Интернэт банкаар мөнгөө алдсан хэргийг шалгуулж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.24-нд нийтлэгдсэн

Интернэт банкаар мөнгөө алдсан хэргийг шалгуулж байна

Интернэт банкаар мөнгөө алдсан хэргийг шалгуулж байна

Сүүлийн өдрүүдэд ХААН Банкны үйлчилгээтэй холбоотой асуудлууд цахим орчинд гарсантай холбогдуулан асуулт, хариулт хэлбэрээр тайлбар хүргүүлж байна. 

Zarig.mn вэбсайтаар Б.Энх-Амгалан гэдэг хүн мөнгөө алдсан тухай ярилцлага өгсөн. Тухайн хүний данснаас ямар учраас мөнгө нь гарсан тухай мэдээлэл өгнө үү?

-Тухайн харилцагчийн хувьд 2021.08.02-ны өдөр манай банкинд хандсаны дагуу холбогдох шалгалтыг хийсэн. Банкны зүгээс харилцагч өөрөө гүйлгээ хийгээгүй тухай мэдэгдэж, хандсан тохиолдолд  шалгалт явуулж, харилцагчид заавар, зөвлөмж өгдөг. Урьдчилсан байдлаар шалгалт хийхэд харилцагч Б.Энх-Амгалангийн хувийн цахим шуудангаар дамжуулан интернэт банкны нууц үгийг сэргээн, гүйлгээ хийсэн байсан тул харилцагчийн мэдээллийн дагуу бид хуулийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөсөн. Улмаар цагдаагийн байгууллагаас 2021.08.05-ны өдөр манай банкинд албан бичиг ирүүлсний дагуу Прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр бид шаардлагатай бүхий л мэдээллийг гарган өгч, хамтран ажиллаж байна.

-Тухайн хүн цахим шуудангийн нууцлалаа алдсан байж болзошгүй юм байна. Энэ тохиолдолд банкны зүгээс ямар алхам хийдэг вэ?

Цахим гэмт хэрэг гэж үзсэн тохиолдолд харилцагчийг хуулийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөдөг. Хуулийн байгууллагаас тухайн асуудлаар манайд албан бичиг ирүүлж, тэнд дурдсан баримт, мэдээллийг банкны зүгээс гарган өгч хамтран ажилладаг. Өнгөрсөн баасан гарагт манай банкны холбогдох албанаас харилцагч Б.Энх-Амгалантай утсаар дахин холбогдсон. Цагдаагийн байгууллагаас хариу хүлээж байна гэдгээ бидэнд хэлсэн. Харилцагч ийм нөхцөл байдалд орсонд бид харамсаж, ойлгож байгаагаа онцолж хэлмээр байна. Мөн цаашид ч хуулийн байгууллагаас өгсөн шаардлагын дагуу үргэлжлүүлэн хамтран ажиллах болно. Энэ ташрамд дурдахад, иргэд  хувийн цахим шуудангийн нууц үг болон хувийн мэдээллээ алдсаны улмаас цахим залилангийн хохирогч болох тохиолдол гарч байгаа. Иймд и-мэйл хаяг болон сошиал хаягийн нууц үгийг бусдад задруулахгүй, задруулах нөхцөлийг бүрдүүлэхгүй байж, нууцлалаа хангахыг банкны зүгээс зөвлөж байна.

-Саяхан цахим орчинд нийтлэгдсэн мэдээллийн тухай тодруулъя. Банкны нэг харилцагчид долооон карт  очсон тухай нэг сайтад ярилцлага өгсөн байсан. Ямар учраас захиалсан карт нь олон хувь хэвлэгдсэн бэ?

-Тухайн харилцагчийн хувьд манай нэг салбарт хандан картаа захиалсан юм байна. Картын захиалгын програмд захиалга хийж байх үед доголдол үүсэж, давхар захиалга орсны улмаас ийм тоогоор хэвлэж, алдаа гарсанд бид харамсаж байна. Банкны зүгээс харилцагчаас уучлалт гуйж, илүү хэвлэсэн картыг нь авч устгалд оруулсан. Бид цаашдаа карт захиалгын системийн хэвийн ажиллагааг хангаж, ийм алдаа дахин гаргахгүйн тулд сайтар анхаарч ажиллах болно.

С.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж