Их сургуулиудын төлбөр, бүртгэлийн мэдээллийг танилцуулъя | News.MN

Их сургуулиудын төлбөр, бүртгэлийн мэдээллийг танилцуулъя

Их сургуулиудын төлбөр, бүртгэлийн мэдээллийг танилцуулъя

Их сургуулиудын төлбөр, бүртгэлийн мэдээллийг танилцуулъя

Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 13-наас танхимаар хичээллэж эхэлнэ. Энэ хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцана гэж салбар яамнаас мэдээлсэн. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 19-22-ны хооронд зохион байгуулсан билээ. Тэгвэл их, дээд сургуульд элсэн суралцах оюутнуудын бүртгэл өчигдрөөс эхэлжээ. Цар тахлын нөхцөлийг харгалзаж төлбөрөө нэмэхгүй хэмээн мэдээлсэн улсын их сургуулиудын кредитийн үнэлгээ хэдээр тооцогдож байгааг тодрууллаа.

МУИС: БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР БАТАЛГААЖИЖ ЭХЭЛНЭ, СУРГАЛТЫН ТӨЛБӨР НЭМЭГДЭЭГҮЙ

Монгол Улсын Их сургуулийн вэб сайт дээр элсэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь оруулж байгаа. Өчигдөр /2021.8.24/ 15:00  цагаас хойш элсэх эрх олгох үйл ажиллагаа эхэлнэ. Жагсаалтын мэдээллийг цахим хуудаст хандаж “Жагсаалт харах” гэсэн товч дээр дарж харна. Цахим бүртгэлийн ачаалал их байгаа учраас системд нэвтрэх хурд удах тохиолдол гарч байна. Хүлээцтэй байж, оюутнууд шаардлагатай тохиолдолд элсэлтийн талаар мэдээллийг 75754400-1153 дугаарт залгаж авах боломжтой аж. МУИС 2021-2022 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмээгүй гэдэг мэдээллийг өглөө. Нэгдүгээр түвшний кредитийн үнэ 98600 төгрөг, 2-4 курсийн оюутнуудын хичээл сонголт болон бүрэлдэхүүн сургуулиуд нь харилцан адилгүй кредит авдаг. Оюутнууд өөрсдөө хичээлээ сонгодог учраас нэг жилийн төлбөрийг дунджаар хэлэх боломжгүй гэв.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://burtgel.num.edu.mn/

МУБИС: МЭРГЭЖЛЭЭСЭЭ ХАМААРЧ НЭГ КРЕДИТ 78-94 МЯНГАН ТӨГРӨГ

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн босго оноо 480 бөгөөд багш мэргэжлээр элсэн суралцах оюутнууд Элсэлтийн ерөнхий шалгалтдаа өндөр оноо авсан бол Засгийн газрын тэтгэлгээр 50-100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломжтой байдаг. Тус сургуулийн тухайд өнгөрсөн хавраас эхлэн бүртгэлийг цахимаар хийж эхэлсэн. Өнгөрсөн жил ЭЕШ өгсөн хүүхдүүдийн хувьд элсэлтийн бүртгэл нээлттэй байгаа бөгөөд МУБИС-ийн сургалтын төлбөр энэ жил нэмэгдээгүй гэлээ. Багш болон бусад мэргэжлийн онцлогоос шалтгаалж нэг кредит нь 78-94 мянган төгрөгийн хооронд үнэлгээтэй байгаа юм байна.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://burtgel.msue.edu.mn/

ШУТИС: БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ХААГДАЖ, МЭРГЭЖИЛ СОНГОЛТ ЭХЭЛСЭН

Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн хувьд цахим бүртгэлийн ажил дуусч, элсэгчдийн онооны жагсаалт гарчээ. Ингэснээр оюутнууд салбар болон суралцаж буй мэргэжлээсээ хамаараад элсэн орох мэргэжил сонголтоо хийж эхэлсэн байна. Төлбөрийн хувьд нэг кредит нь 79300-90800 төгрөгийн үнэтэй байгаа аж. Гадаад хэлний сургуулийн кредитийн үнэлгээ хямд байдаг бол тус сургуулийн барилга, архитектурын сургууль болон үйлдвэрлэлийн технологийн сургуулийн төлбөр нь өндөр байдаг юм байна.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://elselt.edu.mn/

ХААИС: НЭГ КРЕДИТИЙН ҮНЭЛГЭЭ 80-120 МЯНГАН ТӨГРӨГ

Шинээр элсэгчдийг бүртгэх цахим бүртгэлийн ажил эхлээд явж байна. Төлбөрийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адил байгаа. Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч танхимын сургалтын хуваарьт өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Салбар болон мэргэжлээсээ хамаарч нэг кредит хичээлийн үнэлгээ 80-120 мянган төгрөгийн хооронд байгаа. Улаанбаатар болон Дарханд элсэн суралцах оюутнууд цахим хуудаст тавьсан заавар, мэдээллийн дагуу бүртгэлээ хийж байна. Одоогоор нийт хэчнээн оюутан бүртгүүлсэн статистик гараагүй. Танхимын хичээлийг есдүгээр сарын 13-наас орохоор бэлтгэлээ хангасан.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://elselt.muls.edu.mn/

Дархан дахь салбарг: https://sab.edu.mn/

СЭЗИС: БҮРТГЭЛ ДУУСЧ, УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТУУДЫГ АВЧ БАЙНА

Сургалтын төлбөр нэмэгдээгүй. Нэг улиралд дунджаар 12-19 кредит үзэх боломжтой юм байна. БШУЯ-наас ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22 ны хооронд зохион байгуулсан учраас  бакалаврын хөтөлбөрийн 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл орой эхэлсэн. Элсэгч оюутнууд цахимаар бүртгэлээ амжилттай хийсэн. Нийт бүртгүүлсэн бүртгүүлэгчид элсэлтийн журам-ын 2.2, 4.3-т д заасан ур чадварын шалгалтыг цахим сургалтын талбараар дамжуулан аваад байна.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://admission.ufe.edu.mn/

2021-2022 оны хичээлийн жилийн цахим элсэлтэд Монголын Их, дээд сургуулийн консорциумын гишүүн сургуулиудаас дараах 52 сургуульд EES.EDU.MN-д бүртгүүлэх аж.

Үүнд: МУБИС, СУИС, Ховд ИС, Дорнод ИС, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Улаанбаатарын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль гэх мэт төрийн сургууль ба төрийн бус өмчийн их, дээд сургуулиуд байгаа. Харин МУИС, АШУҮИС, ШУТИС СЭЗИС, Дотоод хэргийн их сургууль, Ач анагаахын их сургууль, Мандах их сургууль зэрэг сургуулиуд тусдаа өөрсдийн сургуулийн веб хуудсаар бүртгэл явуулж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-25 45.128.133.242

!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-25 103.11.192.133

коллеж шиг сургуулиудад их сургууль гэдэг статус яаж олдоод өгөөд байдаг байнаа. эрдэм шинжилгээ шинжлэх ухааны тал бүрийн өргөн судалгаа хийх бааз суурьтай байж л ийм их сургууль гэдэг статус олгомоор юм. нягтлан бодох бүртгэлийн л чиглэлд ажилдаг байж их сургууль гэдэг нэршил авсан сургууль нь ичдэггүй юм байх даа. инженер бэлтэгдэг сургууль байх ёстой гэдэг шаардлага тавьдаг л баймаар юм. нийгэмийн ухаан, байгалийн шинжлэх ухаан ангаахын шинжлэх ухааны салбар сургуулиудаас бүрдсэн их сургуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж