Грек цагаачлалын асуудлаар ЕХ-ноос дэмжлэг хүсэв | News.MN

Грек цагаачлалын асуудлаар ЕХ-ноос дэмжлэг хүсэв

Хуучирсан мэдээ: 2021.08.24-нд нийтлэгдсэн

Грек цагаачлалын асуудлаар ЕХ-ноос дэмжлэг хүсэв

Грек цагаачлалын асуудлаар ЕХ-ноос дэмжлэг хүсэв

Европын холбоо цагаачдын урсгалаас сэргийлж Афганистантай хил залгаа орнуудад дэмжлэг үзүүлэхийг Грекийн ерөнхий сайд Кириакос Мицотакис Даваа гаригт уриалав. Мицотакис өнгөрсөн Баасан гаригт Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьж Афганистанд ойрын үед үүссэн нөхцөл байдлын талаар санал солилцсон юм.

Тэрбээр "Би Ерөнхийлөгч Эрдогантай утсаар ярилцсан бөгөөд Афганистанаас ирэх цагаачдын урсгалыг тогтоон барих асуудал дээр нийтлэг байр суурьтай байна гэдэгт итгэж байна" хэмээн Европын Парламентын дэд ерөнхийлөгч Роберта Метсолатай уулзах үеэрээ хэлжээ.

Грек улс Турктэй хиллэх бүс нутгийн дагуу 20 км үргэлжлэх хэрэм босгосон бөгөөд ингэснээрээ өөрийн болон Европын хилийг цаашлаад хүний эрхийг хамгаалж байгаа болохыг хэлсэн юм. Мөн Европын гишүүн орнуудын дунд цагаачлалын асуудлаар санал зөрөлдөөн үүсэхээс өмнө “Цагаачлал, орогнол олгох тухай шинэ гэрээ”-г яаралтай батлах хэрэгтэй байгааг онцолжээ.

Гэвч газар дундын тэнгисийн гишүүн орнууд санал болгож буй шинэ гэрээнд тодорхой санал хүргүүлэх хүсэлтэй байгааг Грекийн Гадаад хэргийн орлогч сайд Милтиадис Варвициотис Даваа гаригт “Real” радиод ярив. Грекийн хувьд , орон байрны зардлыг тэгш хуваарилах, орогнол авах эрхгүй иргэдийг буцаан шилжүүлэхтэй холбоотой заалтуудыг оруулж өгөхийг хүсчээ.

2015 оноос хойш дайн самуун, ядуурлаас дайжсан нэг сая гаруй хүн Грект ирсний дотор олон зуун афганчууд байжээ. Тэдний ихэнхи нь Европын орнууд руу хийх аялалаа үргэлжлүүлж байна. Гэвч Балканий тэнгисийн дагуух Европ руу чиглэсэн хилийн боомтыг 2016 онд хаасан юм. Грек өнөөдрийн байдлаар орогнол хүсэгч 46 мянган иргэнийг эх орондоо байрлуулж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

-zasaglylj 2021-08-24 216.38.195.77

zopiydars

Avatar

Зочин 2021-08-24 71.191.175.143

үхэрнүүд амаа тат хэ хэ

Avatar

Зочин 2021-08-24 192.82.80.49

Хүн хаа дуртай газраа сонгож амьдрах заяагдмал эрхтэй!! Энэ гоё уриа дуудлага шүү!! Хүний заяагдмал эрхийг олж харсан орнууд оруулаад байж дээ!!! Ккк.

Avatar

Зочин 2021-08-24 185.220.101.137

========= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-24 124.158.68.206

цагаачдыг дэмжээд байдаг европ яачихав аа, цагаачдыг оруулаач, та нарын хэлдэг хүний эрх шдээ

Avatar

Зочин 2021-08-24 202.55.188.43

europe soyol irgenshlee aldah geed baishd. Islamiin uls bolhiimvv tgd. Ter radical islam chin Franced hvnii tolgoi tasdaad bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж