Ерөнхий сайд: Хөшигийн хөндийг хоёр дахь Улаанбаатар болгохыг зорьж байна | News.MN

Ерөнхий сайд: Хөшигийн хөндийг хоёр дахь Улаанбаатар болгохыг зорьж байна

Ерөнхий сайд: Хөшигийн хөндийг хоёр дахь Улаанбаатар болгохыг зорьж байна

Ерөнхий сайд: Хөшигийн хөндийг хоёр дахь Улаанбаатар болгохыг зорьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. Ерөнхий сайд Засгийн газраас хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

“Аль ч Засгийн газар 1-5 стратегийн гол зорилт дэвшүүлдэг.  Тэр зорилтдоо илүү  анхаарч, хэрэгжүүлэхийн төлөө явдаг. Энэ зорилт миний хувьд Хөшигийн хөндий юм. Тиймээс Ерөнхий сайдын хувьд би Төв аймагт илүү их анхаарал хандуулж ажиллана. Нэг үгээр хэлбэл, бид Хөшигийн хөндийг хоёр дахь Улаанбаатар болгохыг зорьж байгаа. Бүсчилсэн хөгжлийн хувьд Төв аймгийг Улаанбаатартай ижил хэмжээнд Засгийн газар авч үзнэ гэсэн үг. Үүнээс өөр сонголт байхгүй. Мөн Дархан-Уул, Орхон, Дорноговь, Өмнөговь аймагт ч хүн амын төвлөрөл бий болгох ажлуудыг хийнэ” гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр онцоллоо.

Учир нь, өдрөөс өдөрт нийслэл хотын авто замын түгжрэл нэмэгдэж, тэг зогсолт болоход ойрхон байгааг судалгааны дүнгүүд харуулсаар байна. Улаанбаатар хотын замын даац 300 мянган автомашиныг 25 км цагийн хурдтай нэвтрүүлэх хүчин чадалтай ч өнөөдөр 500 гаруй мянган автомашин зорчиж байгаа юм. Үүнээс үүдэж өнөөдөр нийслэлийн автозамын нэвтрүүлэх хүчин чадал 13 км цаг, оргил ачааллын үед найман км цагийн хурдтай болжээ. Нэг үгээр хэлбэл, оргил ачаалалтай үеийн дундаж хурд явган хүнийхтэй бараг адил түвшинд очсон байна.

Тиймээс хотын түгжрэлийг бууруулахын тулд Ерөнхий сайд онцгойлон анхаарч, ажлын хэсэг байгуулсан. Улаанбаатар хотын төвлөрлийг багасгахын тулд нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийг үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж буйгаа Төв аймгийн иргэдтэй уулзах үеэрээ Засгийн газрын тэргүүн хэлж байсан юм.

Уулзалтын үеэр Төв аймгийн Зуунмод сумын өндөр настан н.Содномдаржаа Ерөнхий сайдад хандан “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга та гурав нэгдмэл хүчээр ажиллаж, улс орноо хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Үүнд анхаарал хандуулж, сайн ажиллаарай” гэдгийг захилаа. Түүнчлэн ҮАБЗ-ийн гишүүд болох төрийн гурван өндөрлөг төрийн бодлогыг нэг цонхоор харж, нэгдмэл байр суурьтай байгаад талархалтай явдгаа ч иргэдийн төлөөлөл илэрхийлж байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн “Нэг цонхны үйлчилгээ”-тэй танилцсаны дараа Зуунмод хотын иргэдэд төрийн хүнд суртлыг хэрхэн багасгаж буй талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Бид Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийг шинэчилж, e-mongolia цонхтой холбож байгаа. Иргэдээс ирсэн санал асуулгыг тоймлож Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг болно. Иргэд e-mongolia цонхоор үйлчлүүлснээр хэн нэгэн албан тушаалтан дээр очихгүй, төрийн үйлчилгээг гар утсаараа авна гэдэг хүнд сурталтай нүүр тулахгүй. Жолооны үнэмлэхийг та заавал биедээ авч явах шаардлагагүй болно. Энэ мэт цахимжуулалтыг e-mongolia цонхоор дамжуулж хийж байна” хэмээсэн юм.

Уулзалтад Ерөнхий сайдтай хамт Барилга* хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд байлцлаа.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-24 192.82.92.114

Манай ЕС нэг л болоогүй байна аа. Их л хоосон мөрөөдөөд байгаа юм уу эсвэл худлаа шоудаад байна уу. Эхлээд УБ ын гэр хороолол, түүний үүдэн буй хөрс жорлонгийн бохирдол нүүрсний хорт утаанаасаа салчих төлөвлөгөөгөө хийж ажил болго. Бяруу болоогүй байж бухан баалаар баана гэдэг шиг л юм болоод байнав Наад зөвлөхүүд ухаантай юмнууд чинь зөвлөдөг юм уу

Avatar

Зочин 2021-08-24 103.212.116.34

Ер.сайд хүн үг хэлээ бодож яримаар юм.2 дахь УБ болгох биш 2 дахь УБ болгохгүйн төлөө ажиллах ёстой юм бишүү.УБ хот чинь замбараагүй авилгын газар олголтоос болоод эмх замбараагүй шамбааралдсан барилгууд бөглөрөл түгжрэл уур бухимдал болж бүтэхгүй бүхний үүр уурхай болчихоод байхад юугаа яриад байнаа.Эсрэгээрээ УБ аас тэс өөр анхнаасаа маш өндөр шалгууртай цомхон жишиг хот байгуулахгүй бол бол хэдэн жилийн дараа хот хөдөөгүй шавж онгоц нь бууж чадахгүй ёстой 2 дахь УБ болж хөгөө чирэх вий.

Avatar

Zochin 2021-08-24 176.198.116.19

Pop hulgaich bas hudlaa shaaj bna uu

Avatar

зочин 2021-08-24 103.10.21.119

2 дахь УБ болгох хүн нь тэгээд унтаа тэтгэврийн авгай шүү эмгэнэлтэй л бн шүү

Avatar

irgen 2021-08-24 122.201.21.216

Yuni omno tolovloltoo ded bvtetsee hii yarij suuh hoorond chini dooguurhi avilgalchid chini UB shig oroh nuhgvi shavaad ovoolchih biidee

Avatar

Зочин 2021-08-24 139.5.219.102

За тэгээд битгий хамаагvй шаагаад байгаарай. Ганц онгоцны буудал дагаад л нийслэлийн хагас нь нvvх vv

Avatar

Зочин 2021-08-24 185.220.101.137

======= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-24 202.21.107.98

ene arai jul gar um aa naad zahiin um zaaj ogmoor um. zovloh ntr bna uu

Avatar

Зочин 2021-08-24 192.82.81.17

Undnii us hangalttai baidag uu?

Avatar

Зочин 2021-08-24 59.153.115.135

үтрээний хөшөө шиг юм болохвийдээ

Avatar

Зочин 2021-08-24 202.55.188.41

Үүүүмхий попорчинь сайдаа худалаа бүү хуууц хол очиж мөөөөр олон улсын нислэгын буудалаа дагаад нүүж явдаг нийслэлыг би л лав хараагүй сонсоогүй шааааааааааааа

Avatar

Зочин 2021-08-24 192.82.71.149

Солиорох нь бүр хамжааргагүй болжээ.

Avatar

Зочин 2021-08-24 59.153.86.108

Давхар зам, давхар уулзварууд барих, метро, агаарын метро бий болгохдоо л анхаарцгаа

Avatar

Зочин 2021-08-24 202.21.113.238

goyo tee. zugeer l moroodoo l

Avatar

Зочин 2021-08-24 66.181.160.103

худлаа попорч байхаар наад ачаа бараа таталтаа цэгцлэлдээ лалраа. үхэж байсан өмхий жунгаагийн тавиулууд та нараас болж өдөрт хэдэн зуугаараа ААН иргэд дампуурч байна. хулгайчууд шал худлаа юм яриал хуцаал явна. пискаанууд

Avatar

Зочин 2021-08-24 103.212.116.160

Усны асуудлыг шийдвэл тэд нийслэлийн дагуул шинэ хот буй болгож болно.Тэнд ажлын байр буй болго,дэд бүтэц орон сууцанд анхаар,, Улаанбаатар рүү бусад бүсээс хүмүүсийн шилжих хөдөлгөөнийг хязгаарла..зөвхөн дагуул хотуудад зөвшөөрөл олго

Avatar

Зочин 2021-08-24 103.212.116.160

Анархист ардчиллынхан Хархориныг монголын нийслэл болгоно гэж хэдэн жил худлаа бураа биз дээ. Түүний дэргэд Хөшигийн хөндийд дагуул хот үүсгэх санаа ариа илүү хэрэгжих боломжтой зүйл

Avatar

Зочин 2021-08-24 139.5.219.102

Хешигийн хендийг бодвол Хархорин нэгэн ve Монголын нийслэл байсан ундны устай газар. Бялдууч vхэрээ

Avatar

T 2021-08-24 202.126.89.239

400say juulchin yasan be? Yag yaaj khymyysiig Tov aimag ryy tstakhaa tailbarlaldaa? Untaa Chavkaaa ochikhoor l bolchdog yumuu? Ene Dynkhyy dankhiig khurdan zailuulaachee! Iim TYTs ch ajluulj uzeegyi, Narantuul deer omdnii panzchingiin achigch bsan khynees yu khyleegeed bnaa?

Avatar

Зочин 2021-08-24 64.119.23.114

данхан толгойт мянгуужингийн үлгэр ярихаа болиод, ацны хөшөө барьж угаасан мөнгөө эргүүлж төл.

Avatar

Зочин 2021-08-24 202.126.88.62

Tov aimgiin tov mine hyyhed bhad 20k orshin suugchtai baisan, odoo 17k hyntei, us n bainga tasarna, deerees n hatuulagtai

Avatar

Зочин 2021-08-24 103.57.93.203

1980 онд л Зуунмодны усны эх үүсвэрийг тогтоосноос өөр дорвитой нөөцийн хайгуул хийгдээгүй юм чинь ус тасралгүй яах вэ?

Avatar

enko 2021-08-24 192.82.65.182

5-r tsahilgaan stantsaa tend bariad barilga oron suutsig dulaanaar hangah bololtsoo olgochihvol ayandaa tend tovlorol uusne.odoogiin hotin hoit talin ger horoollin gazrig dahin tolovlolt enee teree gelgui bur orhivol taarna.ailuudaa nuulgeed l boloo.ulaanbaatart ondor unetei davhar zam,metro geh metiin zuild hairan mongo ursgaj baihaar hotoo teleed l tovlorliig saaruulmaar bna.ter mongooroo oron suuts,surguuli,tsetserleg,zam,uildver imaar bna., bar

Avatar

Зочин 2021-08-24 66.181.177.148

Өдөртнэг худлаа мэдэгдэл Бандилзгана

Avatar

Зочин 2021-08-24 103.229.122.203

Хийгээгуй, бур олигтой телевлеегуй, зураг тесел ч угуй байж сайхан ярьж тархи угаахаа л урьтал болгоод байх шиг санагдах юм даа, энэ ЗГ бутэхгуй ээ, барилга хот байгуулалтын сайд буудка бол буур бутэхгуй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж