-25 66.181.161.3
Яг үнэндээ Буянтухаагаас талбайн хувьд ялгаагүй санагдсан. Урсгал шат байхгүй. Буянт ухаа бас шатаар гарах яаж зовдог байлаа, адилхан. Аюулгүй байдал л сайжирсан байх. Олон нислэг зэрэг явах бол хэцүү л харагдаж байна лээ. ЯЛангуяа ковилын үед
үнэн 2021-08-25 192.82.66.247
888 000 000 америк долларын үнэтэй буудал. Иймэрхүү хэмжээтэй буудлыг дунджаар 100 000 000 америк долларын үнээр барьдаг.
Unshigch 2021-08-25 133.62.186.54
Tegeed eersdee barihgyi yasan yum be. Oligtoihon standart-iin jorlon barij suraagyi l baigaa shyy dee. Guilga guij tenej yavahdaa harsan zyilee mereedej hudlaa yariad yahiim bee. Hemjeendee l yarij, hiij usrtsgaaya!
үнэн 2021-08-25 192.82.66.247
Бусад улсад барьдаг өртөгөөс 7 дахин үнэтэй нисэх буудалтай боллоо. Ижил хэмжээтэй буудлаас шүү.
Иргэн 2021-08-25 202.126.88.183
Үнэхээр зорчигчид багтахгүй жижиг бол нэмээд барьж болно.
Зочин 2021-08-25 66.181.177.53
зорчигч үйлчилгээний барилга нь нэг дахин том байж чадах уу? Жижигхэн юм шиг санандсан шүү
Зочин 2021-08-25 23.106.249.36
Thank you JAPAN.
Зочин 2021-08-25 124.158.66.10
Монгол кофе шоп оруулмаар байна. Солонгос кофе шоп, Tom toms, CU дэлгүүрийг рекламдахаа болимоор байна. CU дэлгүүрийн анхны гадаад зах зээл нь Монгол гэсэн. Бид өөрсдийнхөө зүйлийг дэмжиж рекламдмаар байна.
zochin 2021-08-25 103.111.68.3
Монгол улс нисэх онгоцны 2 аэродромтой болчихоно гэдэг том амжилт шүү
5454 2021-08-25 203.98.76.230
Чингис хаан хахахаххаа нэг мөсн улсаа Чинги улс гд нэрэлчмээр юм дөө. Бас Чингис гээд нэртэй сумын төв бдг гсн хаххахаа
Зочин 2021-08-25 202.179.27.8
Том талд жижигхээн шовгор цагаан байшин л харагдаж байна лээ. Хуучин нь хамаагүй том шүү. Монголчуудыг тэнэг гэж бодчиж
Зочин 2021-08-25 74.108.55.231
huuchin airport bas l dajgyi baij, tyynees umnu estoi jijighen bsan shuu, jaahan bhdaa dotor n orj yzsen sanagdana
Зочин 2021-08-25 192.82.80.49
Удахгүй Япончуудыг хөөж гаргаад бизнесийг нь булааж авах ажлыг манай АН -н хэд эхлүүлэх нь тодорхой! Том обьектийг хувьчлах гэж сайхан бялуу бий дээ!!
ҮНЭН 2021-08-25 150.129.140.39
МАНын хулгайч нар л тэгдэг дээ
Зочин 2021-08-25 192.82.67.67
Худлаа яриад. Нисэх буудлын зорчигчийн хэсэгт очоод үзээрэй. Нэг нислэгийн үдэгчид багтахгүй байсан. Хоёр нислэг зэрэг явахад гадаа байцшаах уу. Хуучин буждлаас жижгэрсэн байхад үнэ өртөг нь 3-4 дахин илүү туссан. Юун Оюу ТолгоЙ
zochin 2021-08-25 202.179.15.71
Saihan buudal miny urgujin deeshilj, ajil uils ni urgelj uudrug baigee. Shine geheer l bayar hureed baigaa. humuus yanz bureer muulj l baidag. gehdee l iim tom buteen baiguulalt shineer hiine gedeg goyo shuu dee.
Зочин 2021-08-25 202.179.27.8
Хуучин буудлаасаа их жижигхэн юм билээ. 2нислэгийн хүмүүс үдэгчидтэйгээ пиг дүүрээд хөл гишгэх зайгүй болно, манайхан очоод үзээрэй
m 2021-08-25 103.212.119.144
goyo buudliin designiig ene balai nogoon hoshoo shuud ungaaj b.na..gadaa n gargaj taviach ee..eronkhiilogch ooroo yyniig medreed tiim tushaal uguh b.haa..