Халдвар авч, эдгэсэн хүмүүсийг гурав дахь тунд хамруулахгүй | News.MN

Халдвар авч, эдгэсэн хүмүүсийг гурав дахь тунд хамруулахгүй

COVID-19

Халдвар авч, эдгэсэн хүмүүсийг гурав дахь тунд хамруулахгүй

Халдвар авч, эдгэсэн хүмүүсийг гурав дахь тунд хамруулахгүй

Дэлхий дахинд цар тахал дэгдэж, сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, эдийн засаг туйлдсан хүндхэн өдрүүд үргэлжилж байна. Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар вакцины эхний тунд 2.229.595 хүн хамрагдсан бол хоёр дахь тунд 2.062.110 хүн хамрагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Дэлхийн улс орнууд цар тахлыг хохирол багатай даван туулахын тулд энэ зунаас эхлэн вакцины “бүүстэр” тун буюу гуравдугаар тунг хийж эхэлсэн. Саяхнаас манай улсад вакцины гуравдугаар тунг зөвхөн зорилтот бүлгийн иргэдэд хийгээд эхэлжээ. Бид энэ талаар сурвалжлахаар Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны дархлаажуулалтын цэгийг зорив. Дархлаажуулалтын цэгт жирэмсэн болон 12-17 насны хүүхдүүд, мөн зорилтот бүлгийн иргэдийг гуравдугаар тунд хамруулж байгаа аж. Үдийн цайны цагийн дараа вакцины төв хүний хөлд дарагдаж эхэллээ. Үүднээсээ эхлээд хүмүүс дугаарлаж байгаагийн дийлэнх нь залуус. “Эхний хоёр тунгаа Синофарм үйлдвэрийн вакцин хийлгүүлсэн, гуравдугаар тунд хамрагдаж болох уу” гэж дээрх төвд байсан нэгэн иргэн эмч нараас асуув. Эмч нар хариуд зөвхөн Астразенека вакцины хоёр тунд хамрагдсан иргэд гуравдугаар тунд хамрагдана гэдэг тайлбарыг өгсөн юм.

ГУРАВДУГААР ТУНГ НАЙМДУГААР САРЫН 17-НЫ ӨДРӨӨС ХИЙЖ ЭХЭЛСЭН

Энэ талаар тус цэгт ажиллаж байсан их эмч, С.Цэрэнчимэдээс тодрууллаа.  

-Вакцины гуравдугаар тунг хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-Вакцинжуулалтын гуравдугаар тун манай цэг дээр наймдугаар сарын 17-ны өдрөөс хийж эхэлсэн. Харъяалал харгалзахгүй вакцин хийж байна. Гол төлөв сургуулийн насны хүүхэд ихэвчлэн хамрагдаж байна. Астразенека вакцины гуравдугаар тунд зорилтот бүлгийн буюу эрүүл мэндийн байгууллагын ажилчид, цагдаа хүчний байгууллага, цар тахлын эрсдэлтэй ажилчид хамрагдаж байна. Өглөөнөөс хойш 80 гаруй хүн гуравдугаар тунд хамрагдсан.

-Иргэд вакцины гуравдугаар тунгийн талаар хэр мэдээлэлтэй байна вэ?

-Иргэд вакцины талаар мэдээлэл сайтай байна. Ялангуяа байгууллага, хамт олноороо ирэх нь ихэссэн. Нэг зүйлийг сануулахад, зөвхөн нэг, хоёрдугаар тунд Астразенека вакцин хийлгэсэн хүмүүс гуравдугаар тунд хамрагдана. Вакцин хольж хийх талаар мэргэжилтнүүдээс албан даалгавар, зөвлөмж ирээгүй учир, яамнаас өгч буй дүрмээ баримтлан ажиллаж байна.

-Зорилтот бүлгийн иргэдээс гадна ахмад настнууд сайн дурын үүднээс гуравдугаар тунд хамрагдаж байгаа юу?

-Ахмад настнууд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдаж байна. Мөн архаг суурь өвчин, нарийн мэргэжлийн эмч нарын заалттай эсэхээс хамаарч вакцины сонголт бий. Энд ирэхэд үүднээс халуун үзээд, эмч зовиурын асуугаад, бүртгүүлнэ. Эмч нар гуравдугаар тунгаа хийлгэсэн.

-Гуравдугаар тунд хамрагдсан иргэдэд та бүхэн юуг зөвлөх вэ?

-Дулаан хувцаслаж, даарч болохгүй. Хүйтэн зүйл ууж идэхгүй, хийжүүлсэн ундаа, халуун ногоотой хоол, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, гурваас тав хоногт усанд орохгүй байхыг зөвлөж байна.

ЖИРИЙН ИРГЭД ГУРАВ ДАХЬ ТУНГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ МУУТАЙ БАЙНА

Иргэд гуравдугаар тунгийн талаар ямар мэдээлэлтэй байгааг хүргэе.

Б.БОЛОР-ЭРДЭНЭ: Хоёрдугаар эмнэлгийн гадаа 30 гаруй минут болж байна. Гуравдугаар тунгийн талаар ямар ч ойлголтгүй байна. Синофарм хоёрдугаар тунгаа хийлгэсэн. Одоо хүүхдэдээ вакцин хийлгэхээр зогсч байна.

Б.ГАНСҮХ: Охиндоо вакцин хийлгэхээр ирсэн. Ямар ч байсан вакциндаа хамрагдах нь сайн гэсэн бодолтой байна. Миний хувьд Синофарм вакцин хийлгэсэн. Гуравдугаар тунгийн талаарх мэдээлэл ер нь байхгүй байна. Хэрвээ гуравдугаар тун хийхээр болбол хийлгэнэ дээ. Шинжлэх ухаандаа л итгэнэ.

Б.АНХМАА: Манайх байгууллагын шугамаар гурав дахь тунгаа хийлгэж байгаа. Би өөрөө НЭМҮТ-д ажилладаг учраас манай байгууллагаас сайн дурын үндсэн дээр вакцин хийлгэх хүсэлтэй хүмүүс байгааг асууж, нэр авсан. Тэр дагуу өнөөдөр вакцинаа хийлгэж байна. Нэгдүгээр тунгаа хийлгэсний дараа бүтэн өдөр бие өвдсөн. Хоёрдугаар тун хийлгэхэд зүгээр байсан.

ТУСААД ЭДГЭСЭН ХҮМҮҮСИЙГ ГУРАВДУГААР ТУНД ХАМРУУЛАХГҮЙ

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт гуравдугаар тунг өнөөдрөөс хийж эхэллээ. Дархлаажуулалтын цэгт нэг иргэн вакцинаа хийлгэхээр бүртгүүлж байв. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн тархвар судлаач эмч М.Орхоноос тодрууллаа. 

-Гуравдугаар тунгийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн иргэдийг гуравдугаар тунд хамруулаад байна вэ?

-Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 12-ны А/517 тушаалын дагуу зорилтот бүлэг буюу эрүүл мэндийн байгууллагын ажилчид, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын ажилтан, албан хаагчдыг нэмэлт тунгаар сайн дурын үндсэн дээр Астразенека вакцин хийх тушаал гарсан. Үүний дагуу наймдугаар сарын 24-ний өдрөөс гурав дах тунгийн вакцинжуулалт хийж байна. Анхааруулахад тухайн вакцин хийсэн газрыг хөндөж нухахгүй, даарахгүй байх, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэнэ. Вакцин хийлгэсний дараа тухайн хүнд толгой өвдөх, булчингаар өвдөх, нус гоожих шинж тэмдэг илэрч болно. Мөн вакцин хийлгэсний дараа хөндүүрлэх, улайх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Тиймээс хийлгэсний дараа аль болох даарч хөрөхгүй байх ёстой.

-Иргэдийн идэвх хэр байна вэ?

-Сайн дурын үндсэн дээр гэж байгаа боловч иргэдийн идэвх өндөр байна. Хүмүүс ер нь гуравдугаар тунд  хамрагдах сонирхолтой байна.

-Синофарм вакцин хийлгэсэн хүмүүс Астразенекийн гуравдугаар тунд хамрагдаж болох уу?

-Бусад вакцинуудыг хийлгэсэн хүмүүс одоогоор гуравдугаар тунд хамрагдах боломжгүй. Зөвхөн, Астразенека вакцины нэг хоёрдугаар тун хийлгэсэн /Covid-19/-өөр өвдөөгүй зорилтот бүлгийн хүмүүст хийж байна.

-Цар тахлаар өвдөөд эдгэсэн хүмүүст гуравдугаар тун хийх үү?

Үгүй. Зөвхөн тусаагүй хүмүүст хийнэ.

“ГУРАВДУГААР ТУНД 10 МЯНГАН ИРГЭН ХАМРАГДСАН”

ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.ЭНХСАЙХАН:

Одоогийн байдлаар 10 мянга гаруй хүн гуравдугаар тунд хамрагдсан байна. Дельта хувилбарын тархалт нэмэгдэж байгаа учраас халдварын тэргүүн эгнээнд ажилладаг эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынханд нэмэлт тунгаар вакцинжуулах сайдын тушаал гарсан. Хэрвээ эрсдэлтэй нөхцөлд ажилладаг, хоёр тунг Астразенека вакцин тариулсан иргэд нэмэлтээр гуравдугаар тунд хамрагдах боложмтой.

"Синофарм", "Спутник", "Файзер" вакцин хийлгэсэн хүмүүст дараагийн вакцин хийх талаар одоогоор тушаал шийдвэр гараагүй байна.

Бид нар Оксфордын их сургуулийн судалгааны үр дүнг судалж үзсэн. Түүнээс гадна эрүүл мэндийн байгууллагын салбар зөвлөл мэргэжлийн холбоодын саналыг авсан. Астразенека вакцин хоёр тун хийлгэсний дараа эсрэг биеийн титр буурах үед гуравдугаар тун буюу, нэмэлт тун хийхэд эсрэг биеийн титр нэмэгдсэн үр дүн гарсан. Мөн Астразенека вакцин шинэ төрлийн цар тахлын альфа, бета, дельта хувилбарыг саармагжуулах үр дүнтэй гэсэн судалгаа гарсан. Энэ үндсэн дээр гуравдугаар тунг хийж байна.

"ВАКЦИНД БҮРЭН ХАМРАГДСАН ХҮНИЙ ТООНООС ХАМААРЧ ГУРАВДУГААР ТУНГИЙН АСУУДАЛ ЯРИГДАНА"

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Вакцины бүүстэр тун буюу гуравдугаар тунг хийх гэж яарахаас илүү дархлаажуулалтад бүрэн хамрагдсан хүний тоог нэмэх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн ч хоёрдугаар тунг хийлгээгүй 200 мянга гаруй хүн байна. Тиймээс үндэсний хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн хүний тооноос хамаарч гуравдугаар тунгийн асуудал яригдана" гэдгийг хэллээ.

Өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын 200 хоног болсон. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтыг ирэх оноос үнэ төлбөртэй болгож байгаа талаар мэдээлсэн. Тухайлбал, Ерөнхийдөө он гараад вакцинжуулалтыг төлбөртэй болгоно гэж бодож байна. Вакциний үнэ цэнийг үнэгүй болохоор хүмүүс мэдрэхгүй байна. Вакцин худалдан авахад Засгийн газар ямар хэмжээний зардал гаргасан болохыг ч ойлгохгүй байна. Магадгүй төлбөртэй байсан бол хүмүүс вакцинд илүү хурдан хамрагдах байсан ч байж болно. Вакцинжуулалт нь асар их ач холбогдолтой. Дэлхий дахинд вакцинжуулалт 60 болон түүнээс дээш хувьд хүрсэн, хүрээгүй улс гэж хоёр хуваагдаж байна. Монгол Улс ямар ч эргэлзээгүйгээр вакцинжуулалтаар тэргүүлэх орнуудын дунд явж байна. Бусад улс орны вакцинжуулалт сайн байх нь Монгол Улсын асуудлаас өөрцгүй. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалт бага байгаа улс орнуудаас вакцинжуулалт өндөр явж байгаа улс орнуудад орж ирэх халдвар мутацлагдах эрсдэл үүсч байна. Тиймээс вакцинжуулалт улс оронд 60 хувьд хүрээсэй. Хурдан хүүхдийн вакцинжуулалт гараасай гэж хүсч байна" гэдгийг хэлсэн.

Энэ мэтчилэн дельта хувилбарын тархалтаас хамаарч дэлхийн улс орнууд гуравдугаар тунгийн асуудалд анхаарлаа хандуулж эхлэв. Харин вакцин хольж хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Бид зөвхөн вакцинд найдах бус өдөр тутамдаа гараа сайн угааж, маскаа зүүх нь халдвараас сэргийлэх хамгийн том алхам болохыг мэргэжилтнүүд зөвлөж буй.

 

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-25 185.220.101.5

! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

irgen 2021-08-25 202.131.225.150

Vactine 2 tun hiilgesen hungun tusad edegsen eseh ee medkui bna. yaah ve

Avatar

zochin 2021-08-25 103.111.68.3

Нөхдүүд хятад вакциныг муу гээд л байсан ямар ч байсан чад хийхээс аварч л байна.

Avatar

Зочин 2021-08-25 66.181.161.73

одоо наад х***а вакцинд чинь хэнч итгэхгүй, зүгээр байсан хүмүүсийг х***а хор шахаж байгаа гэж улс орноор нь ковидод живүүллээ, дэлхийн бүх улсууд монголоос нүүр бурууллаа. одоо ханадаггүй юмуу хулгайчууд, энэ олон монголын үхэлд зовлонд бах чинь ханахгүй байнауу хулгайчуудаа

Avatar

Зочин 2021-08-25 66.181.178.212

Муухай хорлогч дуугүй л байж байв

Avatar

зочин 2021-08-25 64.119.31.172

тэнэг оркоо тэр муу хэлээд байгаа хятад вакцины ачаар нас баралтын төвшин маш бага энэ цар тахлыг туулж байна. юм ойлгодоггүй юм бол дуугүй байж сурь битгийнг тэнэгээ гайхуулж бай

Avatar

Зочин 2021-08-25 66.181.189.196

ийм л байна даа иргэддээ хужааг нь шахаад өөрсдөө астра шаачихсан

Avatar

Зочин 2021-08-25 64.119.29.143

8-р сарын 2-ноос ОУВ Фонд 650 миллиард долларыг улс орнуудад цар тахалын уеийн эдийн засгаа сэргээх чиглэлээр тарааж эхэлсэн. ОХУ гэхэд 17 гаруй миллиардыг, Беларусь 900 саяг аваад байна. Манай оронд хэдийг хуваариласан талаар ямар ч мэдээлэл алга. Манай эрх мэдэлтэнгууд таг чиг.
2 августа Совет управляющих МВФ постановил выделить на восстановление мировой экономики от кризиса, вызванного коронавирусом, 650 миллиардов долларов.

Avatar

Зочин 2021-08-25 202.131.225.197

Sino hiilgesen hun hariutslagaa uureed Pfizer hiilgii l dee

Avatar

Зочин 2021-08-25 192.82.68.9

Шууд үхнэ шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж