Интернэт банкаар мөнгөө алдсан хэргийг шалгуулж байна | News.MN

Интернэт банкаар мөнгөө алдсан хэргийг шалгуулж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.24-нд нийтлэгдсэн

Интернэт банкаар мөнгөө алдсан хэргийг шалгуулж байна

Интернэт банкаар мөнгөө алдсан хэргийг шалгуулж байна

Сүүлийн өдрүүдэд ХААН Банкны үйлчилгээтэй холбоотой асуудлууд цахим орчинд гарсантай холбогдуулан асуулт, хариулт хэлбэрээр тайлбар хүргүүлж байна. 

Zarig.mn вэбсайтаар Б.Энх-Амгалан гэдэг хүн мөнгөө алдсан тухай ярилцлага өгсөн. Тухайн хүний данснаас ямар учраас мөнгө нь гарсан тухай мэдээлэл өгнө үү?

-Тухайн харилцагчийн хувьд 2021.08.02-ны өдөр манай банкинд хандсаны дагуу холбогдох шалгалтыг хийсэн. Банкны зүгээс харилцагч өөрөө гүйлгээ хийгээгүй тухай мэдэгдэж, хандсан тохиолдолд  шалгалт явуулж, харилцагчид заавар, зөвлөмж өгдөг. Урьдчилсан байдлаар шалгалт хийхэд харилцагч Б.Энх-Амгалангийн хувийн цахим шуудангаар дамжуулан интернэт банкны нууц үгийг сэргээн, гүйлгээ хийсэн байсан тул харилцагчийн мэдээллийн дагуу бид хуулийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөсөн. Улмаар цагдаагийн байгууллагаас 2021.08.05-ны өдөр манай банкинд албан бичиг ирүүлсний дагуу Прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр бид шаардлагатай бүхий л мэдээллийг гарган өгч, хамтран ажиллаж байна.

-Тухайн хүн цахим шуудангийн нууцлалаа алдсан байж болзошгүй юм байна. Энэ тохиолдолд банкны зүгээс ямар алхам хийдэг вэ?

Цахим гэмт хэрэг гэж үзсэн тохиолдолд харилцагчийг хуулийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөдөг. Хуулийн байгууллагаас тухайн асуудлаар манайд албан бичиг ирүүлж, тэнд дурдсан баримт, мэдээллийг банкны зүгээс гарган өгч хамтран ажилладаг. Өнгөрсөн баасан гарагт манай банкны холбогдох албанаас харилцагч Б.Энх-Амгалантай утсаар дахин холбогдсон. Цагдаагийн байгууллагаас хариу хүлээж байна гэдгээ бидэнд хэлсэн. Харилцагч ийм нөхцөл байдалд орсонд бид харамсаж, ойлгож байгаагаа онцолж хэлмээр байна. Мөн цаашид ч хуулийн байгууллагаас өгсөн шаардлагын дагуу үргэлжлүүлэн хамтран ажиллах болно. Энэ ташрамд дурдахад, иргэд  хувийн цахим шуудангийн нууц үг болон хувийн мэдээллээ алдсаны улмаас цахим залилангийн хохирогч болох тохиолдол гарч байгаа. Иймд и-мэйл хаяг болон сошиал хаягийн нууц үгийг бусдад задруулахгүй, задруулах нөхцөлийг бүрдүүлэхгүй байж, нууцлалаа хангахыг банкны зүгээс зөвлөж байна.

-Саяхан цахим орчинд нийтлэгдсэн мэдээллийн тухай тодруулъя. Банкны нэг харилцагчид долооон карт  очсон тухай нэг сайтад ярилцлага өгсөн байсан. Ямар учраас захиалсан карт нь олон хувь хэвлэгдсэн бэ?

-Тухайн харилцагчийн хувьд манай нэг салбарт хандан картаа захиалсан юм байна. Картын захиалгын програмд захиалга хийж байх үед доголдол үүсэж, давхар захиалга орсны улмаас ийм тоогоор хэвлэж, алдаа гарсанд бид харамсаж байна. Банкны зүгээс харилцагчаас уучлалт гуйж, илүү хэвлэсэн картыг нь авч устгалд оруулсан. Бид цаашдаа карт захиалгын системийн хэвийн ажиллагааг хангаж, ийм алдаа дахин гаргахгүйн тулд сайтар анхаарч ажиллах болно.

С.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-08-24 202.9.47.41

Haan bank iimerhyy asuudluud bainga duuldah yum.naidvargyi sanagdlaa.asuudal hohiroliig ch shiidej uguhgyi hayadag gej hymyys ih heleh yum.tged uur bank bhgyi yum shig l bg yum be

Avatar

Зочин 2021-08-24 192.82.67.28

Иймэрхүү ажлыг банк нь зохион байгуулсан юм биш биз дээ.

Avatar

Зочин 2021-08-24 139.5.219.241

ХААН банкны кредит картнаас үе үе мөнгө суутгадаг. Тэр нь гүйлгээний хуулга дээр байдаггүй. Хүсэлт гаргахаар хариу өгдөггүй. Ямар учраас мөнгө татаад байгаагаа тайлбарлах ёстой л санагдах юм

Avatar

Зочин 2021-08-24 202.126.88.181

Шилжүүлсэн данс руу хандаад л асуудал шийдэгдэнэ. Маш амархан баймаар юм

Avatar

Зочин 2021-08-24 202.131.232.114

Монголын иргэдийн бараг талаас илүү хувь нь үйлчлүүлдэг банк шүү дээ. Хариуцлагагүй юмаа.

Avatar

Зочин 2021-08-24 202.131.225.150

end unende bank hamagushe ter hun ooro yahoo yumu gmail ee busdad zadruulsan bn bank chinii huwiin mailig dawhar hamgaaldaggui yum mal mine

Avatar

УБ хотын уугуул 2021-08-24 202.55.191.194

Хөдөө аж ахуйн банк биздэ, хөдөөнөө л үйл ажиллагаагаа явуулаачдээ

Avatar

Зочин 2021-08-24 202.21.108.235

Хаан банк дампуурах юм биш биздээ!!??

Avatar

зочин 2021-08-24 103.212.118.220

Миний дансанд хэлэн төгрөг байгааг Хаан банкны теллер манай хамаатан эгчид хэлчихсэн байсан, Тэгээд нөгөө эгч маань мөнгө зээлээч гээд нэхээд ирсэн ш дээ, Нууцлал маш муу

Avatar

Зочин 2021-08-24 185.220.101.137

======== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-24 202.21.107.98

khanbank nuutslal muu um aa. ajilchidiig ni sain shalgaj uzeh heregtei.

Avatar

Санал 2021-08-24 66.181.176.161

Банк үйлчлүүлэгч нараа цахимаар үйлчлүүлэх, гарын хээгээр үйлчлүүлэх гэж ялгаатай системд оруулах шаардлагатай.

Avatar

Зочин 2021-08-24 103.229.120.147

тэр хүнийг хохиролгүй болго.Мөнгө шилжиж орсон дансыг нь хаагаад цагдаагаар шалгуулаад хохиролгүй болгоход Хаан банкны зүгээс хөнгөн шуурхай ширэгдэлгүй ажиллах хэрэгтэй шдээ бэлээхэн мөнгө шилжсэн дансыг нь хаагаад .Хохирогчын ярьж байгаагаар бол үйлчлүүлэгч нь хохирчоод байхад нааш цааш нь явуулаад тодорхой юм хэлэхгүй хачин хачин юмхэлээд цалгартуулж бна гэжбайсн шдшш

Avatar

Зочин 2021-08-24 203.91.115.50

Иргэнийг ХААН банк хурдан хохиролгүй болгож өгөх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-08-24 66.181.161.45

MAGTSAN XUUXEN XURIMAN DEEREE UNGAVAA XOORXII XAAN BANK

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж