Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан БНСУ-аас 14 хоногийн хилийн хязгаарлалт тогтоожээ. Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр, энэ сарын 20-27 хүртэл бүх нислэгийг цуцалсан бол дахин долоо хоногоор сунгасан байна. Тодруулбал, энэ сарын 26-аас ирэх сарын 2 хүртэл нислэгүүдийг цуцлахаар шийдвэрлэжээ. Учир нь, Монгол Улсад Covid-19 халдварын нөхцөл хүндхэн байна гэж үзсэн тул Монгол Улсаас зорчигч, транзист нислэг хүлээн авахгүй гэдээ мэдэгджээ. Гэсэн ч Монголын талаас транзит нислэгийг цуцлахгүй байх санал гаргаж байгаа аж.
Энэ талаар ЗТХЯ-ны Иргэний нисэхийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагаас тодруулахад “БНСУ-д Улаанбаатар-Сөүл чиглэлийн наймдугаар сарын 13, 16-ны нислэгээр Covid-19 халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртггэдсэн. Халдвар бүртгэгдснээс хойш долоо хоногийн /2021.08.20-27/ хугацаанд нислэгийг хязгаарлах журам байдаг. Энэ дагуу нислэгийг цуцалсан байсан. Гэтэл энэ сарын 16-ны нислэгээр халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол дахин бүртгэгдсэн учраас хязгаарлалтыг наймдугаар сарын 28-аас есдүгээр сарын 2-н хүртэл сунгасан.
Сургуулийн хичээл эхэлж байгаа энэ үед Монголоос гадаадын улс орнуудыг зорих хөл хөдөлгөөн их байна. Хүлээлт ч өндөр байна.
Иймд транзит нислэгийг үргэлжлүүлэх санал гаргаад байгаа юм. Монголоос транзит нислэгээр явж буй иргэдийг БНСУ-ын тал хүлээн авахгүй гэх байр суурьтай байгаа ч бидний хувьд хязгаарлалтын үед транзит нислэгийг үргэлжлүүлэх саналтай байгаа. Учир нь, агаарын авиа компаниуд халдварыг хянах боломжгүй. Бид хэчнээн хяналт тавьж шинжилгээ авсан ч нууц үедээ илрэхгүй байхыг ч үгүйсгэхгүй. Мөн Токиод ч бас ердөө 40 хүн хүлээн авч байсан бол өнөөдрийн байдлаар 70 болгож нэмэгдүүлээд байна.” гэлээ. Түүний хэлснээр гадаадаас эх орондоо ирж буй иргэдийн тоо буурч, хилийн чанадыг зорих урсгал нэмэгджээ.
Холбоотой мэдээ