Олимпийн медальтнуудыг хүлээн авах уулзалт хойшилжээ | News.MN

Олимпийн медальтнуудыг хүлээн авах уулзалт хойшилжээ

Токио 2020

Олимпийн медальтнуудыг хүлээн авах уулзалт хойшилжээ

Олимпийн медальтнуудыг хүлээн авах уулзалт хойшилжээ

Токио-2020 олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдыг өнөөдөр/2021.08.25/ 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, 12.30 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хүлээн авч уулзах байсан ч түр хугацаагаар хойшилжээ. Энэ уулзалтаар тамирчдад мөнгөн шагнал, байр, цол тэмдэг хүртээх аж. Монголын баг тамирчдын сүүлийн ээлж наймдугаар сарын 11-ний өдөр ирж, Улсын онцгой комиссын зөвлөгөөний дагуу 14 хоног гэртээ тусгаарлагдаж, өнөөдөр тусгаарлалтын хугацаа нь дууссан юм.

Олимпоос мөнгөн медаль хүртсэн Саид Моллаейд 60 сая төгрөг, гавьяат тамирчин цол, хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин М.Уранцэцэгт 30 сая төгрөг, Хөдөлмөрийн баатар цол, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт мөн 30 сая төгрөг, гавьяат тамирчин цол тус тус хүртээнэ.

Дасгалжуулагчдад нь тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно. Үүний дагуу жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, М.Бундмаа болон чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга нар мөнгөн шагнал хүртэх талаар албаныхан мэдээлсэн.

Нийт 225 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг дээрх хүмүүст олгоно.

Хамгийн сонирхолтой нь, Саид Моллаейн дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммад ямар ч мөнгөн шагнал хүртэхгүй. Угтаа тэрбээр шавийгаа дагаж, эх орноосоо дүрвэн Токиогийн дэвжээнээ Моллаейг дасгалжуулсан билээ.

Токиогийн олимпоос медаль хүртсэн дөрвөн тамирчин маань 2022 оны нэгдүгээр сараас эхлэн сар бүр урамшууллаа авна. “Олон улсын олимпийн хорооны ивээл дор зохион байгуулдаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу Саид Моллаей сар бүр гурван сая төгрөг, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нар сар бүр хоёр сая төгрөг хүртэнэ.

Засгийн газрын хуралдаанаар тэмдэглэл гаргаж, олимпийн наадмаас медаль хүртсэн дөрвөн тамирчиндаа байр олгох шийдвэр гаргасан гэж Биеийн тамир, спортын улсын хорооны дарга МУГТ Ц.Шаравжамц мэдэгдсэн билээ.

  • ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛЬТ САИД МОЛЛАЕЙ

Тэрбээр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд өрсөлдөж, Казакстаны Хамза, Азербайжаны Фатиев, Гүржийн Григалашвили, Австрийн Борчашвили нарыг ялж, алтан медалийн төлөө Японы Нагасэтэй барилдсан ч ялагдал хүлээсэн.

  • ОЛИМПИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬТ М.УРАНЦЭЦЭГ

Тэрбээр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд өрсөлдөж, Чилийн Варгас, Израилийн Ришони, Португалын Коста нарыг буулган авч, медаль хүртсэн. М.Уранцэцэг ганцхан олимпийн аварга Косовогийн Красникид өвдөг шороодсон.

  • ОЛИМПИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Ц.ЦОГТБААТАР

Тэрбээр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд өрсөлдөж, Гвинейн Ба, Монакогийн Бесси, Косовогийн Гжакова, Канадын Маргелидон нарыг буулган авч, медаль хүртсэн. Олимп, дэлхийн аварга Японы Шохэй Оно л манай тамирчинг ялсан.

  • ОЛИМПИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Б.БОЛОРТУЯА

Тэрбээр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53 кг-ын жинд өрсөлдөж, Гуамын Аквино, Экуадорын Валверде, Камеруны Эссомбе нарыг ялж, медаль хүртсэн. Б.Болортуяа хагас шигшээд Японы тамирчин, олимпийн аварга болсон Мүкаидад ялагдсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-08-25 43.242.243.89

Соц үед жинхэнэ гавьяа байгуулсан хүмүүст том шагнал олгодог байсан Одоо бүр шагнал замаа алдсан АН-нхан шагналыг хамгийн түрүүнд шүүмжлээд байсан чинь яг цагтаа тулахаар ийм л бн Үнэн нүүр царай гэж үүнийг хэлнэ

Avatar

Зочин 2021-08-25 103.11.192.133

Хөдөлмөрийн баатар гэдэг цол ч үнэ цэнэгүй болох тал руугаа оржээ. цензургүй лолгох юм даа.ер нь социализмын үлдэгдэл энэ одон медалийг болимоор юм. хэтэрхий хавтайраад бүр үнэ цэнэгүй тоглоом хоржоонтой зүйл болсон шүү .ямар хойд солонгос биш дээ. тэнд Ким Ир Сений одон гэж ийм хогийн юм өгнө авсан нэгэн нь өлсөж үхэж байгаа дүр зураг зөндөө. одон медалийн оронд амьдралын баталгааг нь өгдөг бол ч зүгээр шүү. насаараа улсад ажилсан өвгөн эмгэн хоёр хоосон хонож байна. гавья шагнал хоол болохгүй

Avatar

Зочин 2021-08-25 45.128.133.242

!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-25 202.72.247.58

ЭНЭ МАН-ЫН КОММУНИСТ ЗАХИАЛГАТ ТРОЛЛУУД ТЭР ЭЗЭДТЭЙГЭЭ НИЙЛЖ ЭНЭ МОНГОЛООС МИНЬ ЗАЙЛААД ӨГӨӨЧ. ЭДГЭЭР МАН-ЫН КОММЖНИСТУУДААС ӨӨР ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ ЖЛС ТӨРЧИД ГАВЬЯА БАЙГУУЛСАН ТАМИРЧДАА ХҮЛЭЭН АВСАН БАЙГАА. ЭДГЭЭР МАН-Н ТРОЛЛУУД ЗАЙЛЖ ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨӨЧ. МОЛЛАЙ МОНГОЛЫН ИРГЭН. ТЭР МУНАДАГ ТАМИРЧНЫ БУЧНААР МОНГОЛ МЕДАЛЬ АВСАН ОРНЫ ТООНД НИЛЭЭН ДЭЭГҮҮР ОРСОН. МАН-ЫН ҮХЭЖ БАЙСАН ТРОЛЛУУД ЭЗЭДТЭЙГЭЭ ДАЛД ОРООЧ.

Avatar

иргэн 2021-08-25 59.153.115.107

Энэ улс төр гэж тахал Монгол хүнийг хүн биш болгож бас аз жаргалтай мөч бүрийг үгүй хийж хорвоог бохирдуулж байх юм даа.

Avatar

Зочин 2021-08-25 66.181.178.153

UgtaA BOL MONVGOLCHUUD BUSad undestnuudiig bodvol busdiig neg ih gaduurahaad ad uzeed baidaggui l dee ene bol deer uees mongilchuudiin tsusand baisan uzel bodol ter neg tur zasgiin undur alban tushaaltnuud huleej avsangui,yalgavarlaj uzlee gedeg bol shaltag shaltgaan ter german ruugaa yavah gej baigaa bol er hun shig l heleed yavaach dee bid chamaig guij guvshaad bh uu chadah chineegeeree l hairlaj hundellee taalagdahgui baigaa bol yavah chini uuriin chini erih bitgii uchuuhen aranshin garga

Avatar

Зочин 2021-08-25 192.82.70.10

Моллайгаар дутав гэж зайлаад өг

Avatar

Зочин 2021-08-25 202.126.88.202

ЁОО ЭНЭ НЭГ ОЛИМП, НАЙР НААДМАА ОДОО БОЛИОД ӨГӨӨСЭЙ !!! ЯДАРГААТАЙН !!!!

Avatar

Зочин 2021-08-25 202.70.46.20

Ter bagshid ni ogchooch dee. neg buhel buten tusgaar uls bna daa. archaagui yum bee sdaa a a a a

Avatar

Зочин 2021-08-25 192.82.81.160

Нэр төрд дуртай Жанхуугийн олж ирсэн Халтарыг хөөж зайлуул, лалын муу террористоор үлийгээ хийхийм бэ,

Avatar

Зочин 2021-08-25 203.91.115.56

Оркуудын бичиж байгаа нь бичиг үсэг ч тайлагдаагүй юмнууд. Өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Молом ч гэх шиг. Хэн болчихоод хэнийг доромжлоод, юугаа харамлаж байгаагаа мэдмээр юм. Моллай Монголын нэрийг л олимпийн давцанд гаргалаа та нарт ямар гай тарьчихаа вэ. Үхэрүүд.

Avatar

Иргэн 2021-08-25 202.126.89.159

Явбал яваг ээ. Монголын нэрийн өмнөөс олимпод орж байгаа нь Монголд өртэй гэсэн үг биш үү.

Avatar

Зочин 2021-08-25 103.26.195.216

Хөөргөн Монголчууд өөрсдийгээ л доош хийгээд байх юм

Avatar

zochin 2021-08-25 124.158.107.17

Molomoos l bolson bh daa, Germanyd bgaa hun irj amjihgui bsan, ugaasaa. tegeed bas bhguid ni uulzchihaar buruudchih geed hoishluulsiim bgaz, nogooh ni Germany irgenshild hussen geez dee, irehgui bhoo, uchriig ni oloh gej uzej tarj bgam bgaz.

Avatar

zochin 2021-08-25 192.82.70.190

molomyn uchryg olokh geed khoishilson baykh daa

Avatar

Цуурхал бүү тараа 2021-08-25 66.181.184.32

Моллайн дасгалжуулагч мөнгөн шагнал хүртэх эрхтэй. Моллай бол Монголын иргэн шүү! Худлаа цуурхал бүү тараа

Avatar

Зочин 2021-08-25 66.181.176.225

МОНГОЛЫН ИРГЭН БОЛСОН ХҮН ШҮҮ БӨХИЙН ХӨГЖӨЛД ИХ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ ДЭЭ

Avatar

Иргэн 2021-08-25 202.126.89.213

Тэр персийг хэзээ ирнэ гэж хүлээх вэ

Avatar

дорж 2021-08-25 66.181.177.39

хөгийн моломыг одоо хаяаач лалын шашин гэж ийм муухай юмнууд бдаг юм ш дээ тэр чигээрнь хөөж гарга новшийн юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж