Афганчууд хүүхдүүдэд зэвсэг бариулсан зураг маргаан дэгдээлээ

Хуучирсан мэдээ: 2021.08.24-нд нийтлэгдсэн

Афганчууд хүүхдүүдэд зэвсэг бариулсан зураг маргаан дэгдээлээ

Афганчууд хүүхдүүдэд зэвсэг бариулсан зураг маргаан дэгдээлээ

Парис хотод төвтэй AFP мэдээллийн агентлаг Талибаны дэглэмийг эсэргүүцэж буй Афганистаны Панжшир мужийн хүүхдүүд зэвсэг барьж далбаагаа мандуулан яваа зураг нийтлээд шүүмжлэлд өртжээ.

Ихэвчлэн фото мэдээ бэлддэг тус агентлаг өчигдөр/2021.8.23/ цахим хуудсандаа “Афган хүүхдүүд буу барьж, Панжширийн үндэсний эсэргүүцлийн фронтын далбаа мандуулан Дара дүүрэгт яваа нь” хэмээх тайлбартай дээрх гэрэл зургийг нийтэлсэн байна.

Гэрэл зурагт бууснаар 10 орчим хүүхэд далбаа мандуулан буу барьж, гүүр хамгалан зогсох аж. Энэхүү гэрэл зургууд барууны орнуудад багагүй маргаан дагуулж, Талибаныг эсэргүүцэж буй афганчуудын төв болсон Панжшир мужид олны анхаарлыг хандуулжээ. Гэвч хэрвээ эдгээр зургуудыг афганчуудын эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжих зорилгоор нийтэлсэн бол тэдний төлөвлөгөө талаар болсон бололтой. Учир нь маш олон хүмүүс бухимдаж, эдгээр зургуудаар хүүхдүүдийг дайнд оруулахыг дэмжиж байна, хүүхдийн эрхийг зөрчиж буй явдлыг өөгшүүлж байна гэх мэтээр шүүмжилжээ.

Нийслэл Кабул хотоос өмнө зүгт ердөө 150 км зайтай орших өндөр уулс, хадаар хүрээлэгдсэн тус мужид өдгөө цэргийн толгойлогч Ахмад Массуд байрлаж, аавынхаа удирдаж явсан АНУ-ын дэмжлэгтэй үндэсний нэгдсэн фронтыг сэргээн байгуулж буй. Түүнээс гадна Афганистаны дэд ерөнхийлөгч асан Амрулла Сле, батлан хамгаалахын сайд асан Бисмилла Мухаммади нар цэргүүдтэйгээ хамр тус мужид төвлөрч байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж