958,303 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.24-нд нийтлэгдсэн

958,303 ширхэг хувьцаа арилжжээ

958,303 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 303,761,926.09 төгрөгийн үнийн дүн бүхий 958,303 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп" ХК (HCH+14.99%) болон "Хөвсгөл хүнс" ХК (HHS +14.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -8.59%) болон "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -3.39%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 66,547 ширхэг нэгж эрхийг нийт 38,949,790 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,149 ширхэг үнэт цаасыг 110,200,000 төгрөг болон 4,700 ам.доллараар тус тус арилжаалсан байна. Мөн компанийн багцын арилжаагаар нийт 500,000 ширхэг үнэт цаасыг 4,800,000,000 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 5.04 хувиар өсөж, 35397.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,311,023,977,111.87 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж