Израилийн Ерөнхий сайд цөмийн асуудлаар АНУ-д айлчилна

Хуучирсан мэдээ: 2021.08.24-нд нийтлэгдсэн

Израилийн Ерөнхий сайд цөмийн асуудлаар АНУ-д айлчилна

Израилийн Ерөнхий сайд цөмийн асуудлаар АНУ-д айлчилна

Израилийн ерөнхий сайд Нафтали Беннет Пүрэв гаригт АНУ-ын ерөнхийлөгч Байдентэй уулзана. Тэрбээр айлчлалаараа Ираны асуудлаар санал солилцох юм. Учир нь цөмийн хэлэлцээр зогсонги байдалд орж, Цагаан ордон Афганистаны асуудлаас өндийж чадахгүй байгаа нь Иранд цөмийн хөтөлбөрөө саадгүй хэрэгжүүлэх боломжийг олгож байна гэж үзжээ. Тегеран шинэ ерөнхийлөгчтэй болсноор цөмийн хэлэлцээрийг сэргээх ажил удааширч байгаа юм. Мөн яриа хэлэлцээ хийгдэлгүй хэдэн долоо хоног болжээ.

АНУ болон Европын холбоотнууд “Б” төлөвлөгөөнд шилжихгүй бол өдий хүртэл хэрэгжүүлсэн дипломат ажиллагаа нурж мэдэхээр байгааг Израилийн эрх баригчид сануулж байна. Мөн Беннетийн засгийн газар 2015 оны хэлэлцээрийг сэргээснээр ямар ч үр дүнд хүрэхгүй болохыг онцолжээ. Учир нь, Ираны уран баяжуулалт болон цөмийн судалгааны ажил хэдийн дэвшилтэт шатанд хүрсэн бөгөөд 2015 оны хэлэлцээрээр цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг мөрдүүлнэ гэдэг бараг бүтэшгүй хэрэг болсон аж. Тиймээс Беннетт ирэх айлчлалынхаа үеэр эдгээр асуудлыг гаргаж тавихаар төлөвлөж байгаа гэнэ.

Беннетийн Вашингтонд хийх айлчлал ерөнхий сайдын хувиар хийж буй анхны айлчлал болох юм. Тэрбээр Израильд “COVID-19”-ийн дэгдэлттэй холбоотойгоор багагүй шүүмжлэл хүлээж байгаа бол Жо Байдений хувьд Афганистаны асуудлаас үүдэн нэр хүнд нь унаж байна.  Гэвч Беннет энэ бүх бэрхшээлийг үл харгалзан уг айлчлалыг хийхээр зорьсон байна. Учир нь Иран сүүлийн хэдэн сарын турш цөмийн ажиллагаагаа эрчимтэй явуулж буй нь АНУ, Израиль болон бусад холбоотнууд Ираны эсрэг нэгдэн тэмцэх цаг ирснийг сануулж байна гэж үзжээ.

ЭХ СУРВАЛЖ: AXIOS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж