Кабулын онгоцны буудал дээр халдлага гарчээ

Хуучирсан мэдээ: 2021.08.24-нд нийтлэгдсэн

Кабулын онгоцны буудал дээр халдлага гарчээ

Кабулын онгоцны буудал дээр халдлага гарчээ

Кабулын онгоцны буудал дээр гэнэтийн халдлага гарсны улмаас Герман, Америкийн гурван цэрэг шархадсан талаар Германы арми Даваа гаригт мэдээлэв. Харин халдлага үйлдсэн афганистан иргэн буудалцааны үеэр амиа алджээ. Энэ хэрэг Афганистанаас дүрвэх хүсэлтэй олон мянган иргэн болон гадаад хүмүүс нисэх онгоцны буудлын хойд хаалган дээр байх үед гарсан байна.

Германы армиас нисэх буудалд амиа алдсан хүн Талибаны дайчин байсан эсэх талаар мэдээлээгүй юм. Халдлага гарахаас өмнөхөн АНУ-ын Элчин сайдын яамнаас өөрийн иргэддээ аюулгүй байдлын үүднээс нисэх онгоцны буудал руу ирэхгүй байхыг зөвлөж байжээ.

Ерөнхийлөгч Байден нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд наймдугаар сарын 31-нд АНУ-ын цэргийг татах эцсийн хугацааг сунгаж магадгүй талаараа өнгөрсөн Ням гаригт мэдэгдсэн юм. Харин дэд ерөнхийлөгч Камала Харрис “Америкийн иргэд болон Афганистаны холбоотнуудыг эсэн мэнд нүүлгэн шилжүүлэх нь өнөөдрийн хувьд Байдены засаг захиргааны цорын ганц зорилт" гэжээ. АНУ арилжааны агаарын тээврийн онгоцуудаар Катар, Герман зэрэг гуравдагч орноор дамжуулан хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байна. Харин Кабул руу онгоц хөөргөхгүй байгаа билээ.

С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: AXIOS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж